100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
Батлан хамгаалах салбар олон нийтэд илүү нээлттэй болно

Канад Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Цэргийн сургалт, хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын БХЯ, Канадын Үндэсний БХЯ-ны хооронд байгуулсан гэрээний дагуу батлан хамгаалах салбараас “Олон нийттэй харилцах ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулж дууссан байна.
Монгол Улс, Бангладеш, Филиппин, Балба, Пакистан улсуудын Зэвсэгт хүчний хэвлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн, цэргийн сэтгүүлчид, соёл хүмүүжлийн офицеруудын бүрэлдхүүтэй 60 орчим цэргийн мэргэжилтэн оролцсон эл сургалтыг Канадын Үндэсний БХЯ-ны Ажиллагааны удирдлагын газрын ажилтан Жайн Нерон удирдан явуулжээ. Мөн Канадын Хуурай замын цэргийн штабын олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан хошууч Никол Месзарес, канадын Петтава гарнизоны Олон нийттэй харилцах албаны ажилтан хатагтай Дафни Тиркотте, Украины цэргийн төв телевиз, радиогийн олон нийттэй харилцах албаны ажилтан хошууч Олексий Мазурин, Бразилийн Тэнгисийн цэргийн Олон нийттэй харилцах албаны ажилтан тэнгисийн цэргийн дэслэгч Родриго Стреб нар удирдагч багшаар ажиллаж хичээл заасан байна.

10 хоног үргэлжилсэн сургалтад БХЯ-ны харьяа Улаанбаатар цэргийн хүрээний анги нэгтгэлүүдийн олон нийттэй харилцах албаны ажилтан, соёл хүмүүжлийн ажил хариуцсан офицерууд хамрагджээ.
Энэ сургалтын үндсэн зорилго нь нэгдүгээрт, Батлан хамгаалах салбараас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцан нягт уялдаатай хамтран ажиллах, олон нийтэд нээлттэй ил тод байх, хоёрдугаарт, Канад улсын засгийн газрын “Цэргийн сургалт, хамтын ажиллагааны хөтөлбөр”-т хамрагдаж байгаа гишүүн орнуудын цэргийн олон нийттэй харилцах албаны ажилтан офицеруудад бие биенээсээ суралцаж туршлага солилцох боломж олгоход чиглэсэн байна.
Мэдээж энэ сургалтын бас нэг зорилго нь цэргийн байгууллагууд, захирагч нар олон нийттэй харилцах ажил хариуцсан ажилтнууд ямар үүрэг хариуцлага хүлээх, мэдээлэл түгээхдээ юу анхаарахыг олон талаас нь шинжилж улс орнуудаас ирсэн төлөөлөгчид өөр өөрийн туршлагаа солилцон ярилцсан байна. Энд олон нийттэй харилцах алба, тэндхийн ажилтнууд нь Зэвсэгт хүчний анги салбарын захирагч болон бусад удирдлагад хэвлэл олон нийттэй харилцах асуудлаарх зөвлөхийн үүрэг гүйцэтгэх ёстой юм байна гэдэг дээр сургалтад оролцогсод санал нэгджээ.

Үүний зэрэгцээ Батлан хамгаалах салбар, цэргийн анги нэтгэлүүдээс олон нийтэд түгээж байгаа мэдээллүүд нь зөвхөн мэдээлэх төдий биш, олон түмэнд нөлөөлөх чухал ач холбогдолтой байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ ямар мэдээлэл түгээх, хэзээ яаж тараах, ямар хэлбэрээр гэдэг нь судалгаа, төлөвлөгөөнд тулгуурлаж үүний үр дүнг гүйцэтгэл, үнэлгээгээр эргэн харж байх ёстой гэдгийг сургалтын явцад харилцан ярилцжээ.
Сургалтыг жирийн нэг лекц, хичээлийн хэлбэрээр биш орчин үеийн сургалтын нийтлэг, сонгодог хэлбэр суралцагсдыг хэсэг бүлэгт болгон тэдгээрийн боловсруулсан саналыг нэгтгэн харилцан мэдээлал солилцох замаар хамгийн зөв шийдэлд хүрэх аргаар явуулсан нь оновчтой байсан гэж сургалтад оролцогсод санал нэгтэй байна.
Олон орны цэргийн мэргэжилтнүүд оролцсон эл сургалтын төгсгөл дээр зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийж үр дүнгээ мэдээлсэн юм.
Энэ сургалт Канад-Монгол улсын зэвсэгт хүчний нйарамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд түлхэц болсон ажил боллоо гэж энд Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Захиргаа, Удирдлагын хэлтсийн дарга дэд хурандаа С.Төмөрхуяг мэдэгдлээ.

Тэрээр ийм сургалт зохион байгуулсан нь нэгдүгээрт Монгол Улсад болж байгаагаараа онцлог, хоёрдугаарт цэргийн сурвалжлагч, олон нийттэй харилцах ажилтнуудын ажлын мэдлэгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо гэсэн юм.
Мөн Батлан хамгаалах салбар, цэргийн байгууллагууд олон нийтэд мэдээлэл түгээх, тэдэнтэй хамтран ажиллах нь бэрхшээлийг даван туулах, залуу үеийг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд ач холбогдолтой гээд энэ сургалтын гол үр дүн нь цаашид БХЯ, цэргийн байгууллагууд олон нийт хэвлэлийнхэнтэй хамтарч ажиллах хүрээгээ тэлж өргөтгөхөд чиглэж байна гэсэн юм.
Канадын сургагч Дафни Тиркотте: Өмнө нь бид хөтөлбөрийн хүрээнд олон удаагийн сургалт зохион байгуулж байсан. Тухайлбал “Энхийг сахиулах ажиллагаан дахь жендерийн асуудал” гээд сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байлаа. Энэ удаагийнх бол цэргийн байгууллагууд олон нийттэй харилцах асуудлаар Монголд хийж байгаа анхны сургалт. Энэ сургалтын үеэр орон орны цэргийн мэргэжилтнүүд, ялангуяа олон нийттэй харилцах ажилтнууд харилцан арга туршлагаа солилцож, сайхан харилцаа тогтоолоо. Энэ хугацаанд бид Монголын талаар их мэдээлэлтэй болж чадлаа. Канадад зохион байгуулсан олон сургалтад монголын офицерууд очиж сууж байсан. Тэд хамгийн идэвхтэй сайн сонсогчид байсныг энд зориуд хэлэх нь зүйтэй.
Ийм сургалтууд улс орнуудын зэвсэгт хүчний цэргийн мэргэжилтнүүд ойртон нягтрахад чухал ач холбогдолтой байдаг. Энэ удаагийн сургалт ингэх ёстой, манайд ийм байдаг, ийм байх ёстой гэсэн хэлбэрээр биш харилцан ярилцаж арга туршлагаа солилцох хэлбэрээр болсон нь хамгийн онцлог байлаа гэсэн юм.
БХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга хошууч генерал З.Болдбаатар: Энэ сургалт Канад-Монгол хоёр улсын Батлан хамгаалах салбарын цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эхлэл боллоо. Нөгөө нэг зүйл нь бол Батлан хамгаалах салбарт олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэн цэргийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой сургалт боллоо гэж үзэж байна.
Монгол Улсад Канад улсын хэргийг түр хамаарагч хатагтай Нэнси Фостор: Ийм сургалтыг Монгол Улсад зохион байгуулсан нь бидний хамтын ажиллагааный бас нэг шинэ эхлэл. Манай улс, манай зэвсэгт хүчин монгол улсад болдог “Хааны эрэлд” хээрийн сургуульд жил бүр оролцдог.Цаашид “Говийн чоно” хээрийн сургуульд ч оролцох бодолтой байгаа. Энэ сургалтад монголын зэвсэгт хүчний төлөөлөгчид маш идэвхтэй оролцсоныг тэмдэглэж байна. Энэ туршлага дээрээ тулгуурлаад цаашид ч олон арга хэмжээг хамтран зохион байгуулах бодолтой байна.

0 Сэтгэгдэл