Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Су.Батболд ажил хийх гэхээр эрх мэдэл нь багадаад байна гэнэ
-    Дүүргүүдээ аймгийн статустай, Нийслэлээ улсын хэмжээний болгох нь -

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад гардуулж өглөө.

Шинэчилсэн найруулгыг баталбал  Улаанбаатар хот дэлхийн томоохон хотуудын адил өөрийн тогтвортой үзэл баримтлал бүхий эрүүл, аюулгүй, таатай орчинтой, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, стандартын өндөр шаардлагатай, сайн засаглалтай, олон улсад өрсөлдөх чадвартай төв болох эрх зүйн орчин бүрдэх юм.

Нийслэлийн хамгийн их хүн амтай нэг дүүрэг 320 мянган оршин суугчтай байгаа нь 2-3 аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэж байна. Гэсэн ч сумын статустай ижил хэмжээнд ажиллаж байгаа нь төрийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг бууруулж, төв рүү чиглэсэн ачааллыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болдог. Иймээс үүнийг өөрчилж дүүргийг аймгийн статустай болгохоор хуулийн төсөлд тусгажээ.

Хотыг санхүүгийн хувьд бие даасан чадавхтай болгоход чиглэсэн эрс шинэчлэлийн шинжтэй эдийн засгийн хөшүүрүүдийг хэрэгжүүлэх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор төрийн үйлчилгээг шуурхай болгох арга замуудыг ч төсөлд тусгасан байна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи 22 жилийн хугацаанд хот өргөжин тэлж, энэ хэрээр эдийн засаг, нийгмийн олон эерэг, сөрөг асуудал бий болж байгаа учир хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай болжээ.
Статистик мэдээнээс үзвэл нийслэл хотод манай улсын хүн амын 46 хувь, аж ахуйн нэгжийн 68 хувь нь төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэж байна.

Юутай ч уяач Су.Батболд  нийслэл хотоо хөгжүүлэх, өмнө нь хийж байсан бүтээлч,  тодорхой үр дүнтэй ажлуудыг үргэлжлүүлэхийн оронд бүгдийг нь зогсоосон бол одоо өөрийнхөө эрх мэдэл, статусаа өргөжүүлэх хуулийн төсөл өргөн барьж ажлаа эхэллээ.

Үүний өмнө тэрээр нийслэлийн засаг дарга болсноо 217,6 сая төгрөгөөр шоудаж тэмдэглэсэн билээ.
0 Сэтгэгдэл
Erunhiilugchiin suudald seryyn zyydelj yavaa yum bizdee
энэ ***** чинь хуцдаг халтар уу ,энэ хэдэн уяач нар улсыг удирдлаа юу
Өө зайлуул, хөдөөний уяач мөн дөө.....
Хамгийн их уншсан