Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
Нүдээ олоогүй томилгоо: С.БАЯР, М.ЭНХСАЙХАН

Б.ШИРНЭН
Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан Санжаагийн Баяр, Мэндсайханы Энхсайхан нар Монгол Улсыг төлөөлөн суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар өчигдөр томилогдлоо. С.Баяр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух бол М.Энхсайхан Шведийн Вант Улс руу явах нь. Мөн Вьетнам, Кувейт, Австри, Турк, Бельги, Чех, Болгар болон Казахстан улсад суух Элчин сайд нарыг УИХ-ын гишүүд батламжлан томиллоо.
Гэхдээ нэр дэвшигчдийг нэг, нэгээр нь УИХ-аар хэлэлцүүлэх саналыг байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр гаргаагүй тул Элчин сайдад нэр дэвшигчдээс тухайлан асуулт асууж, хариулт авах боломж УИХ-ын гишүүдэд олдоогүй гэдгийг онцлох хэрэгтэй. Өмнө нь гадаад улсад суух Элчин сайдад нэр дэвшигчдийг хүн тус бүрээр нь хэлэлцүүлдэг байсан нь Монгол Улсаас тухайн улсад баримтлах бодлого, хувь хүний үзэл, өмнөх үйл ажиллагаа зэрэг олон зүйлийг тодорхой болгодог байсан. Гэвч, энэ удаад гадаад улсад суух Элчин сайд нарыг хоёрхон хоногийн дотор шуураад баталсан нь хэн нь хэн бэ, Монгол Улсыг хэн төлөөлөх гээд байгаа вэ, гэдгийг ухаж ойлгох завдал олгосонгүй.
Уржигдар Засгийн газар хуралдаж, Элчин сайд нарын нэрсийг зарласан бол, өчигдөр УИХ-ын байнгын хороод нь хуралдаж, үдээс өмнө нь чуулганаар оруулаад баталчихав. Гэтэл Элчин сайд гэдэг статус нь тухайн оронд Монгол Улсыг бүхлээр нь албан ёсоор төлөөлж, иргэдийн болон улс орны эрх ашгийг хамгаалж, дэмжлэг үзүүлдэг Онц бөгөөд Бүрэн Эрх эдэлдэг “тусгай” дипломатч байдаг. Гэтэл Засгийн газар, УИХ-ын яаруу үйл ажиллагааны улмаас нийгэмд сайн, муугаар танигдсан С.Баяр, М.Энхсайхан нарын улстөрчид ирэх дөрвөн жилд гүйцэтгэх бодлого, үйл ажиллагаагаа ердөө хоёрхон минутад багтаан хэлснээр Швед, Англи явах онцгой “тийз”-ээ өвөртөллөө. Өмнө нь ийм богино хугацаанд арван улсад Монголыг төлөөлөх Элчин сайдыг томилж байсан удаагүй билээ.
Цаашаа сэтгэлтэй С.Баяр
Элчин сайдын зорилго үйл ажиллагааг хураангуйлбал, “Албан ёсоор өөрийн улсын эрх ашгийг хамгаалж, удирдлагыг төлөөлөх. Мөн Элчин сайд нь суугаа оронтой улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, тухайн гадаад улсад буй өөрийн иргэдийн эрх ашгийг хамгаалах...” юм. Тэгвэл Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайд С.Баяр эх орноо гэх сэтгэлтэй хүн мөн үү?
Тэрээр МАН-ын лидер улстөрчдийн нэг бөгөөд Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайдаар 2008 онд томилогдсон гэдгийг монголчууд мэднэ. Тэрээр өөрийн хүсэлтээр хэмээн өргөдөл бичиж элэгний өвчтэй тул Ерөнхий сайдын ажлаа 2009 оны сүүлээр хүлээлгэн өгч, улс төрийн танцангаас чимээ аниргүй буусан ч энэ богино хугацаандаа Оюутолгойн гэрээг баталж амжсан. Гэвч, МАН-ын үйл ажиллагааг хөшигний цаанаас удирдаж, УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН-ын сонгуулийн Ерөнхий хорооны менежерээр ажилласан тухай мэдээлэл олон.
Түүнийг хүрээлэх хар мэдээллүүдийн хамгийн том нь “цаашаа сэтгэлтэй” гэх нийгмийн хандлага бөгөөд Монгол Улсын төрийн гурван өндөрлөгийн нэг байсан С.Баярын охид АНУ-д амьдарч, тухайн улсынхаа иргэн болсон нь улс орныг толгойлж, удирдан залж байсан түүнд илтгэл алдрах шалтгаан мөн. Түүнчлэн АНУ-ын төрийн байгууллагын цахим хуудасны албан ёсны бүртгэл болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудын бүртгэлээс харахад 2007 он буюу С.Баяр Монголд эд улс төрийн эрх мэдлийн төлөө зүтгэж байх үед түүний гэр бүлийнхэн АНУ-д үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан нь бий.
Монголд иргэдийн амьдрал тааруу, эдийн засгийн тоонууд уруудсан тухайн үед С.Баярын гэр бүлийнхэн АНУ-д үнэтэй харш олныг худалдан авч, Вашингтонд байх ганцхан байшинд л гэхэд 3.8 сая ам.доллар зарцуулсан тухай мэдээллийг (https://golomt.org/2015/04/09/facts/) одоо ч баримтжуулж болно. Оюутан охид нь олон саяар үл хөдлөх авч байхад С.Баяр гэдэг улстөрч өөрөө өнөө хэр “орох оронгүй” гэж мэлздэг. Учир нь, хуулийн дагуу өөрийнх нь нэр дээр бүртгэлгүй тул түүнийг С.Баярынх гэж хэлж болохгүйд хэргийн учир байгаа билээ.
Үүнээс гадна охид нь оффшор данстай гэдэг нь өнгөрсөн жил батлагдсан. С.Баяраас гадна олон улстөрчдийн нэр оффшор бүст цохиж явсан ч хуулийн дагуу тэдэнд хариуцлага тооцох үндэслэл алга. Хууль зүйн сайд С.Бямбацогт “хариуцлага тооцно” хэмээн сүржин мэдэгдэж, хуулийн төсөл барьж яваа ч төрийн албан хаагчийн өөрийнх нь нэр дээр биш л бол ах, дүү амраг саданд нь оффшор компани байх нь хуулиараа нээлттэй гэдгээ хуульчилж буйгаа тэрээр олны өмнө хэлэхгүй байна. Харин өчигдөр С.Баяраас оффшор бүсийн талаарх асуулт асуусан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “ам руугаа алагдуулж” хариуцлага тооцох механизм байхгүй, ирээдүйд байхгүй хэвээр байхыг санууллаа.
Учир нь, С.Баяр “Би өнөөг хүртэл хуулийн дагуу л ажиллаж, амьдарч байгаа” гэх утгатай үгс хэлсэн нь охиных нь оффшор данс болохоос өөрийнх нь биш тул ард түмэн, хууль хяналтынхан яаж ч чадахгүй гэдгийг сануулж байна. Үнэхээр оффшор дансыг хориглох хууль гарсан ч С.Баярынх биш тул түүнийг шалгах үндэслэл гарахгүй бөгөөд охиных нь оффшорынх эх үүсвэр хаанаас вэ, С.Баяртай холбоотой юу гэдгийг хардах эрх хуулиараа манай хууль хяналтынханд хэзээ ч олдохгүй бололтой.
Мөн Оюутолгойн гэрээг “эхлүүлснээрээ” бахархдаг гэсэн бөгөөд муу гэрээ болсон гэх шүүмжлэл хэлсэн гишүүдэд “сайжруулах эрх мэдэл та нарт байгаа” гэх утгатай үгийг хэлсэнд нь хариу барих түшээ даанч олдсонгүй. Ямартай ч, өнгөрсөн дөрвөн жил АНУ дахь тансаг харшийнхаа ардах зүлгийг услангаа амар тайван амьдарч ирсэн С.Баяр ирэх дөрвөн жил Англид “үнэгүй” тийзээр аж төрөхөөр боллоо.
Амь голтой М.Энхсайхан
Аль ч Засгийн үед амь голтой байдаг Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан ирэх дөрвөн жилд Шведийн вант улсад тусгаар Монголыг төлөөлөн суух боллоо. 2003-2005 онд АН-ын даргаар ажиллаж, 2006 онд намаасаа гарч, одоогийн МҮАН-ыг үүсгэн байгуулж, даргаар нь ажиллаж байсан тэрээр аль ч талаасаа МАН-ын хувьд сөрөг хүчин гэж харагддаг байв.
Гэвч, МАН бүрэн засагласан энэ үед Элчин суух сонирхолтой МАН-ын олон горилогчийн урдуур гишгэж, Элчин сайдаар томилогдож байгаа нь түүнийг ямар үзэлтэй улсчтөрч юм бэ, гэж асуухад хүргэж байгаа юм. Уг нь, МАН-ын үед АН-ынхан, АН-ын үед МАН-ынхан “лааз өшиглөж”, гудманд гардаг нь нууц биш. Гэвч, М.Энхсайхан гэдэг хүн УИХ-ын гишүүдийн 90 гаруй хувийн дэмжлэгээр Элчин сайдаар томилогдов. Тэрээр АН-ын Засгийн газрын үед Монгол Улсын сайд гэх албан тушаалыг хашиж байсан бөгөөд энэ үедээ Тавантолгойн болон Оюутолгойн гүний уурхайн зэрэг томоохон төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг гардан гүйцэтгэсэн юм. Түүний боловсруулсан төслийг УИХ-ын гишүүд дэмжээгүй бөгөөд эсрэгээр нь Монгол Улсын эрх ашигт сөргөөр нөлөөлөх төсөл бэлтгэсэн хэмээн хариуцлага тооцох тогтоолын төслийг хүртэл оруулах санал гарч байв.
Гэвч, УИХ-ын сонгуулийн үеэр М.Энхсайханы МҮАН-ын гишүүд АН-д элсэж, тэрээр намынхаа галыг сахиж үлдсэн билээ. Байнгын ардчилсан гэх тодотголтой явсан М.Энхсайхан МАН-аас томилгоо авах болсон нь түүнийг нам, төрийн эрх ашгаас илүү хувь хүнийх нь эрх ашиг хаашаа ч хэлбийлгэж магадгүй гэдгийг нь сануулах мэт. Намаа АН-д, өөрийгөө МАН-д худалдсан гэх явган “шог” өчигдөр биеллээ оллоо гэх сэтгэгдэл ч олон нийтийн цахим хуудсаар хөвөрч эхлэв.
Уг нь, улстөрч хүнд байх хамгийн гол чанар бол үзэл бодолдоо үнэнч, зарчимч, ёс суртахуунтай байх явдал. Гэвч, М.Энхсайхан гэдэг хүнийг өдгөө АН-ых эсвэл МАН-ых гэдгийг нь иргэд ялгахаа больж, улс төрийн үзэл нь чухам юу, юм бэ гэдгийг асуух болов. Ингэснээр өөрийн эрх ашгийг ямагт өндөрт байлгаж ирсэн М.Энхсайхан хилийн чанадад бусдын эрх ашгийг хамгаална гэдэгт эргэлзэх иргэд нэмэгдсээр байгаа хэрэг.
Монголын 2 том лидер Одоо альч нам нь манлайлагчгүй боллоо. Мундаг хүмүүс дээ Цөлж байгаа ухаантай юм биз дээ Хуучин сэтгэхүй байна. Гэхдээ утасны араас удирдаад байж болох байлгүй дээ юм хөгжсөн цагт
Хөөрхий дөө. Бид төрөөрөө их тоглуулах юм даа
Баяр арай дэндэнээ сүүлийн хэдэн жил гадаадад тансаглаж байж ирчихээд өндөр албанд томилогдох нь арай л юмаа. ер тодорхой хугацаанд эх орондоо амьдардаггүй хүмүүсийг төрийн албанд томилохоо болимоор юм.

Shorond baih yostoim bishuu ednuus chini

-Тэднийг хоёрхон хоногт томилсон нь сайтар хэлэлцэх боломж олгосонгүй-

0 Сэтгэгдэл
Иргэн
Монголыг муухай харагдуулагч нар яах аргагүй мөнөөсөө мөн.
2016.11.19
2016.11.18
2016.11.18
2016.11.18
2016.11.18
2016.11.18