Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
Намын даргын төлөөх сунгаа Их хурлын дараа эхэлнэ

Л.НОМИН
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хурлын 48 дугаар хуралдаан Төрийн ордонд өнгөрсөн лхагва гарагт боллоо. Хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаараа тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, ҮЗХ-ыг удирдсан УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, Б.Гарамгайбаатар нар зарим мэдээллийг тодруулж өгөв.
ҮЗХ-ны хурлаар АН-ын 6 дугаар Их хурал зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаар ахлуулан байгуулсан. Үндсэн дүрмийн өөрчлөлтийн үзэл баримтлалын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж хариуцан ажиллахаар болжээ. Шинэчлэлийн хөдөлгөөний төлөөллийг ч ажлын хэсэгт багтаасан байна. Тэдний төлөөлөл болон АН-ын анхдагчид, партизануудыг ҮЗХ-ны хуралдаанд ажиглагчаар оролцуулсан аж.
-АН-ын дүрмэнд ямар зүйл заалтуудыг өөрчлөхөөр ярьж байгаа вэ?
Ш.Түвдэндорж: -АН-ын одоо мөрдөж буй дүрэм бол сайн. Амьдралаар шалгагдаад нэмж оруулах заалтууд, хариуцлага, дүрмийн холбоосууд зэрэг дутуу зүйл байсан. Удирдах байгууллагад жирийн иргэд, гишүүдийг илүү олноор оруулах, үйл ажиллагаанд оролцох боломжийг нээж байна. Удирдлагуудыг сонгохдоо нийт гишүүдийн сунгаагаар сонгож байхаар болсон. 2011 оноос хойш ҮЗХ-нд ротаци хийгээгүй, дүрмээс хассан байсныг сэргээж оруулна. Намын удирдлагыг сонгох нь хоёрдугаар асуудал. Хамгийн чухал нь намын дүрмийн өөрчлөлтийн үзэл баримтлал юм. АН юунд зорих, ямар зорилго чиглэлтэй ажиллах үзэл баримтлалыг ард түмэнд ойлгомжтой болгохоор Их хурлаар дүрмийн өөрчлөлтийг батлана. Зохион байгуулалтаас ч илүү эв нэгдлийг эрхэмлэдэг Ардчилсан нам болох өөрчлөлтийг хийхээр зорьж байгаа.
-Их хурал болтол АН-ыг хэн удирдах вэ. З.Энхболд ҮЗХ-ны хуралд яагаад оролцоогүй вэ?
Ш.Түвдэндорж: -Дарга удирдлага бол хоёрдугаар асуудал. Юуны өмнө намаа шинэчлэх, дүрэм журмаа олон түмэнд, жирийн гишүүддээ ойлгомжтой болгохоор бид хоёр ч том ажлын хэсэг байгуулсан. Намын дарга Энхболдын эхнэр мэс засалд орж, Солонгост эмчлүүлэхэд нь сахиж байгаа тул хуралд оролцох боломжгүй болсон юм. Намын одоогийн үйлчилж буй дүрмээр дарга өөрөө өргөдлөө өгөх, төрийн албан тушаал хавсран хаших тохиолдолд ажлаа өгдөг. Намын дарга ажлаа өгөх хүсэлтээ ҮЗХ-д гаргадаг. ҮЗХ түүнийг нь хэлэлцээд шийдвэл чөлөөгддөг дүрэмтэй. Харин нэгэнт Их хурлаараа намын удирдлагыг сунгаагаар сонгох дүрмийн өөрчлөлт хийх учраас түр дарга гэж байлгаад яахав гэж ярилцлаа. Намын даргын сунгаа болж, сонгогдтол одоогийн дарга З.Энхболдын хүсэлтийг авч хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул үргэлжлүүлэн ажиллана.
-АН дүрмээ биелүүлдэггүй гишүүддээ хариуцлага тооцох асуудал ярьсан уу. Засгийн газраа огцруулсан бол хөөх тухай асуудал хөндсөнийг ҮЗХ-ны гишүүд хэрхэхээр болов?
Ш.Түвдэндорж: -Хариуцлагын асуудалд анхаарал хандуулах нь илүүтэй байна. Одоогийн дүрэм маань сайн боловч хариуцлага тооцох асуудалд нэлээд шат дамжлага дамждаг заалттай юм. Тухайн гишүүн алдаа оноо, гаргасан бол таарч тохирсон хариуцлага, шагнал урамшууллыг нь шууд олгох байдлаар дүрмэнд оруулна. Хариуцлага оногдуулдаг бүтцийн байгууллага нь хариуцлагаа тооцож чадахгүй бол тэд өөрсдөө огцордог байхаар зохицуулна. Хэн нэгэн объектив, субъектив зүйлээс хамаарахгүйгээр хариуцлагаа цаг тухайд нь тооцдог болно гэсэн үг юм.
Б.Гарамгайбаатар: Мэдээллийг зөв хүргээсэй гэж бид хүсч байна. АН-ын дүрэм өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Ард иргэдийн зүгээс, намын гишүүдийн хэлдэг шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Дүрмийн зарим заалтуудыг авч хаясан, хэрэгжүүлэхгүй байсантай холбоотой шүүмжлэл их гардаг. Тиймээс тал талаасаа оролцоод олон хүн дүрмийн өөрчлөлтөд ажилласан. Дүрмийн өөрчлөлтийн төслийг ҮЗХ болоод Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцсэн. Одоогийн дүрмийн үндсэн суурь дээр нэмж ямар өөрчлөлт оруулахыг бид ярилцаж байна. Хэрэгжээгүй заалтуудыг хэрэгжүүлдэг болох, ротацийг байхгүй болгосныг нэмэх, өнөөдрийн цаг үетэй нийцүүлж дүрмийн өөрчлөлтүүд оруулсан. Их хурлаар хэлэлцүүлэхээс өмнө ажлын хэсэг саналуудыг нэгтгэж дүрмийн төслийг бэлэн болгохоор байгуулагдсан гэсэн үг. Шинэ дүрэм батлагдаж байгаа учраас намын удирдлагууд, бүтэц бүгд өөрчлөгдөнө. Хариуцлага тооцох асуудал шинэ дүрмийн хүрээнд зохицуулагдана. Сунгаагаар даргаа сонгох асуудлыг ҮЗХ-ны гишүүд болон жирийн гишүүд дэмжигчид маш их дэмжиж байгаа. Ямар ч асуудал үүссэн хүлээж авахад гишүүд бэлэн болсон учраас бид арванхоёрдугаар сарын 6-наас хойш удирдлагуудыг сонгох сунгаа явуулна. Тэгээд Цагаан сарын өмнө намын даргаа сонгоно. ҮЗХ-нд зөрчилдөөн бол гарч байдаг. Гишүүд санал бодлоо хэлсэн. Тэгэхдээ АН-ын дүрмээр олонхийн шийдвэрээ дагаж асуудлаа шийдсэн.
Л.Эрхэмбаяр: Шинэ дүрмээ Их хурлаараа баталсны дараа фракцаараа талцаж, анхан, дунд шатны дарга удирдлагын эрхийг авдаг асуудлыг таслан зогсоно. Бүгдийг анхан дунд шатнаасаа эхлэн шийддэг болно. Хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс л АН-ын дарга, тухайн аймаг, сумынхаа намын дарга болдог тогтолцоонд орно. АН-ын шинэчлэл Монголын улс төрийн намуудын шинэчлэлийн өнгийг тодорхойлох ёстой гэж манай гишүүд хэлж байна. Тиймээс бид шинэчлэгдэхийн төлөө, Монголын улс төрд шинэчлэл хийхийг зорьж ажиллаж байна.
Зүүлт: ҮЗХ-ны хуралдаанаар зарим гишүүнд хариуцлага тооцох тухай яригдсан. Хоёр ажлын хэсэг байгуулахаас гадна өмнө нь хэлэлцэхээр оруулсан бусад асуудал дунд намын даргаас З.Энхболд, генсекээс Л.Эрхэмбаярыг чөлөөлөх, Хяналтын ерөнхий хорооны зарим гишүүнийг намаас хасах тухай тогтоол, хариуцлага тооцох талаар ч байсан юм. Тэгвэл энэ удаад хоёр чухал ажлын хэсэг байгуулахаар санал нэгдсэн учраас өмнөх асуудлуудыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.
АН-ын дарга З.Энхболдод хариуцлага тооцох, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад санал өгсөн тухайн үеийн УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох талаар хэлэлцэх ёстой гэж Д.Нямхүү хөнджээ. Түүний саналтай холбоотойгоор багагүй маргаан гарсан байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ З.Энхболд даргын гэр бүлийн хүн өвчтэй байгаа энэ хүнд үед эзгүйд нь хөөх асуудал ярьж, ёс жудаггүй загнаж болохгүй гэж. Түүгээр ч барахгүй тэрээр Д.Нямхүүг МАН-ын С.Баяр, Т.Ганди хоёрт бичиг барьж, түүнээс нь болж олон хүн ял сонссон гашуун түүх бий /С.Эрдэнэ нарын хүмүүс/. Ийм зүйлийг нь Хяналтын ерөнхий хороонд оруулж, хөөх тухай асуудал ярих байтал заавал ар гэрийн асуудалтай байгаа хүнд хариуцлага ярих нь шударга явдал биш хэмээсэн байна.
Мөн Хяналтын ерөнхий хорооны нэгэн гишүүн намаас хөөх асуудлыг албан ёсны хурал хийж хэлэлцээгүй, Алтангадас фракцынхан ярилцаад бичиг болгон гаргасан гэж тайлбарлажээ. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өчигдөр хуралд оролцоогүй ч өмнөх ҮЗХ-ны хурлаар Хяналтын ерөнхий хорооноос оруулсан зарим гишүүнийг хөөх тухай асуудлыг татахаа илэрхийлсэн байдаг. Заавал нэгнээ хөөхдөө биш хариуцлага тооцдог байх үүднээс хөндсөн гэсэн. Ингээд дүрмийн өөрчлөлтөө ярьж эхэлсэн АН-ынхан өнгөрснөө сөхөж, фракцаараа талцаж байхаа зогсоож, дүрмээ сайжруулан өөрчилж, шинэ бүтэц бүрэлдэхүүнээ бүх гишүүдийн саналыг харгалзан сонгож, шинэчлэл хийх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байна.
ЗӨВ ШҮҮ

0 Сэтгэгдэл
2016.11.18