Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
“Бошигт” сан МоАХ-тай хамтарч ажиллана гэв

Б.БИЛГҮҮН


Монголын ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Гонгоржавын Бошигт агсны амьд сэрүүндээ үүсгэн байгуулсан “Бошигт” санг өдгөө МоАХ-ны гишүүн Б.Цэрэндорж удирдаж байна. Тэрээр Г.Бошигтын зорьж байсан үйл хэргийг өргөн хүрээнд үргэлжлүүлэхийн тулд МоАХ-тай хамтран ажиллах санал хүргүүлэх гэж байгаа юм. “Бошигт” сан нь өвөлжилт хүндэрсэн аймгуудад туслах, өнчин, ядууст тусламж хүргэх зэргээр сайн үйлсийн аян өрнүүлж байсан. Харин энэ удаад улс төрийн хүрээнд, иргэний нийгмийн үйл ажиллагааг түлхүү дэмжиж ажиллах юм байна. Энэ талаар “Бошигт” сангийн тэргүүн Б.Цэрэндоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-“Бошигт” сангийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юу. Ойрд юу хийж байгаа вэ?
-“Бошигт” сан үүсгэн байгуулагдаад гурван жилийн нүүр үзэж байна. Манай сан ардчиллын үнэт  зүйлсийг хамгаалах, хөгжүүлэх, хойч үе, залуучуудад түгээн сурталчилах зорилготой байгуулагдсан шүү дээ. Энэ бол үндсэн үүрэг нь юм. Харин үүний хажуугаар жил бүр хийх ёстой тогтсон үйл ажиллагаа байдаг нь хүмүүнлэгийн ажилд чиглэгддэг. Тухайлбал, хүүхдийн баяр, Цагаан сараар амьдралын түвшин доогуур иргэдэд гарын бэлэг өгч заншсан. Гэхдээ одоо бол Г.Бошигт агсны амьд сэрүүндээ захиж хэлсэн, энэ сангийн үндсэн зорилгыг дэлгэрүүлэхээр эрчимтэй ажиллах гэж байгаа.

-Улс төрийнхнийг хүчтэй шүүмжилдэг гэдгээрээ алдартай байсан шүү дээ. Цаашдаа энэ чиглэлээр хэрхэн ажиллах талаар ярьж, хэлж байв уу?
-Амьд сэрүүндээ өгсөн үүрэг, чиглэл бол бий. Ерөнхийдөө, АН, МАН-гүй том намуудын нэр хүнд нийгэмд унасан байна. Харин энэ байдалд 1990 оны өөрчлөлтийг хийсэн МоАХ түүчээ, голч болж явах ёстой гэж байгаа юм. Намаар талцаж хуваагдах үзэгдэл хаа сайгүй байгаа ч төр өөрөө тогтворгүй байгаа тул үүнийг олон намын ургалч үзэл гэж үзэх нь зохимжгүй байгаа хэрэг. Төр өөрөө тогтворгүй байгаад ирэхээр наад зах нь гэмт хэргийн гаралт ихсэж, үйлдэгдэж буй хэргүүд илүү хэрцгий болдог. Харин “реформ” гэж хэлж болохоор өөрчлөлт хаанаас гардаг вэ, гэхээр Засгийн газар юм уу, УИХ-аас биш илүү энгийн давхаргаас эхэлдэг. Өөрөөр хэлбэл, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллага, сангуудын нийгмийн оролцоо өндөр байх тусам, төрийн шинэчлэл богино хугацаанд хийгддэг. Төрийн шинэчлэлийн сонгодог утга нь иргэний нийгмийн байгууллага байдаг.

Энэ нь юу гэсэн үг вэ, гэхээр хүний тогтвортой хөгжлийг хангах тааламжтай орчныг төр дангаараа, эсвэл зах зээлд ажлын байр нэмэгдүүлж, орлого бий болгогч хувийн хэвшлийн оролцоотойгоор ч бүрдүүлж чадахгүй. Харин иргэний нийгмийн үүрэг оролцоо зайлшгүй шаардлагатай байдаг. Тиймээс иргэний нийгмийн оролцоог л илүү үр дүнтэй байлгах талаар дорвитой бодлого чиглэл барих гэж байгаа хэрэг.
Үүний хажуугаар сангийн нэг үндсэн үйл ажиллагаа нь МоАХ-ны үйл хэргийг түгээн дэлгэрүүлэх. Одоогийн хүүхдүүд социалист нийгмийн талаар болоод ардчилсан хувьсгалын талаар маш бага мэдлэгтэй. Тиймээс энэ талын мэдлэгийг нь нэмэгдүүлэх чиглэлд анхаарна. Мөн ардчилал гэдэг зүйлийн үнэт зүйл нь юу вэ, гэдгийг сайтар таниулах хэрэгтэй байна. Ингэснээр ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах ёстой.

-Энэ үйл ажиллагааг явуулахын тулд МоАХ-г түшиглэж байгаа гэж ойлгож болох уу?
-Иргэд төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд МоАХ-тай хамтарч ажиллах юм. Иргэд яагаад аль ч нам байсан ялгаагүй “идэж, ууна” гээд байгаа вэ. Яг яагаад ийм бодолтой, итгэл үнэмшилгүй байгаа вэ, цаашдаа Засгийн газар, УИХ юун дээр анхаарах ёстой вэ, гэдгийн хариултыг л иргэний нийгмээс гаргаж ирэх юм.
Мөн үүрэг, оролцоог нь өндөрсгөх шаардлагатай. МоАХ гэдэг өөрөө Монгол Улсын бүх дүүрэг, аймаг, сумдад салбартай Монголын хамгийн том хөдөлгөөн. Тиймээс МоАХ болоод сангууд тус, тусдаа ямар үйл ажиллагаа явуулж, үүрэг хариуцлага хүлээх вэ, гэдгээ цаашдаа ярилцаж, санамж бичиг байгуулах юм. Санал асуулга ч юм уу, хэлэлцүүлэг ч байдаг юм уу, ямартай ч эхний ээлжид нэгдсэн бас өргөтгөсөн хүрээнд орж ажиллах бодолтой байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан