Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд 60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
Элчин сайд нар юунд анхаарч ажиллах вэ


Б.ШИРНЭН


УИХ-ын өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсаас бусад улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхэт 10 Элчин сайдыг томиллоо. Дараахь 10 улсад сууж буй Элчин сайдыг эргүүлэн татах санал гишүүдийн 93.9 хувийн саналаар дэмжигдсэн бөгөөд тэдний оронд суух Элчин сайдыг нэг бүрчлэн дэмжих санал асуулга явуулахад олонх дэмжсэн юм. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар:
1. Вьетнамд Дашийн Билэгдорж
2. Кувейтэд Зоригтын Чинтүшиг
3. Австрид Ганхуурайн Бат­тунгалаг
4. Туркт Равдангийн Болд
5. Бельгийн Вант Улсад Одын Оч
6. Чехэд Нямаагийн Наранбат
7. Болгарт Дашжамцын Батсайхан
8. Шведийн Вант Улсад Мэндсайханы Энхсайхан
9. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Санжаагийн Баяр
10. Казахстан Улсад Лувсангийн Баттулга нар Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайдаар томилогдон ажиллахаар боллоо.

Тэд ямар асуудалд анхаарч ажиллах вэ?

М.Энхсайхан: Шведийн Вант Улсад хойд Европын Норвеги, Финланд, Дани, Эстони гэсэн орнууд хамаардаг. Монгол орныг ардчилал, зах зээлд шилжихэд эдгээр орнууд баруунтай танилцуулахад, холбоход “гүүр” болж байснаараа онцлог. Мөн эдгээр орон нь хөгжиж байгаа улсуудад хамгийн их тусламж, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд одоогийн байдлаар томоохон хөрөнгө оруулалт татсан гэхэд хэцүү. Мөн тусламжийн хөтөлбөрийн цар хүрээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж харж байна. Тиймээс энэ чиглэлээр ажиллана.
Р.Болд: Сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаа орон. Гэвч, Туркт гадаад, дотоод байдлын улмаас тодорхой асуудлууд тулгарсан байгаа. Элчин сайдаар ажиллах зарчмын хэдэн бодол бий. Нэгдүгээрт, манай хоёр улсын улс төр, аюулгүй байдлын харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэх.
Хоёрдугаарт, Монгол-Туркийн эдийн засгийн харилцааны хувьд яригдаж байгаа 300 сая ам.долларын зээлийг хөнгөлөлттэй байдлаар шийдэх, энэ хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг ямар замаар хөгжүүлэх вэ, гэдгийг сайтар бодох хэрэгтэй. Мөн тухайн улсаас буцалгүй юм уу, бусдын мөнгөөр сургах, тусламж гуйх цаг өнгөрсөн байх гэж бодож байна. Тиймээс хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчмаар хөгжүүлж, эдийн засгийн шинэ орон зай бий болгох талаас нь анхаарна.

Д.Билэгдорж: Вьетнам Мон­гол хоёр улс уламжлалт найрсаг харилцаатай. Ямар нэг маргаантай асуудал байхгүй. Гэхдээ хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх шаардлагатай.
Мөн хоёр улсын харилцааны зарим эрх зүйн үндсийг бэхжүүлэх үүднээс иргэдтэй холбогдож, үндсэнд нь гэрээ хэлэлцээрүүдийг нэмж батлуулах шаардлага бий. Вьетнам улс АСЕМ-ын гишүүн орон гэгддэг. Тиймээс энэ харилцааг ашиглан АСЕМ болон Монголын харилцааг өргөжүүлэх чиглэлээр ажиллана гэж бодож байна. Энэ улс сүүлийн хэдэн жил эдийн засгийн өсөлтөө хадгалж байгаа тул хөгжлийн бодлогыг нь судлах шаардлага бий.

С.Баяр: Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад олон улсын төвүүд төвлөрдөг. Гуравдагч түншийн хувьд чухал хөрш мөн байгаа. Тиймээс хамтын ажиллагааг цааш нь хөгжүүлэх зорилт тавьж байгаа. Европын холбооны улстай “Түншлэл хамтын ажиллагааны гэрээ” үзэглэгдсэн байгаа. Энэ гэрээ хүчин төгөлдөр болоход гэрээг хоёр улс соёрхон батлах ёстой. Тиймээс хоёр улсын хамтын ажиллагааг зохицуулах гол баримт бичиг болох дээрх хэлэлцээрийг хүчин төгөлдөр болох талаар анхаарна.

Н.Наранбат: Чех Улс Европын холбооны эдийн засгийн бүтэц болон газар зүйн байршил сайтай улс. Зүүн Европын орнуудаас хамгийн түрүүнд бидэнд тусламжийн гараа сунгаж байсан орон. Тиймээс Чех улстай хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудлыг үргэлжлүүлэхэд анхаарч ажиллана.
Эх орноо сурталчилах, монгол судлалыг хөгжүүлэхэд мөн анхаарна. Тухайн улсад 5600 гаруй монгол хүн ажиллаж, амьдардаг. Тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд ямар арга зам байж болохыг судална.

Г.Баттунгалаг: 50 гаруй жилийн харилцаатай Австри Улстай харилцаж байгаа өнөөгийн харилцааны түвшинг дээшлүүлэх ёстой. Төр засгаас тавьж байгаа зорилтууд болон гадаад бодлогын үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргана.
Энэ улсад манай улсын 2000 гаруй иргэн бий. Тиймээс тэдний эрх ашгийн төлөө, ялангуяа захиас даалгавар өгч байгаагийн дагуу оюутнуудын тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарна.

Д.Батсайхан: Болгар Улстай бид уламжлалт харилцаатай. Улс төрийн харилцаа өндөр түвшинд байдаг. Хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх шаардлага бий. Тэр дундаа, хүнс, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мах, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах, зарим хүнсний ногооны үр, сортыг нутагшуулах зэрэг ажлыг идэвхжүүлэх шаардлага бий. Эмийн үйлдвэр байгуулах чиглэлээр мөн яриа хэлэлцээр явагдаж байгааг анхаарна.

З.Чинтүшиг: 40 гаруй жилийн хугацаанд Монгол Кувейт харилцаатай байгаа. Кувейтын Элчин сайд нь Персийн булангийн орнууд дахь бүх улсыг хавсран ажилладаг. Тиймээс эдгээр улсаас хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажиллана. Мөн 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн гадаад харилцааны чиглэлд тусгагдсан ажлуудыг суугаа орнуудынхаа онцлогт тохируулан хэрэгжүүлнэ.

Л.Баттулга: Төв Азийн зарим улсыг Казахстан дахь Элчин сайд хавсардаг. Мөн эдгээр улс орнуудтай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой оны нэгдүгээр сард болно. Гэхдээ одоо хүрсэн түвшингээ ахиулах зорилт тавьж байгаа. Казакстан Улсад манай улсын 12 мянган иргэн бий.
Тиймээс монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд түлхүү анхаарна. Мөн тухайн оронтой эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэх чиглэлийг барьж ажиллана.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан