ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
Ерөнхий сайд Ерөө голын гүүрний нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллах үеэрээ Ерөө голын төмөр бетон гүүрийг ашиглалтад хүлээн авах ёслолд оролцлоо.
Хаврын тариалалт, намрын ургац хураалтын цагаар тариа будаа тээвэрлэсэн том оврын машин тасралтгүй зорчдог энэ гүүр Ерөө, Сэлэнгэ нутгийнхан төдийгүй манай улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой гэж хэлж болно. 2005 онд гүүр шатсаны дараа мэргэжлийн байгууллага “Шаардлага хангахгүй” гэсэн дүгнэлт гаргаснаас хойш гүүрээр айдастай зорчдог байжээ.

“Гангүүр”, “ЗЗБ” компани улсын төсвийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 272 метр урт төмөр бетон гүүрийн ажлыг 2015 онд эхэлж, төлөвлөсөн хугацаанаасаа хоёр сарын өмнө ашиглалтад орууллаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ерөө голын гүүрийн нээлтэд оролцсоны дараа Ерөө сумын үтрэмийн үйл ажиллагаатай танилцаж, тус сумын иргэдтэй уулзалт хийлээ. Тэрээр өнөөдөр Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор суманд ажиллан тариалан эрхлэгчид, иргэд, төрийн албан хаагчидтэй уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ЗӨВ ШҮҮ

0 Сэтгэгдэл
2016.09.17