Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
Н.Алтанхуяг: Хэн гэдэг Ерөнхийлөгч, хэн гэдэг Ерөнхий сайд байхаас их зүйл хамаардаг болж

Т.ЦЭЛМЭГ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөрсөн хугацаанд хэсэг бүлэг хүний эрх мэдэлд улс орон орчихлоо гэж мэдэгдэж, байр сууриа илэрхийлж ирсэн. Энэ сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө зарласан. Тэгвэл өнгөрсөн ням гарагт “Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцож үзэл бодлоо хуваалцсан юм. Түүний ярианаас анхаарал татсан хэсгийг түүвэрлэн нэмэлт тайлбартай хүргэж байна.
УИХ-ын гишүүн өөрийн кнопоо дарж чаддаггүй
Намайг огцруулсан намынхаа гишүүдийг буруутгаж боддоггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам зөв буруу нь тодордог. Өөрсдийнх нь хийсэн үйлдэл биш байсан. Бүлэг, бүлэглэл, Ерөнхийлөгчийн оролцоотой хийсэн зүйл. Одоо ч нууц биш боллоо. Хэлэхгүй л явсаар ирсэн болохоос. Манай нам муу байсан бол би зургаан жил дарга хийхгүй байсан. Алтанхуяг хэзээ ч ганцаараа явдаггүй. Х.Баттулга, Лу.Гантөмөр, Н.Батбаяр /Фортун/, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар тойроод суухаараа ярьж ойлголцож чаддаг. Манай Засгийн газрыг “давхар дээл”-ийг нь тайлуулъя гэж оруулж ирээд огцруулах ажил эхэлсэн. УИХ-ын гишүүд нь сайд болоод “давхар дээл”-тэй халууцаад сууж байж болохгүй гэсэн. Тэгтэл одоо бүгд “давхар дээл”-тэй халууцаад л сууж байна. Одоо энэ асуудал биш болчихлоо. 2016 оноос хэрэгжүүлнэ гэсэн. Тайлбар: 2014 оны тавдугаар сарын 1-ний өдрийн УИХ-ын чуулганаар “давхар дээл”-ийн тухай хуулийн төслийг УИХ-ын 74 гишүүдээс 39 нь дэмжээгүй. Хуулийн төсөлд 2016 оноос хэрэгжүүлэх заалт орж байсан.
Манай Засгийн газрыг огцруулахад УИХ-ын гишүүн өөрийнхөө кнопыг дарж чаддаггүйг харсан.
Байнгын хорооны хуралдаанд манай намын нэг гишүүн ирээгүй. Дараа нь асуухад хүнд байдал тохиолдсон гэсэн. Дүүг нь шоронд хийсэн байгаад гарсан үе нь байж. Кноп дараад огцруулахгүй гэж дэмжсэн бол дүүг нь буцаагаад шоронд хийхээр нөхцөл байдал үүссэн. Тайлбар: 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд ирээгүй нь М.Батчимэг байсан. Ард түмнээс сонгогдож ирсэн УИХ-ын гишүүдийн кноп дарах эрхэнд халдаж болохгүй.
Өнгөрсөн хугацаанд хоёр муухай зүйл тогтсон. Нэг нь өөртэй нь өрсөлдөж мэдэх, үнэнийг нь хэлсэн эсвэл өөрийнх нь бүлэглэлд үйлчилдэггүй хүмүүсийг золигт гаргах үйл ажиллагаа өнгөрсөн дөрвөн жилд явлаа. Үүний жишээ нь Л.Гансүх. Гэм бурууг нь шүүхээр тогтоогоогүй байхад төрийн байгууллага нь буруутай мэтээр зарласан. АТГ гарч ирээд л арван хэдэн тэрбум төгрөг завшсан гээд байхаар ард иргэд итгэхээс яах билээ. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад буруутай мэтээр зарлаж, олон нийтээр шүүлгэж, олны өмнө нэр төрийг нь гутаадаг маш муухай технологи болж тогтлоо. Тайлбар: 2015 оны есдүгээр сарын 21-ний өдөр Л.Гансүхэд шүүхээс 4,6 жилийн ял оноосон.
Нөгөө нь барьцаанд авдаг. УИХ дээр олон удаа нөхцөл байдлыг хэлэхэд хэн ч тоохгүй байсан. Тэгтэл ихэнх нь барьцаанд орсон байдаг юм байна. Хүний амьдралд янз бүрийн л асуудал бий. Түүгээр нь барьцаанд авдаг юм байна. Ард түмнээс сонгогдчихоод УИХ-ын гишүүн өөрөө мэдэж кноп дарахгүй болохоор Монголын төрийг хэн удирдаж байна вэ гэсэн асуулт гарна даа. Хүн харахад 76 хүн байгаа мөртлөө тэнд маш цөөн хүн бий.
Оюутолгой, Тавантолгой дээр санал нэгдээгүй учраас огцруулсан
Ер нь ажил хийх гэсэн хүн маш их бэрхшээлтэй тулдаг. Ерөнхий сайд гэж жаргадаг хүмүүс биш юм. “Оюутолгой” компани хоёр тэрбум ам.долларын хэтрэлтийг зөвшөөрөөч гэж байсан. Шууд зөвшөөрч болохгүй учраас ажлын хэсэг гаргаад ажиллая гэсэн юм. Харин Ч.Сайханбилэг гараад хоёр тэрбум ам.долларын хэтрэлтийг зөвшөөрчихсөн. Би байсан цагтаа хэзээ ч тийм юм зөвшөөрөхгүй. Тавантолгой дээр Монголын талаас “Эрдэнэс Тавантолгой”, Хятадын “Шенхуа”, Америкийн “Пийбоди”-г оруулаад Ч.Сайханбилэг, Я.Батсуурь ороод ажилласан. 2014 оны тав, зургадугаар сар хүртэл ажлын хэсэг эрчимтэй ажилласан. Хөрөнгө оруулалтын ерөнхий дүр зургаа гаргаад явж байтал зогссон. Хэл амаа ололцохгүй байна л гэсэн. Я.Батсуурь болохоор хэл амаа ололцсон зарим хүн зогсоогоод байна гэсэн. Тайлбар: 2015 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ерөнхий захирал Я.Батсуурийг хорьсон.
Тэр намар нь манай Засгийн газар огцорсон. Түүний дараа хэлэлцээрээс “Пийбоди” гараад явсан. “Шенхуа” үлдээд төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой”-н оронд “Эм Си Эс” орж ирсэн. Би өөрийн үнэт зүйлтэй, зарчимтай хүн учраас тэрийг нь зөвшөөрөөгүй. Үүнийг нь Ч.Сайханбилэг бариад явчихна билээ. Тайлбар: Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2015 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх боломжгүй гэж буцаав.
“Хан ресурс”-ийг манай Засгийн газар 70-80 саяар шийдэхээр яриагүй. Баярцэцэг Хуульзүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга ажиллаад 20-30 сая ам.доллараар шийдэхээр ерөнхий яриа хийсэн байсан юм. Дараа нь 70-80 сая ам.доллар төлсөн нь гавьяа мэтээр сурталчилсан. Илжигний чихэд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг юм болсон. Тайлбар: 2016 оны дөрөвдүгээр сард Сангийн сайд Б.Болор /Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байсан/ ахалсан ажлын хэсэг “Хан Ресурс” компанитай хэлэлцээ хийж 70 сая ам.доллар төлж барагдуулахаар болсон.
35 тэрбум төгрөг бол их мөнгө. Гадаадын Капла гэдэг нөхрийн татварын өрийг өршөөгөөд л явуулчихсан. Тэгсэн Л.Гансүх нүүрсийг нэг тонн нь 200 мянган төгрөг байхад 80 мянган төгрөг болгосны төлөө шоронд суулаа. Энэ бол хэтэрсэн хэрэг. Би харин ч их тэвчээртэй хүн тулдаа олон удаа тэссэн. Монгол Улсын Ерөнхий сайдаар төрийн гурван өндөрлөг гэж ажиллахдаа арга эвийг нь олоод зохицуулсан зүйл нэлээн бий. Зохицуулж чадаагүй зүйлсийг нь сая хэллээ. Хэрвээ зохицуулсан бол би цаашаа Ерөнхий сайдаар ажиллаад явах боломж байсан. Гэхдээ би тийм хүн биш. Тайлбар: 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн УИХ-ын чуулганаар Н.Алтанхуягийг огцруулсан.
Ерөнхийлөгч биш юм бол тэрийгээ хэлнэ биз
Би хэн нэг хүний хүсэл шуналыг гүйцээхийн төлөө төрөөгүй. Эсвэл би хэн нэг бүлэглэлийн, мөнгөтэй болохын тулд бусдыгаа дээрэлхдэг, бусдыг ашигладаг байдлыг дэмжих гэж төрөөгүй. Тийм учраас би өөрийнхөө зарчим дээр үлдсэн. Эх орон ард түмнээ бодох уу эсвэл арав таван төгрөгийн арилжаа наймаагаа бодоод явах уу гэдэг сонголтын асуудал. Амин хувиа бодож явахгүй сонголтоо хийсэн. Монголчууд цөөхүүлээ болохоор зөв явах ёстой. Ард түмний эрх ашгийг огоороод ард түмний баялгийг худалдаж явж болохгүй. Тэгж чаддаггүй учраас би ийм байдалтай байна. Тэр байр сууриндаа үхэн үхтлээ байж чадна. Энэ байр сууриа үхэн үхтлээ хамгаалж чадна гэж хэлсний төлөө өнөөдөр олон хүн золигт гарч байгаа. Уржигдар /2016.11.16/ миний хамгийн бага эмэгтэй дүүг /51 настай/ барьж аваад хорьсны дараа гэрт нь манай хамаатнууд цугласан. Би өөрөө гэмтэй хүн шиг санаа зовоод ороход “Хуягаа ах аа, та л бууж өгч болохгүй шүү. Монгол Улсынхаа төлөө л байна шүү. Хүмүүсийг барьж хорихоор нь буугаад өгчих юм биш биз дээ” гэсэн. Хууль хяналтын байгууллага дотор хонгил бий болсон гэдгийг би өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлсэн. Би Ерөнхийлөгч гээд байгаа юм. Ерөнхийлөгч биш бол тэрийгээ хэлнэ биз. Хууль хяналтын байгууллагыг шударга болгоё, даргын даалгавраар ажилладаггүй байя гэж дотор нь ажилладаг мянга мянган хүн ярьдаг. Ерөнхий сайд байхдаа би нэг хүн, нэг компанийг шалгах үүрэг даалгавар цагдаад өгч байгаагүй. Одоо бол эрээ цээрээ алдсан. Тэгэхдээ өрсөлдөгчөө намнах байдлаар. Энэ бол ганцхан надад тохиолдоогүй. Нийгэмд хүнийг хулгайч дээрэмчин болгож харагдуулдаг технологитой. Женко Баттулгын хавь ойрынхныг шалгаж эмэгтэйчүүдийг нь шоронд хийсэн. Хөгжлийн банкны Мөнхбат гэдэг залууг шоронд хийсэн. Асуух юм байвал олон нийтийн өмнө биднийг суулгаж байгаад асуугаач. Манай эхнэрийг гэхэд саяхан гадаад руу явах гэтэл гаргаагүй. Гэртээ ирэх гэхэд нь ч явуулдаггүй. 5-6 цаг болж байж явуулсан. Тэгтэл арван хэд хонож байхад тэр газраас нь нэг ч удаа дуудаж асуугаагүй. Энэ бол хэрэг хийсэн тухай биш. Зүгээр л Алтанхуягаар оролдож байгаа юм. Хэлж болох, болохгүй юм гэж бий. Гэхдээ надад хэлэх зүйл маш их байна. Монголд цөөнх нь баяжиж, олонхи нь ядуурч амьдарна гэж байхгүй. Ийм яриа үүсгэчихээд уул уулаар нь аваад явчихаж байгаа юм. Оюутолгойн хоёр тэрбумын хэтрэлт, Тавантолгойг тэр чигээр нь, “Эрдэнэт”-ийн 49 хувь гээд.
Манай намынхан хэрэлддэг биш хэрэлдүүлсэн юм
Ардчилсан нам засаглаж чаддаггүй гэж харуулах гэж оролдсон. Хоорондоо хэрэлддэг гэсэн. Манай намынхан хэрэлддэг биш хэрэлдүүлсэн юм. Сая Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны хурлаа сайхан хийгээд явлаа. Ойлголцох л ёстой. Түүнээс дээрээс нь чулуу шидээд байж болохгүй. Намайг Ерөнхий сайд байхад Л.Гансүхийг хорьчихоор нь очиж уулзахад маргааш нь хэвлэлээр намайг гөвж эхэлсэн. Алтанхуяг аа, чи Засаг барьдаггүй юм, бүлэглэл засаг барьж байна л гэсэн үг байсан. Ч.Сайханбилэгийн үед хамгийн ойрхон байдаг найз Г.Эрдэнэбүрэнг нь бариад шоронд хийчихсэн. Одоогийн Ерөнхий сайд ч бас зовж байгаа байх. Ийм байдлыг засч залруулахад Монгол Улсын Ерөнхийлөгчид улсаа гэсэн сэтгэл зүрх хэрэгтэй.
Хэн нэг хүнийг жишээ нь Н.Энхбаярыг авласан шиг байдлаар явбал Монголын нийгэм зөв болохгүй харин ч буруу тийшээ явна. Монгол Улсын Ерөнхийлөгчөө шоронд хийдэг жишиг тогтоосон. Монголын улс төрийн тогтолцоо сайн болоогүй юм байна. Хэн гэдэг Ерөнхий сайд, хэн гэдэг Ерөнхийлөгч байхаас их зүйл хамаардаг болчихсон юм байна. Хүмүүжил, зарчим, боловсрол, үнэт зүйл гэх мэт хувь хүний маш их зүйл нөлөөлнө. Шуналтай хүн өөртөө илүү их эрх мэдэл авах, их мөнгөтэй болох гэдэг. Үе үеийн Ерөнхийлөгчид эрх өгөөд л байсан. Үүнд УИХ ч буруутай. Эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулсан. Заримыг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах байдлаар засч болно. Улсаа өөрчилье гэвэл байгаа байдлаа бодитоор нь ярьж, зөв шийдэх хэрэгтэй. Зөвхөн бүлэглэлийн эрх ашигт нийцүүлж шийддэг байж болохгүй. Бүлэглэл бол одоо асар их мөнгөтэй болсон. Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй л бол бүх зүйл болчих гээд байгаа юм уу. Намын гишүүдтэй өрсөлдөөд нийт гишүүдээсээ санал авч шийдэгдэнэ.
Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг гурав хамтраад явъя гэсэн чинь тэгээгүй. Дараа нь Тавантолгойг ингэж явуулж болохгүй гэж тэр хоёр таараагүй. Хамт явна гэсэн яасан бэ гэж би асуухад “Миний овог солигдож байгаа юм байна” л гэсэн. Явцуу эрх ашгийн төлөө, би тэнд очиж тийм дарга болно гэж тохиролцоонд орж улс орныг нурааж болохгүй. Ирээдүйд хэн ч хэзээ ч ийм юм хийж болохгүй шүү. Зарчимтай л байх ёстой.

Алтанхуягийн ЗГ сайн б.сан шүү.Өнөөгийн төрд Алтанхуягаас өөр"феодал"алга даа. Энэ хүнийг намнах ажиллагаа чухал юм шиг.Худлыг 1000 дахин ярихаар "үнэн" болдог доо.
hahuuliin buzar sistemtei, ***** dolooltoor amidardag buzar gazar bolsniig ni odoo l medee iu. hulgaich luivarchid ta nariin temtsel bol ich baga idsendee horsoj ataarhsan temtsel. hulgaich hulgaichaa barina. hulgaich hulgaichaa shalgaj shoroond hataaj shoroond bulah bolno
ХЭЛСЭН ЗҮЙР ҮГ НЬ ҮНЭН БАЙНА.
ОВОО ЭХЛЭЭД БОСГООГҮЙ БОЛ ШААЗГАЙ ХААНА СУУХАВ ГЭГЧИЙН ҮЛГЭРЭЭР ЯАХ ГЭЖ УЛСЫН МӨНГИЙГ АХ ДҮҮ ХҮРГЭНТЭЙГЭЭ НИЙЛЖ ИДСЭН ЮМ. ШУНАЛ ИХЭДВЭЛ ШУЛАМ ГЭДЭГ. ЧИ ЦЭВЭР ТУНГАЛАГ АЖИЛЛАСАН БОЛ ХЭН ЧАМААР ОРОЛДОХ ЮМ. 17 ТЭРБУМ АРАЙЛ ХЭТЭРСЭН ДЭЭ. ТИЙМ БОЛОХООР ЧАМАЙГ ХАМГААЛЖ АРД ТҮМЭН БОСОХ НЬ ЮУ Л БОЛ ДОО. НААД ХЭД ЧИНЬ УДАХГҮЙ ЧИНИЙ АРААС ОРНО.
2008-7-1 д 5 залуу буудуулж амиа алдахад ахуяг чи ман- тай нэгдээд олон залуусыг яллаад, сайд болсон одоо өөр дээр чинь зовлон ирэхээр тэмцдэггүй ард түмэн мөхнө гээд ярьж бдаг. ард олны тэмцлээс ан- ман- луйварчид хожно.

Т.ЦЭЛМЭГ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөрсөн хугацаанд хэсэг бүлэг хүний эрх мэдэлд улс орон орчихлоо гэж мэдэгдэж, байр сууриа илэрхийлж ирсэн. Энэ сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө зарласан. Тэгвэл өнгөрсөн ням гарагт “Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцож үзэл бодлоо хуваалцсан юм. Түүний ярианаас анхаарал татсан хэсгийг түүвэрлэн нэмэлт тайлбартай хүргэж байна.
УИХ-ын гишүүн өөрийн кнопоо дарж чаддаггүй
Намайг огцруулсан намынхаа гишүүдийг буруутгаж боддоггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам зөв буруу нь тодордог. Өөрсдийнх нь хийсэн үйлдэл биш байсан. Бүлэг, бүлэглэл, Ерөнхийлөгчийн оролцоотой хийсэн зүйл. Одоо ч нууц биш боллоо. Хэлэхгүй л явсаар ирсэн болохоос. Манай нам муу байсан бол би зургаан жил дарга хийхгүй байсан. Алтанхуяг хэзээ ч ганцаараа явдаггүй. Х.Баттулга, Лу.Гантөмөр, Н.Батбаяр /Фортун/, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар тойроод суухаараа ярьж ойлголцож чаддаг. Манай Засгийн газрыг “давхар дээл”-ийг нь тайлуулъя гэж оруулж ирээд огцруулах ажил эхэлсэн. УИХ-ын гишүүд нь сайд болоод “давхар дээл”-тэй халууцаад сууж байж болохгүй гэсэн. Тэгтэл одоо бүгд “давхар дээл”-тэй халууцаад л сууж байна. Одоо энэ асуудал биш болчихлоо. 2016 оноос хэрэгжүүлнэ гэсэн. Тайлбар: 2014 оны тавдугаар сарын 1-ний өдрийн УИХ-ын чуулганаар “давхар дээл”-ийн тухай хуулийн төслийг УИХ-ын 74 гишүүдээс 39 нь дэмжээгүй. Хуулийн төсөлд 2016 оноос хэрэгжүүлэх заалт орж байсан.
Манай Засгийн газрыг огцруулахад УИХ-ын гишүүн өөрийнхөө кнопыг дарж чаддаггүйг харсан.
Байнгын хорооны хуралдаанд манай намын нэг гишүүн ирээгүй. Дараа нь асуухад хүнд байдал тохиолдсон гэсэн. Дүүг нь шоронд хийсэн байгаад гарсан үе нь байж. Кноп дараад огцруулахгүй гэж дэмжсэн бол дүүг нь буцаагаад шоронд хийхээр нөхцөл байдал үүссэн. Тайлбар: 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд ирээгүй нь М.Батчимэг байсан. Ард түмнээс сонгогдож ирсэн УИХ-ын гишүүдийн кноп дарах эрхэнд халдаж болохгүй.
Өнгөрсөн хугацаанд хоёр муухай зүйл тогтсон. Нэг нь өөртэй нь өрсөлдөж мэдэх, үнэнийг нь хэлсэн эсвэл өөрийнх нь бүлэглэлд үйлчилдэггүй хүмүүсийг золигт гаргах үйл ажиллагаа өнгөрсөн дөрвөн жилд явлаа. Үүний жишээ нь Л.Гансүх. Гэм бурууг нь шүүхээр тогтоогоогүй байхад төрийн байгууллага нь буруутай мэтээр зарласан. АТГ гарч ирээд л арван хэдэн тэрбум төгрөг завшсан гээд байхаар ард иргэд итгэхээс яах билээ. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад буруутай мэтээр зарлаж, олон нийтээр шүүлгэж, олны өмнө нэр төрийг нь гутаадаг маш муухай технологи болж тогтлоо. Тайлбар: 2015 оны есдүгээр сарын 21-ний өдөр Л.Гансүхэд шүүхээс 4,6 жилийн ял оноосон.
Нөгөө нь барьцаанд авдаг. УИХ дээр олон удаа нөхцөл байдлыг хэлэхэд хэн ч тоохгүй байсан. Тэгтэл ихэнх нь барьцаанд орсон байдаг юм байна. Хүний амьдралд янз бүрийн л асуудал бий. Түүгээр нь барьцаанд авдаг юм байна. Ард түмнээс сонгогдчихоод УИХ-ын гишүүн өөрөө мэдэж кноп дарахгүй болохоор Монголын төрийг хэн удирдаж байна вэ гэсэн асуулт гарна даа. Хүн харахад 76 хүн байгаа мөртлөө тэнд маш цөөн хүн бий.
Оюутолгой, Тавантолгой дээр санал нэгдээгүй учраас огцруулсан
Ер нь ажил хийх гэсэн хүн маш их бэрхшээлтэй тулдаг. Ерөнхий сайд гэж жаргадаг хүмүүс биш юм. “Оюутолгой” компани хоёр тэрбум ам.долларын хэтрэлтийг зөвшөөрөөч гэж байсан. Шууд зөвшөөрч болохгүй учраас ажлын хэсэг гаргаад ажиллая гэсэн юм. Харин Ч.Сайханбилэг гараад хоёр тэрбум ам.долларын хэтрэлтийг зөвшөөрчихсөн. Би байсан цагтаа хэзээ ч тийм юм зөвшөөрөхгүй. Тавантолгой дээр Монголын талаас “Эрдэнэс Тавантолгой”, Хятадын “Шенхуа”, Америкийн “Пийбоди”-г оруулаад Ч.Сайханбилэг, Я.Батсуурь ороод ажилласан. 2014 оны тав, зургадугаар сар хүртэл ажлын хэсэг эрчимтэй ажилласан. Хөрөнгө оруулалтын ерөнхий дүр зургаа гаргаад явж байтал зогссон. Хэл амаа ололцохгүй байна л гэсэн. Я.Батсуурь болохоор хэл амаа ололцсон зарим хүн зогсоогоод байна гэсэн. Тайлбар: 2015 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ерөнхий захирал Я.Батсуурийг хорьсон.
Тэр намар нь манай Засгийн газар огцорсон. Түүний дараа хэлэлцээрээс “Пийбоди” гараад явсан. “Шенхуа” үлдээд төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой”-н оронд “Эм Си Эс” орж ирсэн. Би өөрийн үнэт зүйлтэй, зарчимтай хүн учраас тэрийг нь зөвшөөрөөгүй. Үүнийг нь Ч.Сайханбилэг бариад явчихна билээ. Тайлбар: Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2015 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх боломжгүй гэж буцаав.
“Хан ресурс”-ийг манай Засгийн газар 70-80 саяар шийдэхээр яриагүй. Баярцэцэг Хуульзүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга ажиллаад 20-30 сая ам.доллараар шийдэхээр ерөнхий яриа хийсэн байсан юм. Дараа нь 70-80 сая ам.доллар төлсөн нь гавьяа мэтээр сурталчилсан. Илжигний чихэд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг юм болсон. Тайлбар: 2016 оны дөрөвдүгээр сард Сангийн сайд Б.Болор /Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байсан/ ахалсан ажлын хэсэг “Хан Ресурс” компанитай хэлэлцээ хийж 70 сая ам.доллар төлж барагдуулахаар болсон.
