100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
Ардчиллаас дүр, “Ардчилагсад”-аас сүр үлдэв үү

Цаад үзэл санаа нь их л зөв мэт байсан боловч эхнээсээ буу зэвсэг, хүч хэрэглэж, цус нулимстай холилдон, хүмүүний гэрэл гэгээтэй бүхэнд халдан, эцэс сүүлдээ бүр өрх гэрийн хөнжил дэвсгэртэй ноцолдохдоо хүрсэн коммунизм 70 орчим жил оршин тогтнож, цагаан арьст хүмүүний нэг насны амьдралыг ч туулалгүй 1990-ээд онд сүнс нь зайлж билээ. Коммунизмын талхинд зовж шаналсан энэ ертөнцийн цөөн тооны оронд харанхуйг гийгүүлэн нар мандсантай адилхан үйл явдал болжээ.
Ном зохиолд гардаг шиг газрын эздийн хэмжээ хэтэрсэн дарлал зовлонг амссан эгэл орос тариачин “аугаа их Октябрийн хувьсгалтай” 1917 онд золгоход мөн иймэрхүү сэтгэгдэл төрж байсан болов уу.
Түүх биднээр дайжигнажээ. Капитализмын улс төр, эдийн засгийн өвчнийг тодорхойлсон Маркс, Энгельс, Ленин нарын суутнууд худлаа хэлээгүй шүү дээ. Нэмүү өртөг, мөлжлөг байна уу байна. Эдүгээ бүр төгөлдөржиж гүйцээд бараг хууль ёсны болж. Коммунизм гээчийг түүний номлолоор нь авч үзвэл ёстой л хүсүүштэй нийгэм билээ. Гэвч түүнийг цогцлоон байгуулах гэж туршсан хүмүүс буруу замаар будаа тээж, буцахдаа шороонд даруулсныг хэн хүнгүй мэдэх ажаам.
70-аад жилийн нулимстай, цустай хатуу ширүүн туршилтад туйлдаж ядарсан улс түмэн ардчилал хэмээгч хаана ч төгс төгөлдөрөө батлан харуулаагүй зүүдний нийгмийг өнгөн талаас нь харж, өдрийн бодол, шөнийн зүүдэнд автан байсан нь үнэн ажгуу.
Ийнхүү 1980-аад оны төгсгөл 1990-ээд оны эхээр Монгол оронд ардчилсан хөдөлгөөн өрнөв өө. Энэхүү хөдөлгөөнийг хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг ухаант монгол санаачлан өрнүүлээгүй юм. Хөдөлгөөн нь дэлхийг донсолгосон ардчилсан өөрчлөлтийн нөлөө тусгал байлаа. Харин ч хэлмэгдлийн ноцтой аюул давтамжтай нүүрлэж байсан Монгол оронд социалист гэгдэж байсан орнуудад өрнөсөн үйл явцаас хожуу хойно, бүр Тянь Анминий явдлаас ч хожуу эхэлсэн хэрэг.
Ер нь 1970-аад оны сүүлчээс дэлхийн хувьсгалыг манлайлж байсан Их гүрэн Зөвлөлт холбоот улсад \ЗХУ\ улс төрийн “намжмал байдал” (үнэндээ бол олон улсын намжмал байдал л даа) нүүрлэж, төрийн хүнд суртал, авлига хээл хахууль нийгмийн амьдралын бүх салбарыг хамран урагшилж байлаа. Эдийн засаг нь зогсонги байдалд орж, үе үехэн гацаж гэмтэн сандаргаж байсан “коммунист машин” ноцтой хий эргэж эхэллээ. Аварга том машиныг нэгэнт суусан намаг шавраас гаргах боломж, хүч чадал коммунист ертөнцөд байсангүй. Энэ машиныг юухан хээхнээр тордсон болж, хий эргүүлээд цаг авах уу эсвэл ерөөс техник технологийн эрс шинэчлэл хийж, дэлхийн жишигт аваачих уу гэдэг асар том бөгөөд ярвиг төвөгтэй, бас амь дүйсэн сорилт Их гүрний эзнээр суугаад удаагүй Михаил Горбачевт тулгарсан аж. Тэрээр сүүлчийн хувилбарыг сонгов. Сонголт их үнэ цэнээр ирлээ. Төв болон Зүүн Европын үзэл санаа нэгт найз нөхөд, коммунист удирдагчдаар туг тахив. Далан жил оршин тогтносон коммунизм, их гүрэн ЗХУ бутран саллаа. Горба ч өөрөө “лааз өшиглөв”
Монголын ардчилсан хувьсгалыг манлайлагчид азтай байлаа. Тэд Тянь Анминий сургамж, Чаушеску-гийн үхэл, Хоннекерийн шоронгийн дараа таарчээ. Сургамж авсан Монголын удирдагчид, тэр дундаа Ж.Батмөнх дарга хөдөлгөөний эсрэг цус асгаруулсангүй. Харин бүр МАХН-ын Улс төрийн товчоо хэмээгч Монголын хувь заяаг дарангуйлагчийг татан буулгалаа. Үүгээр би ардчилсан хувьсгалыг манлайлан боссон нөхөд хийгээд түүнд оролцсон мянга мянган монголчуудын бүтээсэн үйлсийн үнэ цэнийг бууруулахыг хүсээгүй гэдгийг чин сэтгэлээс өчиж байна.
Үүнээс хойшхи ардчиллын төлөөх үйл явцын өрнөлтийг бараг хүн бүхэн мэдэх болов уу. Анх үүсэхдээ үзэл баримтлал, тодорхой зорилго чиглэлд тулгуурлан байгуулагдсан ардчиллын төлөө намууд 2000 оны УИХ-ын сонгуульд арчуулж, улмаар нэгдэн нийлж Ардчилсан намыг байгуулсан билээ. Чухам тэр үеэс энэ намын тулгуур үзэл баримтлал бүдгэрч, харин ч өмнөх нэгдэн нийлсэн намуудаас үүдэлтэй фракц бүлэглэлүүдэд хуваагдан, эрх мэдлийн төлөө цусгүй тэмцэл өрнөсөн билээ. Энэ тэмцэл нь нэгдэн нийлсэн намуудын удирдагчдыг тойрсон бүлэглэлүүдийг үүсгэж, шинээр байгуулагдсан АН–ын нэгдэл нягтралд аюул дагуулсан агаад энгийн гишүүдээсээ улам бүр холдон, эцэстээ тэднийгээ сонсохоо ч байсан юм. Энэ явдал юунд хүргэснийг эдүгээ бид харж байна. Өнгөрөгч 24 жилийн туршид АН-ын удирдагчдын алдсан алдаа олсон амжилтаасаа хавьгүй их давсан. Хэдхэн жишээ хэлье.
Бидний адил хувь заяаг туулсан Европын социалист орнууд түүхийн өмнө, хүн төрөлхтний эсрэг коммунист намын хийсэн гэмт үйлдлийг илчилж, тэдгээрийг улс төрийн байгууллагынх нь хувьд хатуу хориглон, бүх хөрөнгийг нь хураасан сургамж байсаар атал үүнийг хийгээгүй юм. МАХН-ыг коммунист онол, үзэл сурталтай улс төрийн байгууллага байсан болон Монголын ард түмний төдийгүй, хүн төрөлхтний эсрэг томоохон гэмт хэрэг өдөөж байсны хувьд хуулиар хориглож, эд хөрөнгийг хураах байсан. Хөрөнгө мөнгийг 70 жил хураасан, зохион байгуулалтын ленинист системд суурилсан тийм том улс төрийн хүчинтэй орчин үед байгуулагдсан ямар ч “гоё” нам өрсөлдөөд шууд ялахад хүнд байх нь мэдээж. Тиймээс ч Монголын улс төрийн намууд 26 жил “гарааны тэнцвэргүй байдлын” тухай үгэллээ.МАХН-ыг хориглосноор түүний мянга мянган гишүүдийг яах байсан бэ хэмээн зарим нь асуудаг. Зарим нь боож үхэх алдан хашгирдаг юм. Түүнд санаа зовох ер хэрэггүй байсан юм. Яагаад гэвэл өнөөгийн Монголын МАХН, МАН-ын гишүүд бол коммунистууд биш мөн ардчилал, шударга ёсыг үгүйсгэдэггүй гэж би итгэдэг. Тийм ч учраас тэд хүсвэл социал - демократ үзлээрээ нам байгуулаад бусад улс төрийн хүчинтэй шударгаар өрсөлдөөд явах бүрэн боломжтой байв. Энэ бол ардчиллын анхны алдаа, мордохын хазгай байлаа.
Дараа дараагийн зарим алдааг дурдвал:
Өмчийг эзэнтэй болгох, тэр зорилгоор түүнийг хамгийн сайн авч явах “чадалтай” хувь хүмүүст шилжүүлэх нь нэн зөв байсан. Гэхдээ хийсэн арга, технологи нь буруу, алдаатай байлаа. БНМАУ-д социализмын жилүүдэд бүтээн босгосон үйлдвэр, аж ахуйн олон зуун газар байсан билээ. Тэдгээр нь дэлхийн улс орнуудын хуваагдал, хүйтэн дайны уршгаар техник, технологийн хувьд хоцрогдсон байсан нь үнэн ч ул мөргүй нурааж унагахын оронд сайжруулаад, хөгжүүлээд, шинэчлээд явах бололцоотой байсан гэж би боддог юм. Гэтэл өмч хувьчлалын нүргээн дор тэдгээр нь балгас болж сүйрэн унасан билээ. Европын социалист байсан ихэнх орнууд өмч хувьчлалыг ихээхэн ул суурьтай, болгоомжтой хийсэн. Ард иргэдээсээ асуусан. Сурталчилсан. Тэдэнд ойлгох, суралцах хугацаа олгосон. Бэлэн туршлагыг Монгол хэрэгсээгүй юм. Харин ч “бидэнтэйгээ адилхан тэднээс сурна гэж юу яриад байна. Цаана чинь суралцах өрнөд байхад чинь” хэмээн зөвлөсөн, хэлсэн хүнийг дардаг байлаа.
Ардчилсан хүчнийхний байгуулсан олон жижиг намын хуваагдал, хүмүүсийн сэтгэлгээний хоцрогдлоос болж, 1992 оны анхны ардчилсан сонгуульд ардчилал “нам тавиулсан”. Хүн ард цөхөрсөн. Тиймээс ч 1996 онд Монголын ард түмэн үнэхээр ардчиллын төлөө өгөөд үзэхээр шийдсэн. Ардчилсан хүчин 76 гишүүнтэй парламентад 50 суудал авсан шүү дээ. Уг нь ачир дээрээ түүнээс олныг авсан. Ялсан ардчилсан хүчин маань анхны Засгийн газраа байгуулахаасаа л алдаа гаргаж эхэлсэн юм. Олонхи болсон МҮАН-ын даргаар Ц.Элбэгдорж ажиллаж, ялалтад хүрсэн ч яагаад ч юм бэ М.Энхсайханыг Ерөнхий сайдаар томилчихсон. Дараа нь залруулж, Ц.Элбэгдоржийг томилсон гэж ойлгодог. Хөгжих, хөрөнгө оруулалт татах гэж байгаа орон бол юуны өмнө улс төрийн талаар тогтвортой байх шаардлагатай байдаг. Гэтэл банкны хэргээр Ц.Элбэгдоржийн, “Эрдэнэт”-ийн асуудлаар Ж.Наранцацралтын Засгийн газрууд жил хүрээд л үсрээд байлаа шүү дээ. Энэ болгонд МАХН-ын УИХ дахь бүлгийн тоглолт их үүрэг гүйцэтгэсэн боловч гол нь ардчиллын төлөөх намуудын, тэдний нэр дээр УИХ-ын гишүүн бологсодын туршлага, мэдлэг чадвар тун сул байсан. Тэр жилүүдэд Саарал ордноор ороход сархад ханхалж, мөнгө, улс төр үнэртэж, урвалт шарвалт сонсдож байлаа. Тиймээс зарим хэсэг нь улс төрийн 70 жилийн түүхтэй, коммунист угшилтай МАХН-ынхантай нийлж, ардчиллын үнэ цэнийг умартан Засгийн газруудаа байн байн түлхэн унагаж байсан. Үүнийхээ шанг чанга хүртэж, 2000 оны УИХ-ын сонгуульд ардчилсан хүчин ганцхан суудал авсныг хийгээд 2004, 2008 оны УИХ-ын сонгуулийн дараах эмгэнэлт хэргүүдийг дурдаад ч яах билээ.
Сургамж авдаггүй АН-ын анархист бүлэглэлүүд, энгийн гишүүдээ сонсдоггүй тэдний удирдагчдаас болж, 2012-2016 онд ч АН олигтойхон засаглаж үл чадан, МАНАН буданд төөрөн арилав. Бүлэглэж, хагарч, тэмцэлдсээр дуусав. Биэ тоож гүйцэв. Сонгуулийн хуулийг өөрчилж, амиа егүүтгэв. Их бүтээн байгуулалт гээд байсан чинь 1 тэрбумын бүтээн байгуулалтыг 4 тэрбумаар амжуулдаг, 15-17 тэрбумыг идсэн уусан гэж МАН эдүгээ нотлоод байна. Энэ юунаас болоод байна вэ хэмээн шүүн тунгааж үзвэл АН-д аливаа улс төрийн намын амин сүнс болох ҮЗЭЛ БАРИМТЛАЛ алга. Бүлэглэлүүд нь энгийн ард иргэд бүү хэл Намын олноосоо тасран салж, тэднийг сонсохоо больжээ. Намын бодлого төрөөс төрсөн хэдхэн тэрбумтан, эрхтэн дархтан, бүлэглэлүүдийн аяс хөгийг даган, тэдгээрийн эрх ашигт бүрэн дүүрэн үйлчилж, тохиролцоо, хувилдааны замаар хэрэгжиж байна. Үүний жишээ нь эрхэмлэн дээдэлдэг шүтээн нь зөвхөн МӨНГӨ, ЭД БАЯЛАГ, түүнийг дагасан ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ болж, Монгол нүүдэлчний соёл, түүний мөнхийн хэмжүүр болсон ЁС СУРТАХУУН бүрэн уналтад орсон явдал юм. ШУДАРГА ЁС сураггүй арилжээ. Шударга ёс үйлчилдэггүй орон улсад албин чөтгөр үүрээ засан тэжээгддэгийг өнөөгийн ертөнцийн түүх батлаад байхад намын дээдэс, бүлэглэгчид хилийн чанадад мөнгөө шилжүүлж, татвараас зугтан таг дүлий суусаар байна. Эдгээрийн хариуцлагыг 26 жил засагласан хийгээд засаглал хуваалцсан бүх улстөрийн намууд хуваалцах учиртай. Эдүгээ улс орон, ард түмний амьдрал ноцтой хурц хурц асуудалтай алхам тутам тулгарч, түүнээс гарах арга замыг олоход бэрхшээл зовлон чамгүй их тохиолдож байна. Өмчийг эзэнтэй болгож, их, бага хувьчлал явууллаа. Гэтэл 70 жил чадан ядан байгуулсан аж ахуйгаа бүрэн устгаж, зальтай овсгоотой, шуналтай хэсэг бүлэг хүнд нийгмийн баялгийн ихэнх хувь очжээ. Нам дамжсан олигархи бүлэглэлүүд улс орныг цөлмөж дууслаа. Эдүгээ НҮБ-ын аргачлалаар тооцоход гурван монгол хүний нэг нь нэн ядуу аж төрж байна. Улс орон өрийн дарамтад гацлаа. Өргөн уудам Монгол орны өнцөг булан бүү хэл хээр тал эзгүйрч хэнийх болохыг нь эргэлзэхэд хүрэх нээ. Эх орондоо бүрэн эзэн суугаагүй, эрх чөлөөт иргэд маань амьдарлын хатуу хөтүүгийн аясаар, Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу суух газраа өөрөө сонгон хөдөөнөөс хотын зүг эхэлсэн Их нүүдэл хорин жил үргэлжилж, эх орон маань хот-улс болоход туллаа. Улаанбаатар маань утаан дунд сүүмэлзэж, улс зоны эрүүл мэнд гаргуунд хаягдав.Үндэсний үзэл хэмжээ дамжаанаасаа хальж, зарим талаар улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд сөргөөр нөлөөлөхөд ойрхон байна. Бид үүний төлөө ардчиллын замыг сонгосон гэж үү. Хорин долоон жилийн өмнө ярьж хэлсан, зорьсон маань хаана байна. Юу болов АН-ын лидерүүд ээ. Ардчилал, улс орон бол зөвхөн та нарын дураар дургидаг өмч чинь биш ээ.
Үүнээс үүдэн ардчиллаас дүр, ардчиллагчдаас сүр үлдэв үү хэмээн асууж байна. Зөвхөн би биш шүү.
Тэгээд эдүгээ яах ёстой вэ, хэдхэн зарчмын санаа хэлье:
-Юуны өмнө намын үзэл баримтлал, чиг хандлагыг Монгол орны нөхцөл байдалд маш тодорхой тохируулан тунхаглан зарлах, хүрэх үр дүнгийн төсөөллийг томъёолох, засаглах хэлбэрийг тодорхойлох;
-АН авлига хээл хахууль, далайн чанад дахь татвараас зугтах данстай дайн зарлаж, нийгмийн шударга ёсны төлөө нам болсныг тунхаглан, цаашид түүнд өртөгчдийг намаас зайлуулж байх хариуцлагын тогтолцооны эрх зүйн үндсийг тавих;
-АН-ын өнөөгийн бүтэц, зохион байгуулалтыг олон нийтэд ойр дөт, ойлгомжтой, ил тод байхаар өөрчлөх;
-24 жил намын удирдлагад ажилласан нөхдийг шинэ залуу хүчнээр сэлбэх, туршлага, мэдлэг боловсролыг хослуулж чадах зохион байгуулалтад шилжих;
-Өнөөгийн ҮЗХ-г татан буулгаж, шинэ бүтцэд нийцүүлэх, ахмад, дунд насныхан, залуу үеийн зөв зохистой төлөөллийг намын шинэ бүгд хуралд багтаах;
-Намын их хуралд бэлтгэх ажлын түр хэсэг байгуулж, өнөөгийн удирдлага огцрох;
-АН-ын шуурхай удирдлагын гүйцэтгэх товчоог мөн ахмад, дунд насныхан, залуу үеийн зөв зохистой төлөөллөөр байгуулж бүрдүүлэх, хамтын удирдлагын тогтолцоо буй болгох;
-АН-ын хувь заяаны төлөө олон жилээр ажилласан удирдах нөхөд зөвхөн албан болоод албан бусаар фракц бүлэглэл байгуулаагүй нөхцөлд л намын удирдах байгууллагад орох эрх зүйн үндэстэй байхаар зохицуулах;
-Намын ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн статусыг оновчтой тогтоох, намын ажлын аппаратыг хөнгөн шуурхай, мэргэжлийн удирдлагаар дүрмийн дагуу хангах, түүний үйл ажиллагааны төлөө хариуцлага бүрэн хүлээх эрх зүйн орчин буй болгох;
-Намын үндсэн дүрмийг шинэчлэн боловсруулж, бүх шатанд хэлэлцэн батлах;
-Намын үндсэн дүрмийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг түүгээр тов тодорхой тодорхойлох;
-Дүрмээр намын үүсэл, үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагаатай холбоотойгоор фракц, бүлэг байгуулахыг хориглох;
-АН-ын гишүүдийн бүрэн оролцоо, тэдний олонхийн дэмжлэгтэйгээр намын бодлогыг боловсруулдаг, тодорхойлдог, албан тушаалтныг томилдог, чөлөөлдөг байх дүрмийн зохицуулалт хийх;
-Намын аливаа албан тушаалтныг болон бүх шатны сонгуульд өрсөлдөх хүнийг анхан шатны үүрийн бүх гишүүдийн хурлаас дээш дээш нь дэвшүүлэх зарчмаар томилж байх, томилолтод намын удирдлага, даргын оролцоог хязгаарлах эрх зүйн орчин бүрдүүлэх;
-АН-ын даргад туршлагатай, боловсролтой, намын алдаанд үл холбогдох, элдэв фракц бүлэглэлд багтдаггүй 2-3 хүнийг өрсөлдүүлэх замаар Их хурлаас сонгох. Тунгаан соёрхоно уу.
МоАХ, МоАН—ын ууган гишүүн, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Түндэвдоржийн Залаа-Уул
Улаанбаатар хот. 2016-11-01

0 Сэтгэгдэл