Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
З.Энхболд: МАН-ынхан сүүлийн 26 жил авсан зээлтэй адил хэмжээний мөнгийг зөвхөн энэ жилд авах гэж байна

Б.ШИРНЭН
УИХ дахь АН-ын бүлэг энэ долоо хоногийн эхэнд хуралдаж, намын дэргэдэх Зөвлөхүүдийн зөвлөл байгуулах шийдвэр гаргасан билээ. Энэ зөвлөл нь цөөнхийн бүлгийн байр суурийг тооцоо судалгаатай, үндэслэлтэй, бодит байхад анхаарч, зөвлөх үүрэгтэй гэж сөрөг хүчнийхэн тайлбарлаж байгаа юм. Энэ бүлэгт УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, сөрөг хүчний намын даргын ажлаа өгөөд байгаа З.Энхболд тэргүүтэй улстөрчид багтаж байна.
Харин өчигдөр УИХ-ын дарга асан З.Энхболд эрх баригчид Засгийн газраа байгуулаад сүүлийн хоёр сарын хугацаанд өрийн асуудлыг зориудаар гуйвуулсан ойлголтыг нийгэмд системтэйгээр түгээж байгаа гэж мэдээллээ. Ингээд “МАН сонгуулийн үед өр зээл хоёроо ялгахгүй бөөн өр тавьсан гэж худлаа ухуулга хийсэн. Сонгуульд ялах юм бол зээл авахгүй, тавьсан өрийг бүгдийг барагдуулна гэж санал авчихаад өнөөдөр УИХ-аар 26 жилд авсан гадаад зээлийг буюу 4 тэрбум ам.долларыг зөвхөн энэ жилийн үлдсэн хугацаанд авч жинхэнээр нь улсаа өрийн дарамтад оруулахаар зэхэж байна. Чингис бондоос 2.7 дахин их зээл авна гэсэн үг. Улсынхаа санхүүд ингэж хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй шүү МАН-ынхаан. Дахиад нэг бодоод үзээч. Сонгууль дууссан, ажилдаа орооч, амласнаа биелүүлээч” гэсэн юм.
Мөн тэрээр УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл хэлэлцэж эхэлснийг шүүмжилж “УИХ-аар ийм тогтоолын төсөл хэлэлцэж эхэллээ. 2016 ондоо багтаж сүүлийн 26 жилд авсан гадаад зээлтэй тэнцэх дөрвөн тэрбум долларын зээл авч, дотоодын нийт бүтээгдэхүүн, зээлийн харьцааг 58 хувиас 88 хувь болгоно гэнэ” гэлээ.
ХУУЛЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ГЭЖ БАЙГАА ВЭ
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн, баталвал Засгийн газрын өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээнд өөрчлөлт орж, нэмэгдэх юм. Хамгийн сүүлд энэ харьцааг 2015 оны нэгдүгээр сард өөрчилж, Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг энэ жил 55 хувиас, ирэх жил 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар баталсан байдаг. Гэвч, МАН-ын олонх хуульд өөрчлөлт оруулбал, Засгийн газрын өр огцом нэмэгдэх боломжтой болох юм.
Жишээ нь, дараахь өөрчлөлт гарах юм.
АН-ын үед баталсан хуулиар Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг:
• 2015 оны төсвийн жилд 58.3 хувиас
• 2016 оны төсвийн жилд 55 хувиас
• 2017 оны төсвийн жилд 50 хувиас
• 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус, тус хэтрүүлэхгүй байхаар заасан.
Харин МАН-ынхан хуульд өөрчлөлт оруулбал, Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ:
• 2015 оны төсвийн жилд 58.3 хувиас
• 2016 оны төсвийн жилд 88 хувиас
• 2017 оны төсвийн жилд 90 хувиас
• 2018 оны төсвийн жилд 98.5 хувиас
• 2019 оны төсвийн жилд 105 хувиас
• 2020 оны төсвийн жилд 100 хувиас... хэтрүүлэхгүй байхаар өөрчлөгдөх юм.
Үүнээс үзвэл, энэ жил гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 55 хувиас хэтэрч болохгүй Засгийн газрын өр 88 хувь болтол нэмэгдэх хууль, эрхзүйн боломжтой боломжтой юм. Харин дараа, дараагийн жилүүдэд зээл дотоодын нийт бүтээгдэхүүний 90, 98.5, 105 хувьтай тэнцэх хүртэл Засгийн газрын өр нэмэгдэх нь хуулиараа нээлттэй болох нь.
Дотоодын нийт бүтээгдэхүүн дэх Засгийн газрын өрийн хэмжээ
өнгөрсөн 4 жилд самарч хаячихаад одоо гонгиноод яахав
сайхан залах юм даа.

0 Сэтгэгдэл
2016.09.11
2016.09.09