Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг нэр дэвших хүсэлтэйгээ зарлалаа

Б.БИЛГҮҮН

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” гэж өчигдөр (2016.11.09) мэдэгдлээ. Гэхдээ Н.Алтанхуягийн мэдэгдэл хувь улстөрчийнх бөгөөд АН-аас нэр дэшигчийн нэрийг албан ёсоор зарлах ёстой. Тус намын дүрмийн дагуу намын гишүүн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ намдаа гаргах бөгөөд Үндэсний зөвлөлдөх хороо нь нэр дэвшигчийг эрх барих дээд байгууллага болох АН-ын Их хуралдаа өргөн барьж, санал хураан шийдэх ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа ирэх онд дуусч, Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 7-д зааснаар “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улираан сонгож болно” гэсний дагуу дахин нэр дэвшиж боломжгүй. Тиймээс АН-аас өөр улстөрч нэр дэвших шаардлагатай болж байгаа билээ.

Яагаад Ерөнхийлөгчид нэр дэвших вэ буюу Н.Алтанхуягийн мэдэгдэл

Миний бие хоёр жилийн өмнө Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өгөх үедээ болон УИХ-ын сонгуулийн өмнөхөн ард түмэндээ сэрэмжлүүлэн мэдэгдэж байсны дагуу улс төрийн үйл явдлууд өрнөж, нам дамнасан хуйвалдааны бүлэглэл сонгуулийн хууль тогтоомжийг өөрчилж, өөрсдөдөө ашигтай байдлыг бий болгосон. Улмаар захиалгын УИХ-ыг бүрдүүлж, хуйвалдааныхаа үйл ажиллагааг бэхжүүлэх ажлыг улам эрчимжүүллээ.

Үүний нэг тод жишээ бол сонгогчдын 40 орчим хувийн дэмжлэг авсан АН УИХ-ын суудлын 10 гаруйхан хувийг эзэлж байхад 40 гаруйхан хувийн дэмжлэг авсан МАН-ынхан УИХ-ын суудлын 85 хувийг бүрдүүлж байгаа явдал юм. Ийм үнэмлэхүй эрх мэдэлд хүрсэн хуйвалдааны бүлэглэл  ард түмэндээ амласнаасаа буцаж, төрийн бүх л салбарт хяналтаа тогтоохоор мэрийж байгаагийн зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг дахь өнгөтэй, өөдтэй бүхнийг сорчлон залгиж, хуйвалдааны аргаар өөрсдийн болгосноор цөөнхийн ноёрхолыг он удаан жилээр хадгалж, мөнхөд засаглахаар санаархаж байна.

Тэд шударга ёсыг сануулсан хүмүүсийг гутаан доромжилж, дайрч давшилж, үнэнийг эрх  мэдэл, мөнгөөр хаана гэж бардамнаж байна. Учир иймд би Богд хаантаны хэлсэн үгийг дахин сануулъя. “Аливаад цаггүй нь үгүй. Тусгаарлах нь цаг иржээ” гэж 1911 онд Монголын  цогт эх орончид, үндэс язгуураа өмгөөлөн тэмцэгчид жигүүрлэж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авч байсан тэр цаг өнөөдөр дахин ирж байгааг би анхааруулж байна.

Монголчууд явцуу эрх ашгаараа нэгдсэн, нам дамнасан бүлэглэлийн санаархалыг тас цохиж, монгол төрөө хуйвалдагсадаас тусгаарлах, чөлөөлөх цаг нь ирсэн. Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалан ирсэн энэ үгэндээ эзэн болж бодит ажил болгохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдлээ.

Улам бүр үнэгүйдэж, алдарч байгаа шударга ёс, хуулийн засаглалыг сэргээн тогтоож, Монголын нийгэмд нүүрлэсэн худал хуурмаг, дарангуйлал, түрэмгийлэл, улс төрийн явцуу зорилготой бүлэглэлийг нэн даруй таслан зогсоох шаардлагатай боллоо. Өнөөдөр авлигатай тэмцэх гэдэг нь улстөрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдий зүйл болж, хуйвалдааны бүлэглэл өөрсдийнхөө олон хууль бус үйлдэл, илэрхий авлигыг ариун шударга зүйл, гавьяа мэтээр ил тод сурталчилж байна. Үүнд цэг тавья.

