ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
Сонгинохайрхан дүүрэгт 600 гаруй “цаасан царцаа” илэрчээ

Т.ЦЭЛМЭГ
Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой маргаан цөөнгүй гарах болсон. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Ш.Отгон-Өлзий хэвлэлийнхэнд хандав. Орон нутгийн сонгуулийн дараа Сонгуулийн ерөнхий хорооноос санал тоолох машины уншсан билл болон саналын хуудсуудыг CD-нд хуулж нэр дэвшин өрсөлдсөн хүмүүст өгдөг. Тус тойргийн CD-нд байсан мэдээллийг хэвлэж гаргахад 300 гаруй саналын хуудас өөр тойргийнх байжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын УИХ-ын сонгуулийн саналын бөглөгдсөн хуудас гарч иржээ.
Мөн СХД-ийн 20 дугаар хороонд нэр дэвшсэн АН-ын хүнд өгсөн мэдээлэл дунд өөр аймгийн, өөр тойргийн саналын хуудас олноор гарч ирсэн гэлээ. Хэдийгээр өрсөлдөөд ялагдсан учир өрсөлдөгчдөө амжилт хүсээд хүлээн зөвшөөрөөд байсан ч энэ баримтыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаа тэрээр хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Болд Сүхбаатар дүүргийн сонгуулийн нэг хэсгийн санал тоолох машины мэдээлэл дунд Хөвсгөл аймгийн УИХ-ын сонгуулийн саналын хуудас 338 ширхэг гарч ирснийг хэлсэн. Энэ нь сонгуулийн дүнд нөлөөлөх цаасан “царцаа” хэрэглэж саналд тоологдсон байх вий гэж байсан юм. Тэгвэл өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл хийхээр төлөвлөөд байгаа билээ.

0 Сэтгэгдэл