Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкмантай уулзлаа

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагчийн орлогч Даниела Гаспарикова нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтыг тууштай дэмжиж, туслалцаа дэмжлэг үзүүлэн хамтарч ажилладагт НҮБ болоод түүний харъяа байгууллагуудад талархаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалж, тогтвортой хөгжлийг дэмжих, хөгжлийн төлөвлөлтийг бий болгох зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хувь нэмэр их байгааг онцоллоо.

НҮБ-ын гишүүн орнуудын баталсан “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар тууштай дэмжин ажиллаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж байгаа энэ үед эдгээр зорилтыг уялдуулж, хэрэгжилтийг хангахад анхаарахаа Шадар сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ.  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман  У.Хүрэлсүхийг Шадар сайдаар дахин томилогдсонд баяр хүргээд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015, 2016 онд Онцгой байдлын ерөнхий газартай НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтарч ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн. Энэ чиглэлд цаашдаа ч хамтарч ажиллах боломжтойг хэлэв. НҮБ-ын зүгээс олон улсын туршлага, мэдлэгийг Монгол Улсад нэвтрүүлэх, нутагшуулахад хамтарч ажиллахад таатай байх болно гэдгийг суурин төлөөлөгч Биата Транкман онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
ene muu nohoi kom-st yed baisan bol olon huniig helmegduuleh ulaan kom-st soliotoi hog do,muu buhniig AN ruu chihne bur neg m*****
Хамгийн их уншсан