100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.08/ хуралдаан 10 цаг 07 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслийн талаар асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй учир ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.
Тухайлбал, Эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 2017 онд 5,974.8 гэснийг 6,160.2 гэж, ДНБ-д эзлэх хувь 22.8 гэснийг 23.3, 2018 онд 6,681.0 гэснийг 6,822.6, ДНБ-д эзлэх хувь 23.4 гэснийг 23.8, 2019 онд 2019 онд 7,211.6 гэснийг 7,561.3, ДНБ-д эзлэх хувь 22.7 гэснийг 23.7 гэж өөрчлөх саналыг гишүүдийн 90.0 хувь нь дэмжлээ.
Мөн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2017 онд 8,564.0 гэснийг 8,568.9, ДНБ-д эзлэх хувь 32.7 гэснийг 32.3, 2018 онд 8,821.8 гэснийг 8,971.2, ДНБ-д эзлэх хувь 30.9 гэснийг 31.3, 2019 онд 8,961.4 гэснийг 9,316.5, ДНБ-д эзлэх хувь 28.2 гэснийг 29.2 гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив.
Түүнчлэн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ 2017 онд -1.130.4 гэснийг -1,125.5, ДНБ-д эзлэх хувь -4.3 гэснийг -4.2, 2018 онд 257.8 гэснийг 402.3, ДНБ-д эзлэх хувь 0.9 гэснийг 1.4, 2019 онд 139.5 гэснийг 345.3, ДНБ-д эзлэх хувь 0.4 гэснийг 1.1 гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив.

Ажлынх хэсгээс гаргасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2017 онд -2,589.2 гэснийг -2,408.7, ДНБ-д эзлэх хувь -9.9 гэснийг -9.1, 2018 онд -2,140.8 гэснийг -2,148.6, 2019 онд -1,749.8 гэснийг -1,755.2 хувь гэж өөрчлөх, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 2017 онд 1,494.2 гэснийг 1,483.9 гэж ДНБ-д эзлэх хувь 5.7 гэснийг 5.6, Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр 2017 онд 22,197.4 гэснийг 22,363.7, ДНБ-д эзлэх хувь 84.8 гэснийг 84.4, 2018 онд 22,818.0 гэснийг 22,889.5, 2019 онд 23,798.9 гэснийг 23,903.1, ДНБ-д эзлэх хувь 74.8 гэснийг 74.9 гэж өөрчлөхийг гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулахаар болсон юм.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд асуулт асууж, санал, байр сууриа илэрхийлэх гишүүн байсангүй.
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон "Хүүхдийн мөнгө олгох талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

0 Сэтгэгдэл