Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Новосибирскийн барилгачид ирж зөвлөлтийн үеийн барилгуудыг засна

Социализмын үед Зөвлөлт Холбоот улсын тусламжаар, орос технологиор  барьсан барилга байгууламжуудыг засуулахаар манай төлөөлөгчид ОХУ-ын Новосибирскийн барилгачдыг урьжээ. Нийслэл Улаанбаатар хотын 160 хүний бүрэлдхүүнтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд тус хотод айлчлахдаа оюутан солилцох, хүмүүнлэгийн болон  боловсролын  салбарт хамтран ажиллах талаар ярьж байгаа юм байна.

Мөн манай төлөөлөгчид социализмын үед сургууль бүрт орос хэл заадаг,  хүн бүр орос хэл мэддэг байсныг бодвол энэ үзүүлэлт өнөөдөр багасч зөвхөн тусгай сургуулиудад орос хэл заадаг болсныг хэлээд орос нөхдөөсөө орос хэлний багш нар ирүүлж туслахыг гуйгаад багш нарыг байр сууц, ажлаар хангахаа илэрхийлжээ.

Монголын төлөөлөгчид зөвлөлтинй үед оросуудын барьж өгсөн барилгууд муудаж байгааг дурдаад үүнийг засч, капитал засвар хийхэд Новосибирскийн барилгачдыг   туслаач хэмээн хүссэн байна.
Манай төлөөлөгч 160 хүний дотор УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, Улаанбаатар хотын менежерүүд,  байгууллага аж ахуйн нэгжийн удирдлаг, бизнесмэнүүд багтаж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
ОРОСУУД БАРЬСАН БАРИЛГАА ДУЛААЛАХ ЮМ БАЙНА.ХАРИН ХЯТАДУУД ХУУЧИРЧ МУУДСАН АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛЖ БУЙ БАРИЛГАА ЯАХ ЮМ БОЛ. ТУХАЙЛБАЛ НЭХМЭЛИЙН ШАР БАЙРУУДАА
Бид чинь барилгаа засаж дийлэхгүй боллуу? Эсвэл МАН төрд гарсанаар ахан дүүсэг ёс маань ахиад сэдэрчихэв үү? Ах нар цалин хөлсгүй ажиллана гэж байхгүй шүү дээ. Өөрсдийн хэдэн ажилчидаа хэдэн сар ч болтугай цалинжуулах юм биш үү?
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан