100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
Шүүх бүртгэхээр шийдвэрлэсэн ч Сонгуулийн хороод бүртгэхгүй байна
АН-ын Сонгуулийн штабын Бүртгэл хариуцсан ажлын хэсгийн ахлагч С.Төмөрхүү:

-Оршин суугаа хаяг дээр нь хүн нэмж бүртгэсэн гээд байгаа. Тодорхой жишээ бий юу. Энэ дагуу АН-ын Сонгуулийн төв штаб ямар ажил хийж байгаа вэ?
-Сонгогч нэг л хэсгийн хороонд хурууны хээгээ таниулаад нэг л удаа санал өгдөг байх ёстой гэсэн хатуу байр суурьтай ажиллаж байгаа. Мөн энэ ажилд иргэд оройлон оролцох ёстой. Хаягийн бүртгэл дээр байгаа сонгогчдын нэрсийн жагсаалтыг хянах шаардлагатай. Саяхан, Сонгинохайрхан дүүргийн зарим хорооны иргэд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт энэ асуудлаар хандаж, өргөдөл гаргасан. Нэг хашаанд 10 жил амьдарсан айлын хашаанд найм, зарим газарт 12 хүн нэмээд биччихсэн тохиолдол гарч, өргөдөл гомдол нь АН-ын Сонгуулийн штабт ирсэн. Тиймээс сонгогчдын идэвхтэй оролцоо чухал болоод байна.
-Нийт хэдэн нэр дэвшигчийг бүртгээгүй байгаа вэ. Нэгдсэн тоо, баримт бий юу?
-Энэ 11-ний өдрийн байдлаар Сонгуулийн Ерөнхий хорооноос авсан тоо, мэдээллээр 29 газарт нэр дэвшигчийг бүртгээгүй асуудал гарсан байна. Жишээ нь, Архангай аймгийн Өлзийт суманд АН-аас нэр дэвшиж байгаа 21 хүнийг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд АН-ын 5-6 хүнийг бүртгээгүй зэргээр 29 газарт олон зуун хүн бүртгүүлж чадаагүй. Нэр дэвшигчид энэ асуудлаар харьяа шүүхэд хандаж, бүртгэж авах ёстой гэсэн шийдвэр сонссон тохиолдол бас багагүй бий. Харамсалтай нь, аймаг, сумын сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж байгаа. Учир нь, санал хураах автомат машин хүргэгдсэн, саналын хуудас хэвлэгдсэн учраас аравдугаар сарын 19-нөөс өмнө саналын хуудсыг шинэчилж хэвлэх боломжгүй гэсэн хариу өгч байна. Энэ асуудлаар АН-аас байгуулагдсан ажлын хэсэг цаашид ажиллана.
-Шүүх бүртгэж авах шийдвэр гаргачихсан байхад саналын хуудас хэвлэчихсэн бүртгэхгүй гэх асуудал байж болно гэж үү?
-Бүртгэж авах ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарчихсан. Гэтэл санал хураах хуудас хэвлэлтээс гараад орон нутгуудад хүргэгдэхээр явж байгаа юм байна. Энэ хооронд бүртгэх боломжгүй гэж тухайн шатны Сонгуулийн хороонд тайлбарлаж байна. Тэгэхээр тодорхой тойргуудад дахин сонгууль явагдах байх гэсэн ойлголттой байгаа.
-Жишээ нь, ТОСК-ийн даргаар ажиллаж байсан А.Гантулгыг өмнө НИТХ-д нэр дэвшихээр зэхэж байсан гээд МАН-аас гомдол гаргасан. Улмаар түүнийг бүртгээгүй. Гэтэл өмнө нь УИХ-д нэр дэвшиж байсан хүн Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа?
-Иймэрхүү бүртгэлтэй холбоотой асуудал олон гарч байгаа. Бид А.Гантулга нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхдөө баримт, факт дэлгэж ярина. Удахгүй энэ асуудлаар мэдээлэл хийх гэж байгаа.

0 Сэтгэгдэл