Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Магнай: Монголыг 2020 он хүртэл ах дүү амраг садангаараа удирдах нь
Ардчилсан намын гишүүн О.Магнай Монгол ардын нам сонгуульд ялснаас хойшхи 100 хоногт ямар ажлууд хийснийг гарын авлага болгосноо өчигдөр хэвлэлийнхэнд танилцууллаа. МАН-ын мөрийн хөтөлбөр, томилгоо, хийсэн ажлын талаар судалсан байна. Түүний мэдээлснээр МАН-ын дарга, УИХ-ын дарга өөрийн ойр тойрны 20 хүнийг төрийн албанд томилжээ. Жишээлбэл:


-УИХ-ын дарга М.Энхболдын хүү Анар Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал

-УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайд

-УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Баттүшиг Монголбанкны Бодлогын зөвлөлийн гишүүн

-Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын дарга

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн дүү Д.Баярсайхан Төрийн банкны захирал
-Шадар сайд У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга

-УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Улам-Өрнөх Худалдан авах ажиллагааны газрын дарга

-Сангийн сайд асан Т.Очирхүүгийн хүү Эрдэмбилэг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Анхбаяр Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга

-Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын дүү С.Тунгалагтамир Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга

-УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч Т.Саран Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга

-УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Д.Мөнхбаатар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга

-УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн дүү Эрхэмзаяа "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн тээвэр ложистик хариуцсан захирал

-УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннар “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирах зөвлөлийн гишүүн

Түүнээс гадна Монголын Морин спорт уяачдын холбооныхон /ММСУХ/ төрийн албанд олноор томилогдож байгааг тэрээр дурдлаа. Тухайлбал:

ММСУХ-ны дэд тэргүүн П.Сэргэлэн Хүнс, хөдөө аж ахуйн сайд, дэд ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн нь Барилга хот байгуулалтын дэд сайд, Нийслэлийн Морин спорт уяачдын холбооны дарга Мөнхбаясгалан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, тус холбооны тэргүүлэгч Ц.Баяржаргал ХХААХҮЯ-ны газрын даргаар томилогдсон байна.

Томилгооны 70 хувь нь МАН-ын гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, танилаар холбогдож байгаа гэв.

МАН мөрийн хөтөлбөрийнхөө 4.2.7-д Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс, ах дүү төрөл саднаа ажилд авахыг хориглоно гэж заасан. 4.2.8-д Төрийн албанд шат ахиулан албан тушаал дэвшүүлэх мерит тогтолцоог хэвшүүлнэ гэж тусгасаныг дурдаад мөрийн хөтөлбөрөө зөрчиж байна гэлээ. Ах дүү амраг садангаараа Монголыг 2020 он хүртэл удирдах нь хэмээн тэрээр хэлсэн юм.

МАН-ын Засгийн газрын 100 хоногт бодитой ажил хийсэнгүй гэж. Тодруулбал “Нэг өдрийн дотор бүгдийг сайн сайхан болгоно гэж үгүй. Гэхдээ ядаж зөв чигээ авах ёстой. Авлига, албан тушаалын гэмт хэрэг эх захаа алдсан. МАН энэ чиглэлээр харамсалтай нь юу ч хийсэнгүй. Эдийн засгийн хямралаас гарах арга замаа ч МАН ард түмэнд танилцуулсангүй. Хямралаас гарах төлөвлөгөө баталж чадалгүй 100 хоногийг өнгөрүүллээ.

Судлаад үзэхээр Засгийн газрын хуралдаан бүрээр 2-3 асуудлыг зогсоосон шийдвэр гаргасан байна. Юм хийдэг биш зогсоодог Засгийн газар. Тоглоомын Ерөнхий сайдтай болж хувирлаа. Аль ч ялсан намын дарга Ерөнхий сайд болдог жишиг бий. Манай мөнгөн эргэлтийн 60-70 хувь, экспортын түүхий эдийн 50-иас дээш хувь нэг бүлэглэлийн гарт орчихлоо” гэсэн юм. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой баримт байгаа ч орон нутгийн сонгуулийн дараа нийтэд ил болгож, сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ.
0 Сэтгэгдэл
ZA Darvaan ene jil tolgoitod nuursee taraah uu
АНамынхан ч өнгөрсөн 47 жилд ах дүүгийн садан төрлийн нам байсан шүүдээ С.Эрдэнэ бол жинхэнэ ах дүүгийн томилгоо хийсэн шүү дээ энхийн цагаан тагтаа байсан юм шиг битгий ард түмнээр оролд
МАНАН-н бүлэглэл түүний удирдагчдын нэг үхэр М.Энхболдын гараар орж монгол улс сүйрэхнээ. Мэдлэг боловсрол дулихан танил тал арын хаалга ах дүү хамаатнаараа монгол төрийг жолоодож монголын ард түмнийг басамжлан доромжлох нь хэрээс хэтэрч байна. Энэ бусармаг үзэгдлийг ерөнхийлөгч УИХ засгийн газар АН МАН -ыг тарааж байж л засаж чадна. Одоо монголын ард түмэн хууртагдаж дарлуулж ханлаа эх оронч гишүүдтэйгээ эвлэлдэн нэгдэж энэ бусармаг байдлыг халж чадна.
ednii ued ed yaggchguin bhdaa hehe. baahan nogoon pass naizuuddaa gargasan baisan da
Хамгийн их уншсан