Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
Ж.Батзандан: Би намын дарга болбол Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ

Л.НОМИН
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өнгөрсөн долоо хоногийн гол дуулиантай үйл явдлын нэг байсан. Лхагва гарагт болсон энэ хурал нэлээд ширүүн уур амьсгал дунд болох мессэж ч багагүй хаясан. Харин санасан шиг дуулиант үйл явдал өрнөөгүйд бухимдах хүмүүс мэр сэр бий. Сонгуульд ялагдсан намын томоохон хурал хэдэнтээ хойшилсон ч энэ удаад нэгнээ сонсч, хүлээцтэй хандсан харьцангуй зөөлөн уур амьсгал дунд болсон. Намынхаа үндсэн дүрмийг шинэчлэх, намын дарга нараа шинээр сонгох, бүтэц бүрэлдэхүүнээ солих гэх мэт бүх өөрчлөлтийг нэг дор хийнэ гэж байхгүй нь ойлгомжтой.
Тиймээс системтэй өөрчлөлт хийхээр санал нэгдсэн болохоор ҮЗХ үндсэндээ нам жим болсон гэхэд болно. Тэгэхдээ 26 жилийн ойн Их хурал дүрмийн өөрчлөлт хийж, түүний дараанаас өөрчлөлт, шинэчлэлтүүд аажмаар хийх ажил эхэлнэ. Өөрчлөлт гарна гэж үзсэн АН-ынхан боломжийг ашиглахыг шийдэж эхнээсээ байр сууриа илэрхийлэх болов. Түүний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Тэрээр өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл хийсэн юм.
Ж.Батзандан “АН-ын ҮЗХ-ны хурлаар үндсэн дүрмийг шинэчлэх ажлын хэсэгт орж ажиллахаар болсон. АН-ыг коммунист үзлээс нь салгахын тулд үндсэн дүрмийн үзэл санааны шинэчлэлийг хийнэ. АН сүүлийн жилүүдэд жирийн гишүүдээсээ хөндийрсөн. Барьцаалагдсан, бүлэглэлийн гарт орсон нам болсон учраас АН-ыг түүнээс салгаж, ард түмэнтэй ойртуулна. Эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн үнэт зүйлтэй нам болгохын төлөө үндсэн дүрмийн өөрчлөлт хийх болно.
Арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлаар Үндсэн дүрмээ шинэчилж, одоогийн ҮЗХ-г тарааж, авлигад идэгдэж, хулгайн гараар орсон хуучин АН-ыг тараана. Үндсэн дүрмэнд хэд хэдэн чухал өөрчлөлт оруулах юм. Жишээлбэл, бүх шатны намын хорооны даргыг ҮЗХ хороо буюу намын хороо гэдэг бүлэглэл сонгодог байсныг болиулж нийт гишүүд дэмжигчдээс нь сонгодог тогтолцоо руу явна. Хэвтээ тогтолцоотой нам байсныг нь хагас босоо тогтолцоотой, дэг журам, хатуу сахилга баттай болгоно гэдгийг баттай хэлье. Гишүүдээ дарамталж айлгадаг, хөөдөг хуучин коммунист арга барилыг нь устгана. Фракцуудыг татан буулгаж бодлого тодорхойлох мэргэжлийн зөвлөлүүдийг бий болгоно. АН-ын бүх шатны даргыг АН-ын гишүүд дэмжигчдээс нь сонгодог болсон тохиолдолд УИХ дахь АН-ын бүлгийн хамгийн залуу гишүүн Батзандан миний бие намын даргын сунгаанд өрсөлдөх болно. Хуучин биш шинэ АН-ыг удирдаж чадна гэдэгтээ би итгэлтэй байгаа. Жинхэнэ ардчиллыг бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна. АН-ыг бүлэглэлүүд, олигархиудын савраас салгаж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Батзандан АН-ын дарга болбол Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр дэмжиж ажиллахаа мэдэгдье” гэсэн юм.
Түүний дараа сэтгүүлчдийн асуултад ингэж хариулав.
-Үндсэн дүрэмд ямар өөрчлөлт оруулах вэ?
-Шинэ үзэл санааны баримтлалыг баталбал АН үндсээрээ өөрчлөгдөнө. Хариуцлагатай, ард иргэд, гишүүд дэмжигчдэдээ хамгийн ойрхон нам болно. Фашист, коммунист арга барилаасаа салсан цоо шинэ нам болно. Өнөөдөр фракц бүлэглэлүүд хоорондоо зодолдож, дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвших хүн хэн байх вэ гэдгээ тодруулж чадахгүй байна. АН улс төрийн барьцаанд байгаа. Социологийн судалгаагаар АН-аас хамгийн өндөр рейтингтэй гарч ирж байгаа хүн нь Р.Амаржаргал. Тиймээс дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд би Амаржаргалыг дэмжиж, түүний ард зогсч, Ардчиллын тугийг өргөн, дараагийн хариуцлагатай, шударга, эх орноо боддог, бүлэглэлийн гарт ороогүй Ерөнхийлөгчийг сонгохын төлөө явна.
-Та одоо аль фракцад харьяалагддаг вэ?
-АН-ын фракцуудаа татан буулгах процесс эхэлж байна. ҮЗХ-ны хуралдаанаар миний бие аль ч фракцид харьяалагдахгүй, фракцгүй, хуваагдалгүй улс төрөөр явахаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Батзандан бол фракцгүй хүн. Шинэ үеийн шинэ улс төр хийх хүн гэдгийг минь ойлгох хэрэгтэй.
Тэгвэл ҮЗХ-ны лхагва гарагийн хурлын өмнө сэтгүүлчдийн асуултад УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал ийм хариулт өгсөн.
“ҮЗХ-гоо шинэчлэх хэрэгтэй байна. УИХ юм уу орон нутгийн сонгуулиар автоматаар ҮЗХ шинэчлэгдэж байдаг мехнизм байвал зүгээр. Одоогийн дүрэмд энэ байхгүй учраас өнөөгийн ҮЗХ-д бүх насаараа байхаар дархалчихсан юм шиг зөрчил гарч ирээд байгаа юм. АН-д хамгийн тулгамдсан асуудал бол дотоод ардчилал. Дотоод ардчиллыг бэхжүүлэх арга зам юу гэдгийг хөндөх ёстой. Би намын дарга болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй” гэж байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ энэ бол Ж.Батзандангийн мэдэгдлээс хоёр хоногийн өмнө хэлсэн үг. Баасан гарагт Ж.Батзандангийн мэдэгдлийн дараа ямар нэг байдлаар өмнөх байр сууриа бататгасан эсвэл няцаасан үг одоохондоо Р.Амаржаргалаас гараагүй байна.
АН-ын даргад өрсөлдөх тодорхой хэд хэдэн хүн байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө сойхоо албан ёсоор зарласан нь ганц Н.Алтанхуяг. Харин түүний ойр тойрныхон, хамаатан садангуудыг барьж, хорих нь эрс идэвхжээд буй. Тийм ч болохоор тэрээр өчигдөр телевизийн нэвтрүүлэгт оролцож ноцтой баримт дэлгэнэ гэсэн. Ингэхээр АН-ын дарга хэн болохоос дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх хүний нэр тодорхой болох нь. Би дэвших хүсэлтээ гэдгээ ил хэлсэн хоёр ч хүн хуулийн байгууллагын шалгах, саатуулах асуудалд холбогдоод байгаа болохоор дараа дараагийн горилогчид өөрөө ил гарч чадахгүй байгаа ч гэх. Юутай ч Монголын улс төрд нэгэн шинэ хэлбэрийн өрсөлдөөнийг АН бий болгох гэж байна. Магадгүй Р.Амаржаргалыг дэмжигчдээс оноо цуглуулахаар Ж.Батзандан даргад өрсөлдөж буйг үгүйсгэх аргагүй. Түрүүлж дуугарвал нам дарагдчихдаг болохоор Р.Амаржаргал түр хүлээзнэсэн ч байж мэдэх юм.

0 Сэтгэгдэл