Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ҮЗХ: Намаас хөөх тухай асуудал АН-д байж болохгүй

Б.БИЛГҮҮН
УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн АН-ынхан намаа шинэчлэх талаар шат, шатандаа ярьсаар өчигдөр ҮЗХ-ны хурлаа хийлээ. ҮЗХ нь Их хурлын дараа орох томоохон бүтэц бөгөөд 228 төлөөлөгчөөс бүрддэг. Энэ бүтэц намд тулгамдсан асуудлаар хамгийн чухал шийдвэрийг гаргаж Их хуралдаа оруулж, эцсийн байдлаар батладаг юм. Намын дарга, Ерөнхийлөгчид хэн сонгогдож, цаашид ямар дүрмээр ажиллах зэрэг амин чухал асуудлуудыг ҮЗХ л боловсруулдаг гэсэн үг. Гэвч, өчигдөр хуралдсан ҮЗХ нийгэмд хүлээлт үүсгэж байсан шигээ өргөн асуудлыг авч, хэлэлцсэнгүй. УИХ-ын сонгуулиар засгийн эрхээ алдаж, дөнгөж бүлэг байгуулах хэмжээнд очсон тул намын дарга З.Энхболд нь суудлаа өгч, намын залуучууд нь шинэчлэл нэртэй түр хороог олноор байгуулж, нам шинэчлэгдэж эхэлсэн гэх мессэжийг нийгэмд хүчтэй өгсөн ч ҮЗХ урьд, урьдынхаасаа уйтгартай эхлэв.
Үүнд хамгийн их нөлөөлсөн зүйл нь тус намын лидерүүд ҮЗХ-ны хуралд ирээгүйтэй холбоотой. Тухайлбал, УИХ, АН-ын дарга асан З.Энхболд ирсэнгүй. Уг нь, тэрээр ҮЗХ-ны “гол асуудал” гэгдэж байсан ч энэ удаад ирээгүй нь гадаад эмчилгээнд явсан аж. Харин Шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүлж байсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болоод Монгол Улсын сайдаар ажиллаж байсан С.Баярцогт нар гадаад байгаа юм байна. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй байгаагаа хэлсэн Н.Алтанхуяг ойрын үед асуудал ихтэй байгаагаас болоод ҮЗХ-ны хуралд оролцож чадахгүй гэдгээ мэдэгджээ. Түүний эхнэрийг хилээр гарах гэж байхад нь саатуулсан гэх бөгөөд өчигдөр төрсөн дүүг нь мөн хилээр гарахыг хориглосон гэх мэдээлэл гарав. Тэрээр хууль, цагдаагийн байгууллагынхантай орооцолдох болсон нь ирэх онд Ерөнхийлөгчид нэр дэвшихтэй нь холбоотой, өөрөөр ямар ч асуудалгүй гэж өөрөө хэлсэн ч эргэн тойронд нь “хориг” тавиад эхэлсэн түүнд энэ удаагийн ҮЗХ тийм ч чухал биш гэдэг нь тодорхой биз. Мөн МоАХ-ны дарга Х.Баттулга ҮЗХ-ны хуралд очиж чадахгүй гэдгээ урьдчилан мэдэгдсэн байна.

Харин прокурорын газарт С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан шалгагдаж байсан Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл ҮЗХ-ны хуралдаа оролцсон.
Харин хуралдаанд УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, А.Бакей, Г.Батхүү, Р.Амаржаргал, Б.Болор, Х.Тэмүүжин, Д.Ганхуяг, Д.Зоригт, Г.Баярсайхан, Д.Ганбат болон ҮЗХ-ны гишүүн АН-аас сонгогдсон одоогийн УИХ-ын гишүүд ирсэн байв.
Дүрмээ шинэчилчихвэл...
Энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар хоёр асуудал хэлэлцэхээр болсон юм. Намын дүрмээ шинэчлэх болоод Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулаөх. Ингээд дүрмээ шинэчилчихвэл, намын даргын асуудал дараагийнх гэж үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, намын дүрэмд намыг хэн удирдах, хэрхэн нэр дэвших зэрэг асуудлыг нарийн суулгах тул Их хурлаар дэмжигдвэл, намын даргын марафон ил явагдана гэж ҮЗХ-ны ихэнх гишүүд үзжээ. Одоогоор намын даргаа ҮЗХ болон Их хурлаараа сонгодог тул өөрчлөлт орвол, намын гишүүдийн сунгаанаас намын дарга сонгогдох юм. АН-ын даргад Ерөхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Боловсролын сайд асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн Лу.Болд, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат нарын нэр ил, далдаар яригдаж байгаа юм. Харин тус намын Гүйцэтгэх зөвлөлөөр дэмжигдсэн гэх намын шинэ дүрэм, журмын төсөлд тус нам дэд даргатай байх асуудлыг багтаасан гэх мэдээлэл байна. Харин намын даргаар сонгогдсон хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэсэн заалт дүрмийн өөрчлөлтөд ороогүй байна.
Ямартай ч, намын даргыг ирэх сарын 6-ны өдрийн намын Их хурлаар сонгож амжихгүй гэдгийг ҮЗХ-ны гишүүд хэллээ. ҮЗХ-ны хуралд 165 гишүүн оролцож хэлэлцэх ёстой дээр дурсан хоёр асуудлыг олонхи нь дэмжсэн юм. Үүний дараа горимын саналууд гарчээ.
Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан гишүүдийг намаас хөөх тухай санал гарахад ҮЗХ-ны гишүүд АН-д ийм зүйл байж болохгүй гэж эсэргүүцсэн байна.
Дугаар шилжих мөчид хурал горимын саналууд сонсон үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл