Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд 60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
Төрийн албанд ажиллаагүй хүн албан тушаалаа урвуулна гэж байх уу

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гэр бүлийн болон ураг төрлийн гишүүдийг Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас шалгаж байна. Тэднийг ямар үндэслэлээр шалгаж, цагдан хорьсон талаарх мэдээллийг АТГ-аас өгөхгүй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар:

1.    Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгэд хилийн хориг тавьж, гадуур шалгаж байна. Түүнийг 2016 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Герман Улс руу зорих гэж байхад нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас саатуулсан.

2.    Мөн Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Герман Улс руу зорчих гэж байхад нь хилийн хориг тавьсан үндэслэлээр хил давуулаагүй бөгөөд тухайн өдрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461-р ангид 14 хоног саатуулахаар болсон юм.

3.    Харин Н.Алтанхуягийн нагац дүүг 2016 оны арваннэгдүгээр сарын17-ны өдөр АТГ-аас мөн л  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461-р ангид цагдан хориод байна.

Нэг сарын дотор экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ойр тойрны гурван ч хүнийг шалгаж эхэлсэн асуудлаар албаны байгууллага мэдээлэл өгөхгүй байгаагаас үүдэн улс төрийн өнгө аяс давамгайлсан мэдээллүүд цацагдаж байгаа бөгөөд, Н.Алтанхуяг “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихтэй холбоотой компанит ажлын эхлэл” гэж үзэж байгаагаа мэдэгдээд байна.

Энэ асуудлаар бид Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийн өмгөөлөгч О.Чулуунцэцэгтэй ярилцлаа. Тэрээр Н.Наранцэцэгт авсан цагдан хорих, таслан сэргийлэх шүүхийн шийдвэрийг цуцлуулахаар Баянзүрх дүүргийн шүүхэд хандсан бөгөөд өчигдөр шүүх хуралдаан нь болсон юм. Ингээд шүүх хуралдаад Н.Наранцэцэгийг цагдан хорих шүүхийн захирамжийг хэвээр үлдээлээ.

-Таны үйлчлүүлэгчийг цагдан хорьж байгаа. Та ямар үндлэлээр цагдан хорих шийдвэрийг эсэргүүцэж байгаа вэ?  

-Энэ сарын 16-ны өдөр Н.Наранцэцэг “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас саатуулагдсан. Энэ өдрөөсөө сэжигтнээр тооцогдон цагдан хоригдож эхэлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар сэжигтнээр тооцогдоод, 14 хоног цагдан хоригдохоор болсон юм. Энэ асуудлаар Ерөнхий шүүгчид нь гомдол гаргасан. Өнөөдөр (өчигдөр) Цагдан хорих захирамжид нь гаргасан гомдлыг хянан хэлэлцэх гэж байна.

Түүнийг сэжигтнээр тооцохдоо Эрүүгийн хуулийн 263.2 буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэсэн гэмт хэрэг. Гэтэл миний үйлчлүүлэгч ямар нэг албан тушаал хашдаггүй, эрх мэдэл байхгүй. Тиймээс илт үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, таслан сэргийлэх арга хэмжээг хамгийн хүнд хэлбэрээр буюу цагдан хорихоор болсонд нь гомдолтой байгаа тул гомдол гаргасан. Аливаа гэмт хэрэгт сэжигтнээр татагдсан хүнийг батлан даалтад өгөөд шалгаж болно. Эсвэл хөрөнгийг нь барьцаалж, гадагш явахуулахгүй байх баталгаа аваад шалгах зэрэг олон хувилбар байдаг. Гэвч, АТГ-аас Цагдан хорих шаардлагатай гэсэн санал хүргүүлж, шүүх шийдвэр гаргасан.

-Таны үйлчлүүлэгч өмнө нь ямар ажил эрхэлдэг байсан юм бэ?
-Хувийн бизнес эрхэлж байсан. Ямар нэг байдлаар төрийн албанд өмнө нь нэг ч удаа ажиллаж байгаагүй.

-Үйлчлүүлэгчтэйгээ хэдэн удаа уулзсан бэ. Өөрөө холбогдсон хэргийнхээ талаар ямар бодолтой байгаа вэ?

-Цагдан хоригдсон өдрийнх нь маргааш буюу энэ сарын 17-ны өдөр уулзсан. Үйлчлүүлэгч маань холбогдсон хэргийнхээ талаар сайн ойлгохгүй байгаа. Ахтай (Н.Алтанхуягтай) нь холбоотой, улс төрийн зорилготой ажиллагаа явагдаж байна, хэлмэгдүүлэлт болж байна л гэсэн байр суурьтай байгаа. Ядаж зүйл анги нь өөрт нь дөхсөн бол хүн юм бодно. Гэтэл Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэхээр яагаад ч ойлгохгүй байгаа юм.

-Хилээр гарахыг нь хориглосон. Гэтэл Н.Наранцэцэг хилээр гарах гэж байгаад саатуулагдсан гэж байгаа юм. Хоригийн талаар урьдчилан хэлэх ёстой байдаг уу?

-Герман руу явах гэж байгаад хилийн хориг тавигдсан үндэслэлээр нисч чадаагүй. Хилийн хоригийг Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулиар зохицуулдаг. Энэ хуулиар таван үндэслэлээр л хилийн хориг тавьж болдог юм. Ялангуяа, сэжигтнээр тооцогдсон тохиолдолд хилийн хориг тавьж болдог. Гэтэл Н.Наранцэцэгт хилийн хориг тавьсныхаа дараа сэжигтнээр тооцсон.

-Юу гэсэн үг вэ. Хуулиар зохицуулаагүй хилийн хориг тавьсан гэсэн үү?

-Хуулийнхаа дараа хилийн хориг тавих журам гарсан юм билээ. Гэхдээ журам бол хэзээ ч хуулиас давуу үйлчлэхгүй. Илүү хууль зүйн хүчин чадалтай нь хууль. Хууль дээр заасан зүйлийг илүү нарийсгаад “сэжигтнээр тооцоогүй ч гэсэн хилийн хориг тавих юм гээд..” журам гаргаад байгаа бол тухайн журам асуудалтай л байна гэсэн үг.

Миний үйлчлүүлэгчид хилийн хориг тавьсан тухай ч мэдэгдээгүй. Жилийн өмнөөс төлөвлөөд Герман руу эмчилгээнд явна гээд тийзээ захиалсан байдаг. Гэтэл энэ хооронд нэг ч удаа холбогдох газраас нь дуудаж байгаагүй. Дуудаад ирэхгүй байсан бол бас ондоо шүү дээ. Гэтэл АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал болж байсан өдөр гэнэтхэн бариад хорьсон энэ үйл явдлыг үйлчлүүлэгч маань улс төрийн шинжтэй юм уу, гэж харж байгаа. Зүйл анги нь хүртэл тохиромжгүй.

-Цагдан хоригдсон өдрөө таны үйлчлүүлэгч өмгөөллийн тусламж авсан уу?

-Тухайн өдөр Батбаяр өмгөөлөгт АТГ-т очсон. Үйлчлүүлэгчийг маань найман цаг АТГ-т саатуулж байгаад шүүхийн захирамж гаргаад цагдан хорих руу авч явсан юм билээ. Энэ хугацаандаа өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй. Мөрдөн байцаагч нь зөвшөөрөл өгөөгүй гээд өмгөөлөгчийг нь оруулаагүй. Үйлчлүүлэгч нь дээр өрөөнд найман цаг хөдөлгөөнгүй, усгүй, хоолгүй. Доор нь өмгөөлөгч нь ирчихээд уулзая гэхээр “Мөрдөн байцаагч зөвшөөрөөгүй. Байж бай...” гээд л байдаг. Мөрдөн байцаагч нь алга болж, болж оройн 21.00 цагт шүүгчийн захирамж барьж орж ирээд л 461-рүү ачаад аваад явчихаж байна. Ийм л процесс болж байна. Хүний эрх гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Нэг хүнийг бариад хийчихдэг... Дараа нь Б.Мөнгөнтуяагийн хэрэг шиг л юм болно шүү дээ гэж би бодож байна. Энэ бүхний эцэст хэн хохирч байна гэхээр иргэд л хохирч байна.
0 Сэтгэгдэл
Хувийн бизнестээ улсын тендерээс авсан нөхрийнхөө мөнгийг оруулсан гэдэг ял тулгаж байгаа гэсэн ш дээ. Өмгөөлөгч юм жирийн мань мэтээс мэдээлэл муу байж яаж өмгөөлөх юм. Эсвэл хамтран луйвардагч юм уу.
Наад хүнээ суллаачээ.Урьд өмнө нь шалгахгүй юугаа хийж байсийм бэ.АТГ хүчирхийлэлээ зогсоохыг шаардаж байна.Эмэгтэй хүнийг яаж байна аа.Бид ер нь ямар нийгэмд амьдраад байнаа
”Нам дамнасан булэглэл” нь Н.Алтанхуяг мэтийн шударга хумуусийг “чомгоо дундартал нь ажиллаж, ойрын хэдэн жилд хийгээгуй бутээн байгуулалтын ажил хийсэн байхад нь ЗОХИОМОЛ ХЭРГЭЭР Еронхий сайдаас нь ОГЦРУУЛЧИХААД одоо ЗОРИГ ЗУРХИЙГ НЬ МОХООХЫН ТУЛД ах дуу нарыг нь ШОРОНД ХИЙГЭЭД байхад АРД ТУМЭН нь ЯМАР Ч МЭДЭЭЛЭЛГУЙ, ЧИМЭЭГУЙ СУУГААД Л БАЙГАА НЬ ШУДАРГА БИШ ЯВДАЛ ШУУ. Энэ хугацаанд “булэглэл” нь Алтанхуягийн санаачлаад байсан “Монголд ашиггуйгээр хийсэн Оюу толгойн гэрээ”-г оорчлохооргуй болгож аваад л, улмаар ОЮУТОЛГОЙН уйл ажиллагаа явуулсны 2 тэрбум доллорийн татварыг орийг авахааргуй болгохоор Сайханбилэг нь нууцаар Дубайд очиж гэрээ байгууллаад л, Хаан Ресурс-д 35 сая долларийг толохоор омнох засгийн газар нь ОУ-ын шуухтэй тохирчихсан байхад, Сайханбилэг нь 70 сая долларь толж Султайн хаан шиг баян загнаад л, Компанийн тухай хуулийн 2.6-д зааснаар “торийн омчит хуулийн этгээдийн хувьд ОМЧЛОГЧ нь УИХ байна” гэж хуульчилсан байхад Сайханбилэг нь омчлогч болох УИХ-даа танилцуулж, шийдвэр гаргуулахгуйгээр УИХ-ын омнуур нь орж, Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, булэглэлийн мэдэлд шилжуулсэн нь ШУДАРГА ЯВДАЛ МОН УУ? Цоохон Монголчууд, ингэж хууль хяналтын байгууллагаа ашиглан, торийн хатуу машинаар, бие биенээ ангуучилдаг зов уу. Одоо юм хийсэн хунээ буруутгадаг ЗЭВУУН ЦАГ ирж ээ. Манайд Монголынхоо толоо сайн ажилласан Еронхий сайд нь “сайн аа уздэггуй” туух омно нь байсан юм байна. Тухайлбал: Амар Еронхий сайд нь хэлмэгдчихаад “Монгол тор зутгэсэн хун дээ хатуу” гэж хэлж байж ээ. Одоо Солонгос улсын хууль хяналтын байгууллага нь “Еронхийлогчийгоо торийн албанд ажилладаггуй найз эмэгтэйгээрээ хэлэх угээ бэлтгуулсэн нь буруу” гэж бараг Еронхийлогч оо ОГЦРУУЛАХАД тулаад байхад, манайд ийм асуудлыг “маш жижигхэн асуудал” гэж узээд тоодоггуй болохоор манай Еронхийлогч нь ДАВРААД л “намын гишууд ээ хооронд нь “яс хаяж” хагалж улс торийн намаа задлаад л, улс орны эдийн засаг хунд байхад саалийн унээ болсон Эрдэнэт мэтийн том том объектуудийг хувийн компаниар дамжуулж, хувьдаа аваад л байгаа нь ШУДАРГА ЯВДАЛ МОН УУ? Энэ хуний хийсэн уйлдлууд нь УЛС ОРНЫ ЭВ НЭГДЛИЙГ ХАНГАЖ ЧАДАЖ БАЙНА УУ? Торийн толгойд суусан ШИМИГЧИД нь ЦАГ нь ирэхээр ООРСДИЙНХОО УХСАН НУХЭНДЭЭ УНАДАГ ЮМ АА, Н.АЛТАНХУЯГ АА. ЗОРИГТОЙ БАЙ, АРД ЧИНЬ МОНГОЛЫН ШУДАРГА АРД ТУМЭН БАЙНА
Хамгийн их уншсан