Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд 60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
Оффшорын хуулийг дэмжив

Т.ЦЭЛМЭГ


Төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтнууд оффшор данс эзэмших, оффшор бүст компани байгуулахыг хориглох тухай холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг өчигдөр УИХ-аар хэлэлцэж эхэлсэн юм. УИХ-ын гишүүдээс оффшор бүст данстай хүмүүсийг хэрхэхийг асууж, тодруулсан. Хуулийн төслийг боловсруулсан Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт дараахь тайлбарыг өгөв. “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг хүмүүс оффшор данстай байхыг хориглоно. Ах дүү, найз нөхөд, аав ээжийнхээ нэр дээр данс нээхийг хориглох боломж байгаа эсэхийг судалсан. Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн асуудлын улмаас гэр бүлийн иргэдийг нь данстай байхыг нь хориглож болохгүй байгаа юм. Гэхдээ хэн нэгний нэр дээр мөнгө хадгалсан бол олж тогтоон, хариуцлага тооцно. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудыг гадаадад данс эзэмшдэг асуудалд өнөөдөр ямар ч зохицуулалт байхгүй байна. Оффшор бол дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн харилцаа. Гэтэл хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй хүмүүс хууль бус үйлдэл хийж байгаа юм шиг. Нөгөө талаар хууль бусаар олсон мөнгөө хадгалдаг иргэд хуулийн дагуу мөнгөө хадгалуулж байгаа юм шиг харагдаж байна. Энэ хууль батлагдсанаар асуудлыг бүрэн зохицуулна” гэлээ.

Харин оффшор данстай гэж зарлагдсан хүмүүсийн хувьд үйлчлэхгүй юм байна. Хууль эргэж үйлчлэхгүй учир 2013 онд данстай гэж гарч ирсэн байвал тухайн албан тушаалтанд хуулийн хариуцлага яригдахгүй. Бизнесийн хүрээнд бол хууль хамаагүй аж. Хөрөнгө оруулагчид, бизнесийн салбарынхныг хуулиар айлгаж үргээж болохгүй гэж үзсэн байна.

Гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зэрэг бусад хуулиар хүлээсэн албан чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд оффшор бүсэд оршин суух, зорчих зэрэг хэрэгцээ шаардлагыг харгалзан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгө хөрөнгө байршуулахыг нь хориглохгүй гэж тайлбарлалаа.

Гэхдээ энэ нь зарим гишүүний үзэж байгаа шиг оффшор бүсийг хориглох биш харин ч дэмжив. Өөрөө биш юмаа гэхэд гэр бүлийнхэн нь данстай байна гэдэг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гэр бүлийн орлого гэж хөрөнгөө тусгахтай адил зохицуулалт. Цөөнхийн бүлгийн гишүүдээс эргэж үйлчлэхгүй хууль юм бол төслөө татаж ав гэж ч анхааруулсан. Оффшор данстай хүмүүсээс ч тайлбар авах хэрэгтэй гэж байлаа.

Хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан