ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэхээр болжээ

Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх комиссыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоор ахлуулан байгуулсан билээ. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн захирамжаар ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Ойн арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг баталжээ.
Үндсэн хуулийн өвийн тухай хуулийн төсөл боловсруулж батлуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Ардын Их Хурлаас 1990-1992 онд батлан гаргасан хууль, тогтоомжийн эмхэтгэл гаргах, “БНМАУ-ын АИХ ба Үндсэн хууль 1990-1992” гэрэл зургийн цомог хэвлүүлэх, Үндсэн хууль хэлэлцсэн АИХ-ын чуулганы 63 өдрийн хуралдааны баримтыг цахимжуулж, DVD-д буулгах, Төрийн түүхийн музейд үзэсгэлэн гаргах, Үндсэн хуулийн үзэл баримтлал, ач холбогдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, дунд сургуулиудад хичээл заахаар төлөвлөжээ.
Түүнчлэн Үндсэн хуулийн ойн хүрээнд УИХ-ын даргын ивээл дор улс орон даяар шатрын тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Тэмцээн сум, дүүргийн түвшинд арваннэгдүгээр сарын эхээр болох тул Ажлын хэсгээс тэмцээний удирдамжийг орон нутагт хүргүүлж эхлээд байна. Улмаар аймгийн аварга, улсын аварга шалгаруулах тэмцээн болж, ойн баярын үеэр дүнгээ гаргана.

0 Сэтгэгдэл