100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
Төрийн албаны халаа сэлгээ хэдий болтол үргэлжлэх вэ

Наадмын дараа намар гэдэг шиг сонгууль бүрийн дараа төрийн албан хаагчдыг толгой дараалан халж сольдог жишиг тогтоод уджээ. Нийгэм, олон нийт ч “Ингэж л байдаг юм” гэсэн шиг энэ байдалтай эвлэрчихэж. Хадуурын аясаар ханарах өвс шиг ээлж дараалан халагдаж буй төрийн албаныхан ч эдлэх эрх, дархлаа гэх юмгүй болж. Дарга, даамлаас нь аваад үйлчлэгчийг нь хүртэл халж сольдог байдал энэ жил ч үгүй болсонгүй.Өчигдөр үйл ажиллагааныхаа 100 хоногийг тайлагнасан МАН-ын Засгийн газар “Хурдтай ажилласан” гэх товч бөгөөд тунч “үнэмшилтэй” тайлбар бүхий тайландаа “хурдтай халж сольсон” тухайгаа дурдаагүй нь мэдээж.
“Мэргэжлийн” Засгийн газар байгуулна хэмээн ам гарч ажилдаа орсон МАН-ынхан мэргэшсэн боловсон хүчнээ хоёр, гуравхан хуулийн заалтад өөрчлөлт оруулах замаар хоморголон халсан тухай ажилгүй болсон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Эрхээ хамгаалахаар эвлэлдэн нэгдсэн эдгээр иргэд дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, Халамжийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс болон Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс бүтцийн өөрчлөлтөөр халагдсан 284 хүнийг төлөөлж байгаа юм.
Товчхондоо, МАН-ын Засгийн газар өнгөрөгч 100 хоногт “бүтцийн өөрчлөлт” нэрээр 284 төрийн албан хаагчийг “талх”-наас нь салгажээ. Гэхдээ 284 гэдэг зөвхөн зургаан дүүргийн, бүртгэлтэй иргэдийн тоо болохыг хурал зохион байгуулагчид хэлж байв. Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй тэргүүтэй зургаан дүүргийн төрийн албанд ажиллаж байсан дээрх 284 иргэний 100 гаруй нь зөвхөн Сонгинохайрхан дүүргээс ажилгүй болжээ.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 17, Хөдөлмөрийн хэлтэсээс 15, Халамжийн хэлтэсээс 26, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс 52 хүнийг халсан байна. Ажлаас халсан үндэслэлээ “бүтцийн өөрчлөлт” хэмээн тайлбарласан нь ч үнэнээс хол зөрүүтэй тухай хэлж байна. Угтаа аливаа албан байгууллагын боловсон хүчний тоог цөөлөх байдлаар бүтэц бүрэлдэхүүнийг нь цомхотгох, эсвэл үүрэг чиглэлийг нь өөрчлөхийг бүтцийн өөрчлөлт гэдэг чбодит байдал эсрэгээрээ буюу халагдсан ажилчдын орон тоонд өөр хүн томилох байдлаар халж сэлгэх ажил хийгдсэн байна.
Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн Нийтийн үйлчилгээний хэлтэсийн жолоочийг бүтцийн өөрчлөлтөөр халсан гэх боловч орон тоог нь буюу машиныг нь хэвээр үлдээж, үндсэн үүрэг чиглэлийг нь өөрчлөлгүй алба тушаалыг нь өөр хүнд шилжүүлсэн аж.

