-Ажлыг зогсоов, цалин тэтгэмжийг хасав, татвар нэмэв, хүмүүсийг халав, хуулийг хүчингүй болгов-
УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаад 100 хонож байна.
МАН энэ жилийн сонгуульд “Бид хамтдаа Иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт баян хүчирхэг монголоо цогцлоож чадна” гэсэн уриатайгаар орсон.
Харин өнгөрсөн 100 хоногийн хугацаанд энэ мөрийн
хөтөлбөрийнхөө олон зүйлээс ухарч, өмнөх засгийн газрын хийж байсан олон ажлыг
болиулан, нийгмийн олон халамжийг зогсоон, цалин тэтгэврийг нэмэхгүй, төрөл
бүрийн татвар нэмэгдүүлсэн “өрнүүн ажилтайгаар” 100 дахь хоногтойгоо золгож
байна.
------------------------------------------
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн давхар ажиллахыг хязгаарлана
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр 4.1.3

- Засгийн газрын гишүүд нь давхар дээлтэй ажиллаж байна
Мэргэжлийн Засгийн газрын нийт 16 гишүүний 9 нь УИХ-ын
гишүүний давхар дээлтэй.
-------------------------------------------------------
Төрийн албаны тогтвортой байдлыг баталгаажуулж, “Төрийн албан хаагчийн дархлааны тухай хууль” санаачлан батлуулна.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр 4.2.10

2. Төрийн албан хаагчдыг хоморголон халав
Мөн төрийн албан дахь халаа сэлгээнд өртөгсдийн тоо яам, агентлагийн төвшин 1100, нийслэлд 200, хөдөө орон нутагт 700 гээд хоёр мянгад хүрсэн талаар АН-аас мэдээлж байгаа.
2016оны аравдугаар сарын 6. News.mn
3. Төрийн албыг төрлийн алба болгов
Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах, дүү хамаатан саднаа ажилд авахыг хориглоно
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр 4.2.7
ХЗДХ-ийн сайд
С.Бямбацогтын дүү С.Тунгалагтамир ХАХНХЯ-ны газрын дарга, УИХ-ын гишүүн
Д.Лүндээжанцангийн дүү Д.Баярсайхан Төрийн банкны гүйцэтгэх захирал, УИХ-ын
гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны
бодлогын зөвлөлийн гишүүн,
эхнэрийн нь дүү Б.Асралт Гаалийн газрын дарга, УИХ-ын гишүүн
Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннар “Оюутолгой” компанийн төлөөлөн удирпдах
зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн
сайд, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн
нөхөр Д.Мөнхбаатар “Чингис хаан” нисэх буудлын дарга, УИХ-ын дэд дарга
Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр ГХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга,
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан эгч Т.Саран Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд
дарга гэх мэтээр үргэлилж байна.

- 1111 төвийг татан буулгав
Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй Мэргэжлийн Засгийн газраас уг төвийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгахаар болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 11 11 төвийг тун удахгүй татан буулгах гэж буй бөгөөд холбогдох тушаал нь хүртэл гарсан байна. Тэгэхээр тус төвийн үйл ажиллагаа ойрын үед зогсох нь.
2016 оны 09 дүгээр сарын 12.
---------------------------------------------
Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах эрхзүйн таатай орчин бүрдүүлнэ.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр. 1.4.1

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зогсоов
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд тус тус батлагдсан.
Гэсэн ч шинэ засгийн газар
Гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалт оновчтой бус,
байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж,
хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах журмыг
орхигдуулсантай холбоотойгоор хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь
нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон
байна хэмээн үйлчлэлийг нь зогсоо байгаагаа 2016 оны есдүгээр сарын 24-ний өдрийн
танилцуулгадаа дурджээ.

- Хамтын тэтгэврийн тухай хуулийг зогсоов
Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Талийгаачийнхаа нэрийн өмнөөс тэтгэврийг нь авах нь шашин шүтлэгтэй улсад онцгүй байна гэж ахмадууд манай яаманд санал гомдлоо ирүүлж байна”.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Уг нь сайхан нэртэй хууль. Гэхдээ хоёр хөгшин өөд өөдөөсөө харж суучихаад нэгийгээ үхээсэй гэж бодоод байдаг юм байна” гэж хэлээд энэ хуулийг 2017 оны эхнээс хэрэгжих байсныг болиуллаа.
---------------------------------------------
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг жил бүр нэмэгдүүлж, тэтгэврийн зөрүүг арилгах бодлого баримтална.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр. 1.5.67. 2017 онд цалин тэтгэврийг нэмэхгүй
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат МҮЭ-ийн холбоодын дарга нартай уулзахдаа “2017 онд цалин тэтгэвэр нэмэхгүй” гэж албан ёсоор мэдэгдлээ
2016оны 09 дүгээр сарын 30.
---------------------------------------
Ипотекийн зээлийн хөтөлбөрийг олон хувилбарт хэлбэрээр хэрэгжүүлж, зээлийн нөхцөлийг сайжруулах бодлого баримтална.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр 1.4.8

- Ипотекийн зээлийг зогсоов
Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаар иргэн А.Базарын Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн 13 тоот шийдвэрийг хэлэлцээд хүлээн авснаар арилжааны банкууд ипотекинй зээлийг зогсолоо
Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр 1.1.11

- Хүүхдийн мөнгийг зогсоосноо болиод 60 хувьд нь ялгаварлан өгөхөөр болов
Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 60 хувьд олгохоор шийдвэрлэсэн. Үлдсэн 40 хувь хамрагдах хүүхдүүдийн мөнгийг банкинд хүүгүй байршуулж байгаад эдийн засаг сэргэх үед олгохоо мэдэгдээд байгаа билээ.
---------------------------------------
Үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийг үргэлжлүүлэн олгож, сурлагын амжилтыг шударгаар үнэлэх журам бий болгоно.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр 1.3.5

- Оюутны 70 мянгыг зогсоов
Их дээд сургуульд суралцагч оюутны сурлагын амжилтад үндэслэн олгодог үндэсний тэтгэлэг 70,200 төгрөг олгохыг зогсоох асуудлыг төсвийн тодотголд оруулжээ.
Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоох асуудлыг ч тусгасан байна.
БСШС-ын сайд Ж.Батсуурь: Оюутны хөгжлийн зээл нь бакалаврын ангийн оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтгүй суралцуулах, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
Тухайн оюутан 2.0-оос дээш голч дүнтэй суралцдаг бол барьцаагүй зээлийг урт, богино, хүүг бууруулах гэсэн гурван хэлбэрээр авах боломжтой. Зээл жилийн 5 хувийн хүүтэй бөгөөд оюутнууд сургуулиа төгссөнөөс хойш 10 жилийн дотор эргүүлж төлөх болзолтой юм.
Зээлийг
улсын төсвөөс эргэн төлөгдөх хэлбэрээр олгож байгаа учир 4-5 жлийн дараа гэхэд
Оюутны хөгжлийн зээлийн сан бүрдэх боломжтой. Иймээс ирэх оны төсөвт 100 тэрбум
төгрөг тусгасан гэж мэдэгдсэн.

11Гадаадад тэтгэлгээр сурахыг зогсоов
Гадаадын их дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрт 2016-2019 онуудад шинээр оюутан хамруулахгүй байх, цаашид зээлийн эргэн төлөлтийн хэмжээнд тохируулан хамрагдах оюутны тоог тогтоох зарчимд шилжих тухай төсвийн тодотголд тусгажээ.
Гадаадын их дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 онд Засгийн газар хоорондын гэрээгээр 7.3 тэрбум төгрөг, дэлхийн шилдэг 100 сургуульд 11.5 тэрбум төгрөг бусад арга хэмжээнд 4.5 тэрбум төгрөг нийт 33.1 тэрбум төгрөг батлагдсан байна.
Тэгвэл төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлэх буюу зардал нэмэгдүүлэхгүй байхаар болжээ.
Ингэснээр 2016-2019 он хүртэл шинэ оюутнууд уг тэтгэлэгт хамрагдах боломжгүй болж байна.
2016 оны 08 дугаар сарын 24.

Оюутнууд автобусны мөнгөнийхөө талыг өөрсдөө төлнө
Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцахдаа зайлшгүй зорчих оюутны зорчих төлбөрийн хэмжээг 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болох.

Шударга халамжийн системийг тогтооно. Тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр 2016.06.13
- Эмч, багш нарын тэтгэмжийг бууруулав
С.Ламбаа: Эмч багш нарын тэтгэвэрт гарахад нь олгодог 36 сарын тэтгэмжийг 2017 оны төсөв дээр өөрчлөөд, тэтгэмж олгох асуудлыг харьяа яам нь мэддэг шахуу болгожээ. Тэгэхээр 36 байх уу, нэг сар байх уу гэдгийг Засгийн газар мэддэг болох нь. Хуулиар баталгаажна гэдэг бол маш том баталгаа. Засгийн газар бол өөрт байгаа мөнгөндөө тааруулж л өгнө. Тэгэхээр үзэмжийн асуудал л болж, тэгш бус байдлыг бий болно.
Ажилгүйдлийн тэтгэмжийг бууруулавМөн иргэдэд гэнэт халагдсаны буюу ажилгүйдлийн тэтгэмж болгож 6 сарын цалинтай нь тэнцэх тэтгэмж олгодог билээ. Тэгвэл үүнийг 3 сар болгон бууруулах саналыг Сангийн яамнаас дэвшүүлжээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, дийлэнх гишүүн дэмжсэн байна.

Төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог. Энэхүү журамд өөрчлөлт оруулан 1-12 сарын цалингийн дундаж хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг олгох тухай хуулийн төсөлд тусгасан байна.
Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн гэр хорооллыг хөгжүүлэх шинэ үзэл баримтлал боловсруулж дахин төлөвлөлтийн эрхзүйн зохицуулалтыг бүрэн ханган хэрэгжүүлж, хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авна.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр. 5.1.4

- Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоов
Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг зургаа хүртэлх сараар гацаасан зургаан компанийн эрхийг цуцлав. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд төсөл хэрэгжүүлэгч “Өндөр буянт холдинг”, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч “Заг”, “Заг девелопер” ХХК-иудын түншлэл. Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр орчим төсөл хэрэгжүүлэгч “Монгол дайван” ХХК, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны 105 дугаар сургууль орчим хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Тоб” групп, Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Эрэл” ХХК багтжээ.
2016 оны долдугаар сарын 6.

- Бар цэнгээний газрыг 00:00 цагт хаахаар болов
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хязгаарт өөрчлөлт оруулах захирамжийн төсөл боловсруулжээ.
Уг захирамжид баар рестораныг, 10 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд 00.00 цаг хүртэл, 06 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд 02.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахаар тусгасан байна.
Төсөлд Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санал авсан бөгөөд улирлын чанартай цагийн хуваарийн өөрчлөлт хийх нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзжээ.
Захирамжийн төслийг батлах эсэхийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шийдэх юм байна.
2016 оны 09 дүгээр сарын 12.

- Чингисийн талбайг Сүхбаатарын талбай болгов
2013 оны долдугаар сард Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлчид хурлаас “Сүхбаатарын талбай”-г “Чингисийн талбай” гэж тогтоол гарсан.
Тухайн үед Д.Сүхбаатарын гучинцар З.Хайдар энэ шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандсанаар анхан шатны шүүхэд ялсан байдаг. Харин өнөөдөр болсон шүүх хурлаар Улаанбаатар хотын төв цэгийг Д.Сүхбаатарын талбай хэмээн буцаан нэрлэх шийдвэр, давж заалдах боломжгүйгээр гарчээ.
2016оны 08 дугаар сарын 16.
Шинэ төрлийн татвар бий болгохгүй ба, жилийн орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах бодлого баримтална
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр 2.7.4
- Хос хөдөлгүүртэй машинд татвар нэмэхээр зэхэв /приус/
Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өргөн барьсан 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөлд Хадгаламж болоод Хувь хүний орлогын албан татвар, суудлын автомашинд оногдуулах татварыг хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай заажээ.
Хөдөлгүүрийн багтаамж өндөртэй (4500см3-ээс дээш) суудлын автомашинд ногдуулах онцгой албан татварыг нэмэгдүүлж, үйлдвэрлэсэн оноос 7-оос дээш жил болсон хос тэжээлт автомашины хөнгөлөлтийг 50 хувь бууруулах гэж заажээ. .
20. Хадгаламжийн хүүд татвар ногдуулж, онцгой албан татварыг нэмнэ
Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах системийг нэвтрүүлэх,
-Онцгой албан татварын хувь хэмжээг архи, дарс, тамхинд 20 хувь, суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамаарч 3-15 хувийн татвар нэмэгдүүлэхээр заажээ.
2016 оны 08 дугаар сарын 24.
- Орон сууцанд татвар ногдуулна
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа. Хүн амын орлогын албан татварын хувьд нийгэм тэр чигээрээ хүн амын орлогын албан татварыг нэмчихлээ гэж ойлгож байна. Бид өндөр орлого бүхий иргэдийн татварыг л нэмж байгаа. Өөрөөр хэлбэл 2,5 сая төгрөгийн орлоготой хүний татварыг нэмж байна. Харин 150 мкв орон сууцтай иргэдээс татвар авах тухай бол ногдуулна. Тухайлбал, 200 мкв орон сууцтай иргэн хүнд татвар ногдуулахдаа 150 мкв-ыг хасаад 50 мкв татвар оногдуулна. Энэ бол дэлхий нийтэд баримталдаг зарчим.
22. Иргэдийн орлогоос хамаарч татвар нэмэв
Жилийн 30 сая төгрөгөөс дээш хэмжээний орлоготой иргэдэд ноогдуулна. Ингэхдээ тэдний сарын цалин 2.5 саяас их бол энэ хэмжээнээс дээших цалинд 25 хувийн ХХОАТ ногдуулна. Тэгэхээр 4 сая төгрөгийн цалин авдаг иргэн 2.5 сая хүртэлх цалиндаа 10 хувь, үлдсэн 1.5 сая төгрөгтөө 25 хувийн татварын тус тус төлнө. Одоогийн хуулиар иргэд 10 хувийн ХХОАТ төлдөг.
УИХ-ын ээлжит бус чуулган дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хийсэн танилцуулгаас
23. Сайн хөтөлбөрүүдийг зогсоов
“Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг зогсоолоо
Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа учир “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг зогсоохоор болов.
“Сайн” хөтөлбөрүүдийг 2016 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгаагүй байсан юм. Сонгуульд санал авах зорилгоор Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчин хэрэгжүүлж эхэлсэн эдгээр хөтөлбөрт 596 тэрбум төгрөг зарцуулжээ.
Засгийн газрын 2016 оны 08 сарын 10-ны хуралдааны тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлэл
Монгол банк мөнгөний зохистой бодлогыг хэрэгжүүлснээр зээлийн хүүг буурлна, валютын нөөцийг нэмэгдүүлнэ, инфляцын түвшинг нэг оронтой тоонд барина, монгол төгрөгийн ханшны уналтыг зогсоож, зохистой түвшинг хадгална.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр 2.3.2
- Доллар хяналтаа алдав
Өнөөдөр эрх барьж
байгаа МАН энэ Мөрийн хөтөлбөрөө олон нийтэд дэлгэж байхад ам.доллар 1930
төгрөгтэй тэнцэж байж.
Харин
өнөөдөр, үүнээс яг гурван сарын дараа Найман шарга валют арилжааны төв ам.долларын
ханш 2290 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкууд 2282 төгрөгөөр авч,
2293 төгрөгөөр худалдаалж байна.
2016 оны 09 дүгээр сарын 30.
Гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэг, хаягжуулалтыг сайжруулж, томоохон гудамжуудыг камержуулна.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр 5.3.13
- Гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийг удахгүй унтраав
Уг нь өнгөрсөн жил Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийнхэн өчнөөн сая төгрөг үрэн таран хийж, энд тэндгүй гэрлэн чимэглэл хийгээд байсан санагдаж байна. Гэтэл өнөөх чимэглэл нь битгий хэл үндсэн гэрэлтүүлэг нь асахгүй, хот харанхуй оргиж эхлээд байна шүү дээ. Өнөөдөр амтай болгон хотын гэрэлтүүлэг хаачсан талаар ярьж байна.
- Оффшортой гишүүдэд шалгалт хийхийг зогсоов
Гадаадад офошор данс эзэмшдэг эрхмүүдийн дотор МАН-ын нөлөө бүхий эрхмүүдийн ах дүү, амраг садан, нэгэн цагт төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүд болон АН-ын хэд хэдэн гишүүдийн нэрс ч багтсан. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхээр УИХ-ын гишүүн Г.Занданшатар Өр барагдуулах онцгой комисс байгуулах санал гаргасан. Харамсалтай нь шинэ төр, Мэргэжлийн засгийн газар энэ талаар ямра ч алхам хийлгүй хав дарсаар байна.
“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлж, цэцэрлэгийн чанар хүртээмж, материаллаг баазыг нэмэгдүүлнэ.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр 1.1.15
27. Хүүхэд харах үйлчилгээний зардлыг бууруулна
УИХ-аас 2015 онд батлагдсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийг 2016 онд хэрэгжүүлэхэд зориулж нийт 10.6 тэрбум төгрөгийн зардал баталсан билээ. 2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт 1,263 хүүхэд харагч бүртгэгдэж, 6,175 хүүхэд уг үйлчилгээнд хамрагдсан ба төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр 746.1 сая 25 төгрөг зарцуулагдсан байна.
Үүнийг харгалзан үзээд уг үйлчилгээнд батлагдсан зардлыг 4,906.2 сая төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзэн зохих өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгахаар болсон байна. Цаашид хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг төсвийн боломжтой уялдуулан 2021 он хүртэл хойшлуулахаар болжээ.
Цалин урамшууллыг өсгөж, өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр.
28. Шүүгчдийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулна
Шүүгчдийн цалин өндөр байна гэсэн шүүмжлэл их гардаг. Тиймээс өдгөө ажиллаж байгаа 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулахаар төсвийн төсөлд тусгажээ.























