ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
Ардчилсан залуучуудын холбоо шинэ бүтцээр ажиллана
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо өнгөрсөн амралтын өдөр чуулганаа хийж, шинэ удирдлагуудаа сонгожээ. 21 аймаг, есөн дүүргээс нийт 180 гаруй төлөөлөгч оролцсон тус чуулганаар холбооныхоо тэргүүнээр С.Дэмчигийг сонгосон байна. Мөн тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөр 10 залууг шинээр сонгож ажиллуулахаар болжээ.
Чуулганаар УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүн АН-д шинэчлэл хийх шаардлагатайг харуулсан учир залуучууд үүнд манлайлан оролцох ёстойд санал нэгдсэн байна. АЗХ цаашид нийгмийн олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоор болсон гэнэ. Сүүлийн үед мэдлэг чадвартай залуус төрд зүтгэх боломжтой байгаа ч намын харьяалал харгалзаж буйг эсэргүүцжээ. Тиймээс аливаа асуудалд шинжлэх ухааны үндэстэй хандаж, түүнд нь залуучууд түүчээ болж оролцох ёстой гэж үзсэн байна. Судалгаанд суурилсан үйл ажиллагаа явуулах зэргээр АЗХ шинэ бүтэц бүрэлдэхүүнээрээ идэвхтэй ажиллахаа илэрхийлжээ.
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо өнгөрсөн амралтын өдөр чуулганаа хийж, шинэ удирдлагуудаа сонгожээ. 21 аймаг, есөн дүүргээс нийт 180 гаруй төлөөлөгч оролцсон тус чуулганаар холбооныхоо тэргүүнээр С.Дэмчигийг сонгосон байна. Мөн тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөр 10 залууг шинээр сонгож ажиллуулахаар болжээ. Чуулганаар УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүн АН-д шинэчлэл хийх шаардлагатайг харуулсан учир залуучууд үүнд манлайлан оролцох ёстойд санал нэгдсэн байна. АЗХ цаашид нийгмийн олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоор болсон гэнэ. Сүүлийн үед мэдлэг чадвартай залуус төрд зүтгэх боломжтой байгаа ч намын харьяалал харгалзаж буйг эсэргүүцжээ. Тиймээс аливаа асуудалд шинжлэх ухааны үндэстэй хандаж, түүнд нь залуучууд түүчээ болж оролцох ёстой гэж үзсэн байна. Судалгаанд суурилсан үйл ажиллагаа явуулах зэргээр АЗХ шинэ бүтэц бүрэлдэхүүнээрээ идэвхтэй ажиллахаа илэрхийлжээ.
0 Сэтгэгдэл