Энэ мэт төрийн албан хаагчдыг хуульд өөрчлөлт оруулах байдлаар хоморголон халж байгаа нь орчин цагийн улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн ажилгүй болсон иргэдийн төлөөлөл хэлж байлаа. Хуралд оролцогч Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дэд дарга М.Зундуйдаваа “Бид эхний ээлжинд эрх ашгаа хамгаалахаар төрийн албаны зөвлөлд хандана. Мэдээж “хуулийн дагуу” гэх үгээр ам таглах нь ойлгомжтой. Гэхдээ 1990, 2000-аад оны Монголын ард түмэн өөр болсон. Хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөгөө мэддэг, эдэлж чаддаг болсон. Зөвхөн дүүргүүдээс 284 хүн халагдчихлаа. Яам, тамгын газар цаашлаад улс орны хэмжээнд авч үзвэл маш том тоо гарна. Ажилгүй болсон нэг хүний ард дөрөв, таван ам бий гээд бодохоор энэ бол эмгэнэлтэй асуудал. Тиймээс ажилгүй болсон иргэд эвлэлдэн нэгдэж, энэ хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох цаг болсон. Бид бүхэл бүтэн нийгмийг дусал ч цус гаргалгүй өөрчилж чадсан юм чинь
Ардчилсан нийгмийн энэ гажуудлыг засах цаг болсон гэж бодож байна. Үеийн үед, сонгууль болгоны ард ийм халаа сэлгээ хийгдсээр ёс юм шиг болчихож. МАН бол хэлмэгдүүлж сурсан нам. Одоо арга нь нарийсч, хуулийн дагуу хэмээн хоморголон халдаг болж. Тиймээс бүтцийн өөрчлөлт нэрээр ажилгүй болсон иргэд, тэдний гэр бүлийнхнийг эвлэлдэн нэгдээч хэмээн уриалж байна” гэсэн юм. Мөн тэрээр тоо дүнд бүртгэлтэй 284 хүн тухайн хэлтэс, алба, нэгджээ 2-22 жил ажилласан туршлагатай, төрийн жинхэнэ албан хаагчид болохыг хэлээд оронд нь томилогдсон хүмүүсийн тал илүү нь төрийн албаны шалгалт өгөх нь битгий хэл улсад ганц өдөр ч ажиллаж үзээгүй хүмүүс болохыг хэлж байв. Үнэхээр ажилгүй болсон нэг хүний ард дунджаар дөрвөн хүн бий гэж үзвэл 1200 орчим хүний эрх ашиг яригдах аж.
МАН-ын мөрийн хөтөлбөрт “Төрийн албаны тогтвортой байдлыг баталгаажуулж, төрийн албаны дархлааны тухай хуулийг санаачлан батлуулна. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн дундаж орлогыг өсгөх бодлого баримтална” хэмээн цагаан дээр хараар бичсэн нь бий. Харамсалтай нь, амлалт ажил нь алд дэлэм зөрүүтэйг энэ удаагийн хоморголон халсан явдал гэрчилэх шиг болов. Ажилгүй болсон иргэд ч “МАН-ын эрх баригчид мэргэшсэн төрийн албан хаагчдыг халж, оронд нь төрийн албаны шалгалт ч өгөөгүй, төрийн байгууллагад ажилласан туршлагагүй намынхаа гишүүдээс төрийн албанд томилж байгаа нь мөрийн хөтөлбөртэй нь зөрчилдөж байан” хэмээж байв.
Өнгөрсөн 100 хоногт УИХ-ын чуулган найман удаа хуралдаж цөөнгүй хуульд өөрчлөлт оруулсны нэг нь Төрийн албаны тухай хууль байв. Эл хуулийн 23.4, 27.4, 30.2 дахь хэсэгт өнгөрөгч есдүгээр сарын 7-нд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан нь АН-ын бүлгийнхнийэсэргүүцэлтэй тулгарсан. Гэсэн ч дийлэнх олонхоороо хүч түрэн өөрчлөлт оруулж, улмаар төрийн албан хаагч, төрийн үйлчилгээний ажилтнуудыг толгой дараалан халах “хууль ёсны” нөхцөл бүрдсэн юм. Уг өөрчлөлтөд тусгасанчлан хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийн “үндсэн цалингийн дунджаас нь ажилласан хугацааг нь үндэслэн тооцож” гэх заалтыг “ажилласан хугацааг нь харгалзан 1-12 сарын үндсэн цалингийн дандажтай тэмцэх хэмжээний байна” хэмээн өөрчилж гэнэт халагдсаны тэтгэмжийг ч бууруулсан аж.
2016 оны УИХ, аймаг, нийслэлийн сонгуулийн дараа буюу өнгөрөгч долдугаар сарын 21-нд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байсан. Тэрээр МАН засгаа хэрхэн байгуулах үйл явцыг анхааралтай ажиглаж байна гээд “МАН төсвийн байгууллагын тоог цөөлж, төрийн албаны хуваарлилтыг оновчтой болгоно, “давхар дээл”-гүй болгоно гэсэн. Гэтэл байдал огт өөрөөр эргэж дэд сайдуудын тоог нэмж байна, бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг халж солих гэж байна” хэмээж байсан. Түүний хэлсэн ч биелэлээ олж буйг энэ үйл явдалаас харж болмоор. Энэ мэт төрийн албаны халаа сэлгээ хэдий болтол үргэлжлэх вэ.
-Бүтцийн өөрчлөлт нэрээр 284 төрийн албан хаагчийг ажлаас халжээ-

0 Сэтгэгдэл