Монголчуудын маань 26 жилийн турш тэмцэж, босгож ирсэн ардчилал нуран унаж байна. Хүний эрх, эрх чөлөөний төлөөх бидний  тэмцэл хоосон үг болон үлдэх бодит аюул нүүрлэж, хуйвалдааны төр иргэдээ алагчилж, баялаг бүтээгчдээ дээрэмдэж, нийгмийг айдас хүйдсээр залуурдахыг эрмэлзэхдээ хуулийн байгууллагыг шууд, эрс шулуухан ашиглах боллоо. Монголын ардчилал анхны зорилго, эрмэлзэлээ дахин сэргээж, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн, чинээлэг дундаж иргэд бүхий нийгмийн төлөөх тасалдсан тэмцлийг залгуулах, хуйвалдагчдаас эрх, эрх чөлөөгөө хамгаалах бодит хэрэгцээ шаардлага үүслээ.
Монголын минь заяа их. Монгол хүний ухаан уужим, хараа хол, хэн нь хэн бэ, гэдгийг ард түмэн ялган харж байгаа. Цаг иржээ. Монгол орноо нам дамжсан хуйвалдааны бүлэглэлээс чөлөөлөх тэмцлийг өнөөдрөөс өргөн фронтоор эхлүүлье. Барьцаалагдсан, хэн нэгний дохио зангаагаар ажилладаг өөрийн толгойгүй, утсан хүүхэлдэйнүүдээс салах цаг болсон. Би дахин хэлье.

Хуйвалдааны төрд битгий давар гэж хэлцгээе. Хүнд бэрх цаг үе тулгарахад эх орон, ард түмнийхээ төлөө бүхнээ зориулж чаддаг хүмүүсээр бидний Монгол хэзээ ч дутагдаж байгаагүй. Хуйвалдаан, хувааж идэлтээр энэ улсыг, энэ төрийг мөхөөх гэсэн нам дамнасан бүлэглэлийн хүслийг гүйцэлдүүлж болохгүй. Эрх чөлөөт Монгол, тусгаар тогтносон Монгол Улс цаашид ч оршино. Бид эх орныхоо хувь заяаг өөрсдөө мэдэж, өөрсдөө удирдах ёстой. Ард түмний язгуур эрх ашиг гэдэг бол монголчуудын эв нэгдэл, харилцан ойлголцол, эрх чөлөөнд суурилсан үнэт зүйлс, ирээдүйд итгэх итгэл юм. Энэ итгэлийг сэргээж, хамгаалж, бэхжүүлж байж бидний хойч үе сайн, сайхан нийгэмд амьдрах болно. Энэ бол миний ард түмэн, хойч үеийнхээ төлөө хүлээх үүрэг, зүтгэл минь юм.

Тэмцдэггүй ард түмэн мөхдөг. Урсдаггүй гол ширгэдэг. Монголчууд аа, сэрэх, нэгдэх, сөрөх, тэмцэх цаг ирлээ. Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл өмөөрнө, өмгөөлнө, хамгаална. Эх болсон эх орон минь дуудаж байна. Эх орныхоо төлөө эцсээ хүртэл зүтгэнэ ээ. Бидний Монгол үүрд мандан бадраг.

Улс төрийн үзэл

Н.Алтанхуяг АН-ын үзэл баримтлалыг “Баруун, зүүн аль нь болохыг мэдэхгүй” гэж намаа үзэл баримтлалгүй болсон талаар шүүмжилж байсан удаатай. Түүний хэлсэнчлэн АН дотор барууны гэхээргүй үзэлтэй гишүүд байдаг бөгөөд хатуу гишүүнчлэлтэй, дэргэдээ төрийн бус олон байгууллагатай зэрэг хуучинсаг бүтцийг хадгалах сонирхлоо ил цагаан илэрхийлдэг гишүүд байдаг нь үнэн. Үүний зэрэгцээ хэт их халамж үйлчилгээ ярьж, татварын бодлогоор дамжуулан хувийн компанид үзүүлэх төрийн хяналтыг “чангаруулсан” гээд намын үзэл баримтлалаас хэт гуйвсан бодлого шийдвэр гаргаж байсан удаа АН-д бий. Зарим нэг гишүүдийнх нь хэлдгээр барууны гэгдэх энэ нам дотор улс төрийн бүх үзэлтэн байгаа гэдэг.
Харин Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа бизнес дэх төрийн оролцоог хумьж, баялаг бүтээгч, чинээлэг дундаж давхаргын бодлого хэрэгжүүлж байснаас үзвэл барууны үзлийг дэмжигч. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлахдаа, эрх баригчид баялаг бүтээгчдийг дээрэмдэж байна, төрийн хяналт ихсэж байна зэргээр МАН-ын зүүний бодлогыг шууд буруутгаж байснаас үзвэл тэрээр барууны үзэлтэй гэдэг нь тодорхой байна. Гэхдээ үзэл, суртлын ялгаа намд их байдгаас нам дотроо зөрчилдөх асуудал гарч байгаа.
 
Нам доторх байр суурь

Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн ч АН-аас гарч ирнэ гэдэг хүнд даваа. Тэрээр АН дотор үл ойлголцол, эрх ашгийн зөчрил гарсан тул албан хүчээр Ерөнхий сайдын суудлаасаа огцорсон гэж дүгнэдэг. Түүнийг огцруулахад гар бие оролцсон улстөрчдийг толгойлсон хүнээр Төрийн тэргүүнийг нэрлэсэн бөгөөд түүнийг МАН болон АН-ын гишүүдээс бүрдсэн бүлэглэлийн толгойлогч гэж мэдэгдсэн юм.

Тэгэхээр АН дотор илт зөрчилдөөн байгаа нь нэгэнт ил болсон бөгөөд Ц.Элбэгдоржийн гэх нам доторх фракцтай хамгийн түрүүнд нүүр тулж таарах юм. Гэхдээ тэрээр өөрөө Алтангадас фракцийг тэргүүлдэг нь хамгийн том дэмжлэг болж магадгүй. Учир нь, Н.Алтанхуяг АН-ын даргаар ажиллаж байх хугацаандаа тэргүүлдэг фракцаа өргөжүүлж, өнөө хэр АН дотор байдаг фракцуудаас ҮЗХ-д хамгийн олон суудалтай нь Алтангадас фракц болсон юм. Мөн нам дамнасан бүлэглэл гэх хэсэг улстөрч, бизнесийн бүлэглэлийн эсрэг зогсдог улстөрч, фракц байгаа нь Н.Алтанхуягт дэмжлэг болох магадлалтай. Үүнд, МоАХ, Шонхор фракц багтах бөгөөд фракцын тэргүүлэгчид нам дотроо нэр хүндтэй.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулсны дараа Оюутолгой, Тавантолгой, Ноён уул зэрэг томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эхэлсэн нь хэн өөрийнх нь эсрэг байсан бэ, гэдгийн хариулт гэж Н.Алтанхуяг үзэж байгаа. Эдгээр орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв гэж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд С.Баярцогт тэргүүтэй АН-ын лидер гишүүд үздэг билээ.      
Мөн тэрээр сонгууль дөхөөд ирэхээр нам доторх фракцуудын өрсөлдөөн ихсэнэ гэж тааварлаж байна. Тиймээс тухайн үедээ энэ асуудлыг шийднэ гэлээ.
 
Түүнийг тойрсон сөрөг мэдээлэл

Ерөнхийлөгчид нэр дэвшихэд намын рейтингээс дутуугүй хувь улстөрчийн бодлого, рейтинг чухал нөлөөтэй. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үеийн рейтинг С.Баяр, С.Батболдын Засгийн газраас өндөр байсан бөгөөд огцруулах үеэр рейтинг нь унасан гэдгийг хоёр ч байгууллагын хийсэн судалгаа харуулдаг.
Гэсэн ч хэвлэлүүд Ч.Сайханбилэгээс илүү ажилласан гэж дүгнэдэг. Мөн түүнд нялзаах, томоохон орд газрын эрх ашиг гэх зүйл байдаггүй нь Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг дэмжихгүй байснаар нь илэрдэг. Харин түүнтэй холбоотой хамгийн том сенсаац нь “Нүүрс” хөтөлбөр, хүргэн Дэнзэнгийн хэрэг гэгддэг ч энэ хоёр хэргийн гол холбогдогч нь Н.Алтанхуяг биш байдаг. Харин сүүлийн үед түүний гэргийд хилийн хориг тавьсан, дансаар нь их хэмжээний үнийн дүнтэй гүйлгээ хийгдсэн зэрэг мэдээлэл гарч байгаа ч энэ нь “Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой кампанит ажлын өчүүхэн хэсэг нь” гэж Н.Алтанхуяг хэллээ. Энэ асуудлаар цагдаа, прокурорын байгууллага албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна.

Ямартай ч, иймэрхүү улс төрийн нөхцөл байдалд байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвших бодолтой байгаагаа мэдэгдсэн хоёр дахь хүн.
Харин мэдээллийг няцаах сөрөг дайралт, тайлбар удахгүй гарна гэдэгт эргэлзэх хүн тун цөөн байгааг эцэст нь дурдъя.
0 Сэтгэгдэл
Шуух, хууль хяналтын байгууллагыг шинэчилж шударга есыг тогтооход ХАМГИЙН ОНОВЧТОЙ ЗОВ СОНГОЛТ нь Алтанхуягийг Еронхийлогч болгох нь зуйтэй юм байна. Учир нь НАМ ДАМНАСАН БУЛЭГЛЭЛ нь тууний нэр хундийг унагах ажлыг "элдэв зохиомол хэрэг" уусгэж ЕРОНХИЙ САЙДААС ОГЦРУУЛАХ уеэс эхэлсэн. Энэ хугацаанд НАМ ДАМНАСАН БУЛЭГЛЭЛ нь олон хууль бус уйлдлуудыг хийж, эцэст нь УИХ-ын сонгуулийн омнохон нь Эрдэнэт гэдэг саалийн унээг маань хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан байна шуу дээ. Иймд Монголчууд аа элдэв юм бодолгуй туунийг ДЭМЖИЕ !!!
Н.Алтанхуяг шударгаасаа л болж “нам дамнасан булэглэл”- д таалагдахгуй огцорсон юм. Ингээд “нам дамнасан булэглэл” нь Алтанхуягийг огцруулаад л хуслээрээ Тороос хулгуйгаа хийж, эцэст нь Эрдэнэтийн 49 хувийг хувийн компаниар дамжуулж, хувь даа авах хулгайг хийсэн байна шуу дээ. Энд захиалгаар Алтанхуягийн нэр хундийг хичнээн харлуулах гэж мууллаа ч гэсэн Монголчууд нь шударга унэний талд байдаг болохоор, Алтанхуягийн НЭР ХУНД УЛАМ ОСНО ДОО. Учир нь шударга унэн нь хэзээ ч ялдаг юм даа.
2012 оны сонгуульд МАН нь УИХ-ын сонгуульд ялахын тулд Таван Толгойн Нуурсны ордоос “газар доорх нуурс”-ээ барьцаалж, Хятадын Чалько компаниас 350.000.000 сая долларь зээлсэн сонгуульд “баруун, солгойгуй цацаж орорлцсон ч харамсалтай нь ЯЛАГДСАН юм. Ингээд АН нь Торийн эрхийг барихаар болж, суулийн их, бага 5 удаагийн сонгуульд АН-ыг ялуулсан намын дарга, УИХ-ын гишуун Н.Алтанхуягийг, ор зээлэндээ баригдсан засгийн газрын тэргуунээр сонгох болсон юм. Еронхийлогч Ц.Элбэгдорж нь Н.Алтанхуягийг “хэцуудсэн засгийн ажлыг босгож чадахгуй” гэж бодсон уу, яасан юм буумэд шууд дэмжсэн юмдаг. Н.Алтанхуяг нь аргаа барахдаа засгийн газрын бонд гаргаж, маш бага хуутэй, урт хугацаатай санхуужилт олж, Монгол Улсын одор тутмын ажил амьдралыг хэвийн ургэлжлуулж, харин ч урьд омно нь огт байгаагуй бутээн байгуулалтын ажлуудыг хийж, олон арван аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбож, бараг бух аймгуудад нарийн мэргэжлийн оншилгоо, эмчилгээний товуудийг байгуулж, гадаад дотоод ор зээлээ барагдуулж, Чалькагийн зээлийн 210.000.000 долларийг толж, АМЖИЛТТАЙ САЙН АЖИЛЛАЖ байтал, “ЖУРАМЫН ЗАРИМ НОХОД” нь “НАМ ДАМНАСАН БУЛЭГЛЭЛ”-д орж “ХОТНЫ НОХОЙ ХЭЭРИЙН БООХОЙТОЙ НИЙЛЖ, ХОТ ОО СУЙТГЭДЭГИЙН УЛГЭРЭЭР тэдний шахаасаар Н.Алтанхуяг нь “цаг бусаар” Еронхий сайдаасаа ОГЦОРЧ, энэ хугацаанд “НАМ ДАМНАСАН БУЛЭГЛЭЛ” нь Монголын ганц саалийн унээ болсон ЭРДЭНЭТИЙН 49 хувийг, ХУВИЙН КОМПАНИАР ДАМЖУУЛЖ, ХУВЬДАА АВЧ, Монголын стратегийн ач холбогдолтой ОРДУУД МААНЬ ДАШИНШОГ болов оо хоорхий. Энэ уед зоригтойгоор ганц дуугарч байгаа, улс эх орныхоо толоо сэтгэлтэй Н.Алтанхуягийг Монголчууд бид дэмжихгуй юм бол хэнийг дэмжих юм бэ? Н.Алтанхуяг таныг бид нар байж болох бух хэлбэрээр дэмжиж, Монголын Тороос “НАМ ДАМНАСАН БУЛЭГЛЭЛ”-ийг ЗАЙЛУУЛЛАХ БОЛНО.
Хамгийн их уншсан