ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
Засгийн газрын хуралдаанаар зарим нэг томилгоог хийлээ
Үүнд: Засгийн
газрын хуралдаанаар Д.Даваасүрэнг Гадаад харилцааны яамны, Г.Баясгаланг
ХЗДХЯ-ны, Г.Өнөрбаярыг ХНХЯ-ны, Л. Баяртулгыг ХХААХҮЯ-ны,
Г.Нандинжаргалыг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус
томиллоо.
-Мөн Б.Билэгтийг ШШГЕГ-ийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж Ц.Амгаланбаярыг томиллоо.
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон тооны болон орон тооны бус зарим гишүүнийг чөлөөлж, нөхөн томиллоо.
Түүнчлэн
Түүнчлэн
-
Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг хэлэлцээд холбогдох өөрчлөлт
оруулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болов.
-
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод
хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл
ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа.
-
Аж ахуйн нэгжийн хүсэлт, Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт,
ХХААХҮЯ-ны саналыг үндэслэн “Спирт, бал бурам” ХХК-ийн Улаанбаатар хотод
спирт, архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, Сэлэнгэ
аймгийн Мандал суманд спирт, архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олголоо.
-
Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн
төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэн
дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Дээд шүүх, Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх ерөнхий газар, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба
үндэсний арбитр, хуульч, эрдэмтэн, арбитрч нарын бүрэлдэхүүнтэй Ажлын
хэсэг төслийг боловсруулах явцдаа хэлэлцүүлэг, олон улсын бага хурал
зохион байгуулж, холбогдох байгууллага, аж ауйн нэгж, иргэдийн саналыг
төсөлд тусгасан байна.
-
Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд үзэл
баримтлалыг хамтран баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын
хуралдаанаар хэлэлцүүлэхийг сайд Д.Ганбат, С.Бямбацогт нарт даалгав.
0 Сэтгэгдэл























