100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
Алагчлан хишиг хүртээх бодлого

Т.ЦЭЛМЭГ
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Манай яам руу сүсэг бишрэлээ бодоод бүрлээчдийнхээ мөнгийг авахгүй гэж маш олон иргэн хандаж байгаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Хамтын тэтгэврийн тухай хууль бол хөгшчүүл нэг нэгэн рүүгээ хараад муухай юм бодох хууль
Ахмадууд: Овоо гайгүй хууль батлагдлаа гэтэл хэрэгжиж эхлээгүй байхад нь хүчингүй болгочихлоо. Ард иргэддээ ээлтэй хуулийг өөрчилдгөө больмоор юм.
Ахмадууд: Насан туршдаа ханилаад нэгийгээ бүртийтэл үлдээгээд явахдаа энэ минь яана даа гэж бодохгүй, түүний минь буян гэж залбираад сууж байх байлаа. Гэр бүлийнхээ хүнийг алдаад ганц биеэрээ үлдсэн хөгшинд төрөөс тусламж үзүүлэхэд ямар л их мөнгө гарах вэ дээ.
Ахмадууд: Хийж бүтээхээ хийсэн ахмадуудад нүдээ олж Хамтын тэтгэвэр очоосой гэж хүсч байлаа.
Энэ яриануудыг харьцуулаад харахад төр нь иргэдээсээ хэр хол тасарч одсоныг жишиж болно. Насан туршдаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад тэтгэвэр авч чадалгүй эсвэл ганц хоёрхон жил л аваад бурхан болдог хөгшчүүл, тэдний ар гэрийнхэнд зориулж Хамтын тэтгэврийн хуулийг өнгөрсөн парламент батлуулсан. Харин дараагийн парламент халаагаа авангуутаа л энэ бол нүгэл, ахмадууд сүсэг бишрэлээ бодоод авахгүйгээ хэллээ гээд хүчингүй болсон. Өнөөдрийн байдлаар 412 мянган иргэн тэтгэвэрт авдгаас 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагддаг. Үүнээс 76 мянган иргэн хамтын тэтгэвэрт хамрагдах урьдчилсан тооцоо гаргаад байжээ. Эхнэр юм уу нөхрийн аль нэг нь нас барсан тохиолдолд амьд үлдсэн нь нөхрийнхөө/ эхнэрийнхээ тогтоолгосон тэтгэврийн 70 хувьтай тэнцэх тэтгэврийн мөнгийг өөрийн амьдрах хугацаанд авах боломжийг хуульчилсан юм. Тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхгүй хэмээн маш их судалж байж батлуулсан хууль. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 76 мянган иргэнд хамтын тэтгэврийн сангаас мөнгө өгөх боломжтой гэж судалгаа гаргаж байв.
Тэтгэвэр гэдэг халамж биш хэмээн хэдэнтээ тайлбарлаад ч ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байгаа. Ямартай л “Насны хишиг” гэдэг хуулийн төсөл боловсруулж, ахмадуудаа насаар нь ангилж, ялгахаар болов. МАН-ын мөрийн хөтөлбөрт нь туссан байсан учраас “Насны хишиг” хөтөлбөр хэрэгжүүлэх амлалтаа биелүүлэх гэж байгаа нь энэ аж. Өнөөдөр манай улсын дундаж наслалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа ч 69,1-д арай гэж хүрч байгаа. Дундаж наслалт нь 87 байдгаараа Япон улс дэлхийд тэргүүлдэг. Үүнээс нь 17,9-өөр манайх бага байна. Тэгтэл “Насны хишиг” хөтөлбөрөөр 70-аас дээш, 80, 90-ээс дээш насны ахмадуудаа л дэмжиж тэтгэмж олгоно гэж тусгаж буй. Жилд Цагаан сар, Наадмаар хоёр л удаа олгоно гэж ярьсан.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачилж батлуулсан, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд асан хүн энэ хуулийг хүчингүй болгосныг буруу алхам гэж хэлсэн. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Ахмад настны өөрт олгосон цорын ганц боломжийг үгүй хийлээ. Насан туршдаа хуримтлал бий болгож чадаагүй ахмадуудын төлсөн нийгмийн даатгалыг нийгэмчилсэнтэй ялгаагүй. Чинзориг гишүүн нийгмийн хамгааллын салбарыг удирдаж байсан хүн байж 77 мянган ахмадын 10 хувьд нь Хамтын тэтгэвэрийн тухай хууль үйлчилнэ гэж хэлсэн нь харамсалтай байна. “Насны хишиг” гэж насаар нь ялгасан, монгол хүний дундаж наслалттай дүйхгүй бодлого оруулж ирсэн. Ахмадуудаа даапаалсан бодлого. 70-аас дээш насны 50 гаруй мянга, 80-аас дээш насны 18 мянга орчим, 90-ээс дээш насны 2000 гаруй л ахмад байдаг. Амьжиргааны түвшин тогтоох судалгааг хэн нэгний тэтгэвэр тэтгэмжийг хасах гэж хийгээгүй юм. Зорилтот бүлгээ зөв тодорхойлох гэж байсан юм” гэсэн.
Уг нь насан туршдаа ажиллаж хөдөлмөрлөөд улсдаа төлсөн татварынхаа үр шимийг тэтгэвэр болгон сар бүрт авах нь баяр, наадам тохиолдуулан авах халамжийн хэдэн төгрөгөөс илүү өгөөжтэй баймаар. Харамсалтай нь хишиг гээд хаад ноёд ард олондоо хаа нэг алга тэнийлгэж хэдэн бор юм хаяласантай ялгаагүй ойлгогдоод байгааг уучилна биз.
“Эх орны хишиг” гэж батламж хүртэл тарааж иргэддээ 21 мянган төгрөг сар бүр олгохдоо ирээдүйгээсээ зээлэх бодлогыг МАХН байхдаа одоогийн МАН хэрэгжүүлсэн. Түүнийх нь гор өнөөдөр нүүрсний үнэ ханш арай л гэж 30 ам.доллар хүрэхээр болж, улс орны эдийн засаг уруудах үндэс болон илэрсэнийг даанч мартаад байх шиг. Энэ хишиг нэртэй хөтөлбөрүүд сайхан сонсогдох боловч “Эх орны хишиг”-ийн эл эмгэнэлтэй түүхийг битгий давтаасай.
Өмнөх жилүүдэд иргэд тал талх худалдаж авч байгааг гайхаж байсан хүмүүс төрийн эрхэнд гарахаараа хөгшид тэтгэвэр авахгүй гэнээ хэмээтлээ өөрчлөгдөх гэж. Хийж чадсаныг хүлээн зөвшөөрч чадахгүй бол ядаж л баталсан хуулиудыг нь хүчингүй болгож, хойшлуулахгүй хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Ерөнхийлөгч асан хүн “Монгол Улсаа хөгжүүлж өшөө авна” гэж байсан шиг ажил хийж чаддагаараа гайхуулж, өөрсдийгөө харуулах нь зөв үйлдэл болох байлаа. Гэвч харамсалтай нь, хүүхдээсээ эхлээд ахмад настнуудаа нас, хөрөнгө чинээгээр нь ялгасан бодлого нэг л буруу жишгийг хэвшүүлэх гээд буй. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэдэг заалтыг зөрчиж байгаа хэрэг.
МАН-ынхан хөгшчүүдийг золигт гаргаж, насаар нь ялгаварсан бодлогоо зогсоо, хөгшчүүдээс уучилалт гуйгаад үг дуугүй хамтын тэтгэвэрийг хүчинтэй болгоё.Одоо орон нутгийн сонгуульд саналаа АН-д өгөөрэй.......

0 Сэтгэгдэл
z
замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний ***** мөнхжаргал гэдэг хүн сүүлийн хэдэн жил интернэт комментоор од болж дууслаа энэ ер нь ямар хүн байнаа таминь ээ
2016.10.09
2016.10.08