ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
УИХ-аар орон нутгийн сонгуулийн дүнг сонсоно

УИХ энэ долоо хоногт Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батална. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Төрийн албаны нууцын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хийхээр дараалалд оруулжээ. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ долоо хоногт эцсийн хэлэлцүүлгийг хийж батална.
Байнгын хороод хэд хэдэн мэдээлэл сонсохоор төлөвлөсөн байна. Тухайлбал, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нийслэлийн болон томоохон суурин газруудын агаарын бохирдлын тулгамдсан асуудал, шийдвэрлэх талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээлэлийг сонсоно. Агаарын бохирдол бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний танилцуулгын талаархи мэдээлэл мөн сонсох юм байна.
Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сум дүүгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл сонсохоор болжээ. Сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл сонсох хэрэгтэйг УИХ-ын зарим гишүүн хэлж байсан юм.
Хуульзүйн байнгын хорооны хуралдаанд Хүний эрхийн үндэсний комиссын 15 дахь илтгэл буюу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи илтгэлийг танилцуулна. Гэхдээ эдгээр мэдээллийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахгүй аж.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаагүй. Тус бүлгийн гишүүд АН-ын үндсэн дүрмийн шинэчлэлийн талаархи хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулахаар томилолтоор ажиллаж байгаа гэлээ. Харин Монгол ардын намын бүлэг Гаалийн татварын асуудал хэлэлцсэн ч мэдээлэл өгөөгүй юм.

0 Сэтгэгдэл