Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд 60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулжээ


Сонгуулийн Ерөнхий хороо (СЕХ) өчигдөр УИХ, аймаг нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн талаар мэдээлэл өглөө.  Бүх сонгуулийг автоматжуулсан системээр явуулсан бөгөөд УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр 42 хувьд нь, орон нутгийн сонгуулийн үеэр 29.8 хувь нь техникийн тооллого хийж, баталгаажуулсан гэдгийг онцоллоо.

Мөн сонгуулийн явцыг 43 орны 436 ажиглагч ажиглажээ. Ажиглагчид СЕХ-нд ажиглалтын тайлангаа ирүүлж эхэлсэн бөгөөд ажиглалт явуулсан хэсгүүдээс 98 хувьд нь эерэг үнэлгээ авсан байна. Улмаар уг үнэлгээнд үндэслэн Олон Улсын Парламент судлалын төв шилдэг сонгуулийн байгууллагаар манай улсын СЕХ-г нэрлэжээ.

Ч.Содномцэрэн “Энэ удаагийн сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгч, УИХ, аймаг нийслэлийн ИТХ, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийг зохицуулж байгаа. Яг ийм ерөнхий хуулиар сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад хүндрэлтэй асуудал үүссэн. Өмнө нь сонгууль бүр өөр тус тусдаа хуулиар зохицуулагдаж байсан. Тиймээс өмнөх хуулийн хэлбэрийг хэвээр хадгалах нь зүйтэй юм байна гэсэн саналаа УИХ-д оруулж байгаа. Мөн Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодоос ирсэн саналд тулгуурлаад тодорхой саналуудыг боловсруулж байна. Мөн ирцийн асуудлыг хуулийн хүрээнд дахин ярих хэрэгтэй байгаа. Манайхаас бусад оронд  хамгийн олон санал авсан нэр дэвшигч сонгогдоод явдаг. Гэтэл манай Сонгуулийн тухай хуулиар сонгогчдын 50-иас дээш хувь гээд тоо заачихсан. Тийм учраас бусад орны жишгээр ирсэн ирцээрээ тооцдог байх санал гаргасан” гэв.

Харин ТЕГ-ын ажилтан Лхамжав Хөвсгөл аймгийн саналын хуудас Сүхбаатар дүүргийн санал тоолох машины санах ойд бичигдсэн асуудлаар “Орон нутгийн сонгуулийн саналын хуудсыг хэвлэн бэлтгэхдээ УИХ болон аймаг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох саналын хуудасны зурган файлууд нь хамт хуулагдсанаас үүдэж алдаа гарсан нь тогтоогдсон.  Он сар нь өөр байснаараа ялгагдаж байна. Энэ саналын хуудасны алдаатай хэвлэлтээс үүдэж, сонгогчийн саналд нөлөөлөөгүй гэдэг нь тогтоогдож байгаа” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан