Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд 60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
Ж.Эрдэнэбат: Хөдөө аж ахуйн салбар 2,8 хувь өссөн дүн гарлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гарагийн хуралдаанаар Ерөнхий сайд ургац хураалт болон мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар мэдээлэл хийв. Мэдээлэлдээ “Хэдийгээр гадаад, дотоод худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт бууралт үргэлжилж байгаа боловч хөдөө аж ахуйн салбарт эдийн засгийн өсөлт гарсаар байна.

Оны эхний 10 сарын байдлаар хөдөө аж ахуйн салбарт оны үнээр тооцсоноор 2,4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн бөгөөд 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсоноор өнгөрсөн оны мөн үеэс 2,8 хувиар өссөн дүн гарч байна. Засгийн газраас баримтлах хөгжлийн бодлогод эдийн засгийг төрөлжүүлэх, үүний дотор хөдөө аж ахуйн салбарын бүтээмж болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна” гэлээ.

2016 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийтдээ 475.8 мянган тонн үр тариа хураан авчээ. Үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7 мянган тонн төмс, 93.5 мянган тонн хүнсний ногоо, 19.6 мянган тонн тосны ургамал, 50.6 мянган тонн тэжээлийн ургамал хураажээ. Энэ бол сүүлийн 25 жилд гурван удаа 460,0-аас дээш мянган тонн буудай хураан авсан гэсэн үг. Тухайлбал, 2012 онд 461,8 мян тн, 2014 онд 489,4 мян тн, 2016 онд 460,8 мян тн тус тус хураан авсан. Үүнийг Засгийн газраас газар тариалангийн салбарыг тогтвортой хөгжүүлэх талаар удаа дараагийн зөв зүйтэй арга хэмжээ авч ирсэн болон “Атрын III аян” хөтөлбөр хэрэгжүүлсний нааштай үр дүн гэж үзэж буйгаа Ерөнхий сайд хэлэв.

“Тариалалтад дутагдах буудайн үрийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис, усалгааны тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргуулж, хэрэгжилтийг зохион байгууллаа.2016 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор хоёр жилийн хугацаатай, жилийн 12.5 хувийн хүүтэй 25.0 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар шийдүүлсэн” хэмээн мэдээлэлдээ дурдлаа. Намрын ургац хураалтад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрэн шийдсэнээр 90 гаруй аж ахуйн нэгжид 23.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.

Энэ жил улсын хэмжээнд нийт 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая, хонин толгойд шилжүүлснээр 100.4сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажил, зохион байгуулалт хийсэн байна. Малчид 1.1 сая тонн өвс, 35.8 мянган тн сүрэл, 22.3 мянган тн ногоон тэжээл, 27.1 мянган тн үйлдвэрийн тэжээл, 38.1 мянган тн гар тэжээл, 8.0 мянган тн дарш, 105.6 мянган тн давс, хужир бэлтгэжээ.Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг бүхэлд нь авч үзээд улсын хэмжээнд 82.8 хувьтай хангасан дүн гарч байгаа аж.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “УИХ-аас өнгөрсөн есдүгээр сард батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч эдийн засгийг төрөлжүүлэх, үүний дотор уламжлалт хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, газар тариалангийн салбарт Атрын III аяныг үргэлжлүүлэн үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногоог 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилттусгагдсан.Иймээс ирэх хаврын тариалалтын бэлтгэл ажлыг эртнээс хангах, зайлшгүй бүрдүүлбэл зохих үрийн нөөц, дутагдаж байгаа техник хэрэгслэлийн шинэчлэлийг хийх, тариалалтад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх зэрэг асуудлыг судлан шийдвэрлэх талаар УИХ, Засгийн газраас онцгой анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй болов уу гэж үзэж байна” гэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан