Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН гурван сонголттой

Монгол Улсын ирэх оны төсвийг хэлэлцэн батлахад гурван сарын хугацаа бий. Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсөв ямар хэмжээнд бэлтгэгдсэнийг МАН, АН-ын бүлгүүд одоогоор судлаагүй тул өчигдөр төсвийн талаар аль, аль нь ам нээсэнгүй.

Харин ерөнхий дүр зураглалаар нь МАН-ын бүлэг мэдээлэл өглөө. УИХ-ын дарга асан З.Энхболд УИХ 2.6 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлах гэж байгаа талаар мэдээлэл өгснийг тус намын бүлгийнхэн үгүйсгэхгүй байна. Харин ч бүлгийн дарга Д.Хаянхярваа “Энэнээс ч илүү алдагдалтай байх төсөв л бидэнд үлдэж” хэмээн эдийн засгийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөв. Бүр ирэх онд төлөх ёстой өр зээлийн эргэн төлөлтийг бүгдийг нь хийх юм бол Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний буюу 6.6 их наяд төгрөг болно гэдгийг хэллээ. Тиймээс энэ нөхцөл байдлаа бодитоор дүгнэж, улс төрийн нөхцөл байдлаас айлгүй төсвийг байгаагаар нь батлах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байгаа бололтой. Мэдээж, улс төрийн нөхцөл байдал гэдэг нь МАН-ынхан ирэх онд мөрийн хөтөлбөрт орсон заалтуудаа биелүүлж чадахгүй, сөрөг хүчний зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөх явдал юм.

Харин өр, зээлийг хэрхэн эргэн төлөх асуудлаар Д.Хаянхярваа “Ямар нэг зээлийг хэрхэн эргэн төлөх асуудлаар шийдэл гаргаагүй байгаа. Хэрхэн төлөх вэ, гэдэг арга зам хайж байна” гэсэн юм. Гэхдээ тодорхой болсон гурван сонголт байгаа бөгөөд Засгийн газраас алийг нь ч сонгосон 65-ын бүлэг дэмжээд явах бололтой. Эдгээр гурван хувилбар нь,
•Бонд гаргах
•Зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах талаар гэрээ хэлцэл хийх
•Урт хугацааны хөгжлийн зээл авах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан