Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
“Нортерн Рэйлвейс” ХХК-ийн ТУЗ-ын даргыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр “Нортерн Рэйлвейс” ХХК-ийн ТУЗ-ын дарга Дейвид Пауллыг хүлээн авч уулзлаа. Монголын хойд бүс нутгийн уул уурхай, газар тариалан болон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд дэд бүтцийн чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт хийх гэж байгаад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын эхэнд талархал илэрхийллээ.
“Нортерн Рэйлвейс” ХХК нь Монгол Улсын уул уурхай, дэд бүтцийн салбарт олон жил үйл ажиллагаа явуулж буй Аспайр Майнинг компанийн байгуулсан компани бөгөөд Эрдэнэт-Овоотын чиглэлийн 547 километр төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг авсан компани юм. “Нортерн рейлвейс” ХХК нь Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын төслийг 30 жилийн хугацаатай “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр эзэмших бөгөөд концессийн хугацаа дуусмагц уг төмөр замын суурь бүтцийг зуун хувь төрийн өмчлөлд шилжүүлэх юм.
Монгол Улсын Засгийн газар хойд бүсийн төмөр зам барьж байгуулах төслийг дэмжиж буйд, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллаж байгаад ноён Дейвид Паулл талархлаа илэрхийллээ. Энэхүү төсөл нь Монгол, Орос, Хятадын хооронд байгуулсан “Эдийн засгийн зоридор байгуулах хөтөлбөр”-ийн хэсэг тул төслийг БНХАУ-ын Хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн Хөгжлийн банк зэрэг байгууллага дэмжиж, санхүүжүүлэх боломжийг судалж байгаагаа мэдэгдэв. Хойд бүсийн төмөр зам барьж байгуулах ажлын инженерийн судалгаа хийгдэж байгаа, 2017 оны зургадугаар сард барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа боловч ажлаа цаг хугацаанд хийж гүйцэтгэхэд жил гаруй хугацаанд саад болж буй замын давхцлын асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл