Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
МУГЖ Д.Сосорбарам: Сталинч арга барил манай Монголд амь бөхтэй байгаа юм байна

Соёлын гавьяат зүтгэлтэн С.Амарсанаа, МУГЖ Д.Сосорбарам тэргүүтэй Ардчилсан хувьсгалын анхдагчид хэвлэлийн хурал хийж С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийг хилсээр холбогдуулан, яллагдагчаар татаж шалгаж эхэлснийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Коммунист угшилтай МАН-ынхан Засгийн эрхэнд гарах бүртээ энэ хэргийг улс төрийн бусармаг зорилгоор ашиглаж байна гэдгийг тэд хэлэв.
Мөн ардчиллынхан бид Монголынхоо төлөө маргалддаг, хэрэлддэг байсан. Харин хувийн асуудал ерөөсөө байгаагүй. Ажил тарвал хүний ёсоор тэврэлдэж, жаргал зовлонгоо хуваалцаад явдаг байсан. Тухайн үед Э.Бат-Үүл, С.Зориг нар хоорондоо эв түнжин муутай байсан мэтээр ярьж яваа үлгэрт итгэж болохгүй гэв.
МУГЖ Д.Сосорбарам “Хүмүүсийг гүтгэж, баривчилж суллаад л амь бие, эд хөрөнгө, сэтгэлзүй, үр удам бүгдээр нь мохоодог арга байна. Би энийг үеэ өнгөрөөсөн үхширмэл, Сталинч арга барил манай Монголд амь бөхтэй байгаа юм байна гэж эмгэнэн харж байна. Бидний амьдарч байгаа орчин, нийгмийн царай нь коммунист нөлөө, социалист схем, фашист хяналттай гурвалжин дунд амьдарч байгаа юм байна.
Жинхэнэ хүний эрх, ардчиллын тогтолцоо бүрэлдээгүй юм байна. Тэрний төлөө зөв үйл хэргийн төлөө явсны төлөө гүтгэдэг, тэр гүтгэлгээ биелүүлдэг, хүнд хүчээр хэрэг, ял тулгаж энэ авираа бүтээдэг араншин амь бөхтэй байна. Анзаараад байхад коммунистууд төрийн толгойд гарахаараа үүнийгээ хийдэг. 2000 онд хийж байсан, энэ жил хийж байна. Үүнийг таслан зогсоох болсон. Бид жинхэнэ хүний эрхийг дээдэлсэн нийгэм байгуулж хараахан амжаагүй юм байна. Хуулийн тогтолцоонд даруй шинэчлэл хийх, хууль бусаар, ёс бусаар хүнийг тамладаг хэвээр байна.
Хууль хяналтынхан чадамжгүй байна. Хуучин аргаараа үзэж байна. Ардчилсан нийгмийн авчирсны төлөө, дөрөвхөн жилийн дотор харанхуй замыг гэрэлтүүлсний шагнал нь энэ гэж ойлгох уу. Хуулийн тогтолцоонд шинэчлэл даруй хийх хэрэгтэй юм байна. Ямар ч гэм зэмгүй хүнийг барьж, тулгаж ял хүлээлгэдэг болж. Гэвч тэгж чадахгүй, учир нь бид амьд байгаа шүү" хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүдийн гаргасан мэдэгдлийг сэтгүүлчдэд тараалаа.
Монголчууд эх орондоо эрх чөлөөтэй, хүний эрхээ эдэлж амьдрах шинэ цагийг авчирсан Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн жигшүүрт хэргийг цагдаа, тагнуулын байгууллага 18 жил мөрдөн шалгаж байгаа боловч, тодорхой ахиц гарахгүй өнөөдрийг хүрлээ.
Ийм урагшгүй байдлыг далимдуулан коммунист угшилтай улс төрийн хүчин болох МАН төр засгийн эрхийг барих бүртээ уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг улс төрийн бусармаг зорилготой ашиглаж байна.
Үүний тод жишээ нь, сонгууль бүрийн өмнө Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, бидний журмын нөхөр Э.Бат-Үүлийг энэ хэрэгт холбоотой мэтээр хэвлэлээр гүтгэн гүжирдэж, мөрдөн мөшгиж ирсэн явдал юм.
2000 онд түүнийг энэ гэмт хэрэгт сэжигтнээр татаж, хэрэгсэхгүй болгож байв. 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн өмнө ийм үйлдэл давтагдаж, улмаар МАН төр засгийн эрхийг авсны дараа түүнийг уг хэрэгт холбогдуулан дахин сэжигтнээр татлаа.
Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчсөн энэхүү бусармаг ажиллагааг ардчилсан хувьсгалын анхдагчид ардчилал, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцлийн манлайд явсан үе үеийнхний төлөөлөл бид эрс шийдвэртэй эсэргүүцэж байна.
Сарын дараа орон нутгийн, ирэх онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ийм цаг үед Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн нэр хүндийг унагаах зорилгоор зохион байгуулж буй уг үйл ажиллагааг эрх баригч МАН-ын зүгээс сонгуульд, ялангуяа ирэх жил болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой, ард түмэндээ нэр хүндтэй өрсөлдөгчөө замаасаа зайлуулах гэсэн увайгүй оролдлого гэж үзэж байна.
Ардчилсан хувьсгалын анхдагч зүтгэлтнүүд бид Э.Бат-Үүлийг гэмт хэрэгт хилсээр холбогдуулан, хэлмэгдүүлэх гэсэн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна.

МЭДЭГДЭЛ

Ардчилсан хувьсгалын анхдагч зүтгэлтнүүд, Монголын Ардчилсан Намын болон Монголын Ардчилсан Холбооны үе үеийн төлөөлөл
0 Сэтгэгдэл