Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
Орон нутгийн сонгуулийн эхний маргаан: “100 орчим нэр дэвшигчийг бүртгээгүй”

Л.НОМИН
Сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль ирэх сарын дундуур болно. Хуваарийн дагуу нам, эвсэл, бие даагчид нэр дэвшүүлэх бичиг баримтаа хүргүүлэх хугацаа энэ сарын 3-наар дууссан. Нам эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг 6-ны өдөр, бие даагчдыг өнөөдрөөр эцэслэн шийдээд буй. Харин зарим сонгуулийн хорооны шийдвэр хууль бус гарсан талаар гомдол санал гарч эхэлжээ. Тухайлбал, Ардчилсан намын нэр дэвшигчдийг бүртгэж авахаас татгалзсан шийдвэрүүдийг хууль бус гэж эсэргүүцэж буйгаа өчигдөр мэдэгдлээ.
Одоогоор есөн аймаг, нэг дүүрэгт нэр дэвшихээр холбогдох материалаа бүрдүүлж өгсөн АН-ын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан сонгуулийн салбар хороодын шийдвэр гарчээ. Бүтгэж авахаас татгалзсан шалтгаанаа гарын үсгийн хэв буруу, бичиг баримт дутуу гэх мэт тайлбарласан байна. Архангай, Өмнөговь, Дархан-Уул, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай аймаг, Багахангай дүүргийн нийтдээ 100 орчим нэр дэвшигчийг хасах шийдвэр гаргаж. Нэр дэвшигчдийг бүртгэх үеэр орон даяар интернэт, цахим холболтын асуудал гарч, цагдаа, татвар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагаа авахад цаг хугацааны хувьд хоцорсон аж. Гэтэл зөвхөн АН-ын нэр дэвшигчдийг хасахаар шийдсэн нь цаанаа улс төрийн зорилготой гэж үзэхэд хүргэсэн гэв.
Багахангай дүүргийн АН хуулийн дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлээд сонгуулийн салбар хороондоо өгчээ. Тэгтэл нэг хүнийг нь гарын үсгээ зураагүй, намын хорооны хурлын тогтоол байхгүй гэсэн хоёр үндэслэлээр нэр дэвшигч 17 буюу бүх хүнийг нь хассан байна. Өөрөөр хэлбэл, Багахангай дүүргийн ИТХ-ын 17 төлөөлөгч сонгох сонгуульд АН оролцох эрхгүй болж байгаа гэсэн үг юм байна. Бүх шатны сонгуульд оролцож ирсэн АН-ын хувьд энэ мэт жижиг сажиг алдаа дутагдал гаргадаггүй учир бүх материалаа хуульд заасны дагуу бүрдүүлсэн гэнэ. Өмнө нь ийм асуудал гардаггүй байхад ялих шалихгүй шалтгаар аль болох нэр дэвшигчдийг хасахаар улайрч байгааг АН-ын Хэрэг эрхлэх газраас эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд хандаж буйгаа өчигдөр мэдэгдсэн юм. Нэг намын тогтолцоотой үед нэг намаас нэр дэвшүүлээд санал авч, сонгууль явуулдаг хуучин хэлбэр рүү орох гэсэн үйлдэл гэж дүгнэж байна. Энэ талаар АН-ын Онцгой комиссын хяналтын ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Б.Батхуяг, Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан, Багахангай дүүргийн АН-ын гишүүн Б.Анхбаяр нар мэдээлэл өгсөн юм.
Мэдээллийн дагуу сонгуулийн хороод руу холбогдлоо. Архангай аймгийн Өлзийт сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгсөн 21 хүнийг хассан байна. Тэгвэл энэ талаар тус сумын сонгуулийн хорооны дарга Н.Түгжжаваас тодруулахаар утсаар холбогдсон боловч хариулт өгөхөөс татгалзав. Холбогдох даргатайгаа зөвлөлдөж эргээд мэдээлэл өгнө гэлээ. Харин Өмнөговь аймгийн болон Багахангай дүүргийн сонгуулийн хорооны албаны утсаар холбогдож чадсангүй.
Сонгуулийн тухай хуульд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш тав хоногийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ” гэж заасан. Тэгэхээр бүртгэх эсэхийг шийдэх эцсийн хугацаа маргааш дуусах учир үүнээс өмнө нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг эргэж харахгүй бол сонгууль хэрүүлтэй эхэлж, түүгээрч дуусахгүй багагүй будлиантай болох бололтой. Хуулийн дагуу энэ сарын 22-ны өдөр гэхэд нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж сонгуульд оролцох эрхээ баталгаажуулах ёстой.
Ингээд аравдугаар сарын 1-нээс сонгуулийн сурталчилгааны хугацаа албан ёсоор эхлэх юм. Тэр болтол энэ мэтчлэн маргаан тасрахгүй байж мэдэх нь.

0 Сэтгэгдэл