35 тэрбум төгрөг бол их мөнгө. Гадаадын Капла гэдэг нөхрийн татварын өрийг өршөөгөөд л явуулчихсан. Тэгсэн Л.Гансүх нүүрсийг нэг тонн нь 200 мянган төгрөг байхад 80 мянган төгрөг болгосны төлөө шоронд суулаа. Энэ бол хэтэрсэн хэрэг. Би харин ч их тэвчээртэй хүн тулдаа олон удаа тэссэн. Монгол Улсын Ерөнхий сайдаар төрийн гурван өндөрлөг гэж ажиллахдаа арга эвийг нь олоод зохицуулсан зүйл нэлээн бий. Зохицуулж чадаагүй зүйлсийг нь сая хэллээ. Хэрвээ зохицуулсан бол би цаашаа Ерөнхий сайдаар ажиллаад явах боломж байсан. Гэхдээ би тийм хүн биш. Тайлбар: 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн УИХ-ын чуулганаар Н.Алтанхуягийг огцруулсан.
Ерөнхийлөгч биш юм бол тэрийгээ хэлнэ биз
Би хэн нэг хүний хүсэл шуналыг гүйцээхийн төлөө төрөөгүй. Эсвэл би хэн нэг бүлэглэлийн, мөнгөтэй болохын тулд бусдыгаа дээрэлхдэг, бусдыг ашигладаг байдлыг дэмжих гэж төрөөгүй. Тийм учраас би өөрийнхөө зарчим дээр үлдсэн. Эх орон ард түмнээ бодох уу эсвэл арав таван төгрөгийн арилжаа наймаагаа бодоод явах уу гэдэг сонголтын асуудал. Амин хувиа бодож явахгүй сонголтоо хийсэн. Монголчууд цөөхүүлээ болохоор зөв явах ёстой. Ард түмний эрх ашгийг огоороод ард түмний баялгийг худалдаж явж болохгүй. Тэгж чаддаггүй учраас би ийм байдалтай байна. Тэр байр сууриндаа үхэн үхтлээ байж чадна. Энэ байр сууриа үхэн үхтлээ хамгаалж чадна гэж хэлсний төлөө өнөөдөр олон хүн золигт гарч байгаа. Уржигдар /2016.11.16/ миний хамгийн бага эмэгтэй дүүг /51 настай/ барьж аваад хорьсны дараа гэрт нь манай хамаатнууд цугласан. Би өөрөө гэмтэй хүн шиг санаа зовоод ороход “Хуягаа ах аа, та л бууж өгч болохгүй шүү. Монгол Улсынхаа төлөө л байна шүү. Хүмүүсийг барьж хорихоор нь буугаад өгчих юм биш биз дээ” гэсэн. Хууль хяналтын байгууллага дотор хонгил бий болсон гэдгийг би өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлсэн. Би Ерөнхийлөгч гээд байгаа юм. Ерөнхийлөгч биш бол тэрийгээ хэлнэ биз. Хууль хяналтын байгууллагыг шударга болгоё, даргын даалгавраар ажилладаггүй байя гэж дотор нь ажилладаг мянга мянган хүн ярьдаг. Ерөнхий сайд байхдаа би нэг хүн, нэг компанийг шалгах үүрэг даалгавар цагдаад өгч байгаагүй. Одоо бол эрээ цээрээ алдсан. Тэгэхдээ өрсөлдөгчөө намнах байдлаар. Энэ бол ганцхан надад тохиолдоогүй. Нийгэмд хүнийг хулгайч дээрэмчин болгож харагдуулдаг технологитой. Женко Баттулгын хавь ойрынхныг шалгаж эмэгтэйчүүдийг нь шоронд хийсэн. Хөгжлийн банкны Мөнхбат гэдэг залууг шоронд хийсэн. Асуух юм байвал олон нийтийн өмнө биднийг суулгаж байгаад асуугаач. Манай эхнэрийг гэхэд саяхан гадаад руу явах гэтэл гаргаагүй. Гэртээ ирэх гэхэд нь ч явуулдаггүй. 5-6 цаг болж байж явуулсан. Тэгтэл арван хэд хонож байхад тэр газраас нь нэг ч удаа дуудаж асуугаагүй. Энэ бол хэрэг хийсэн тухай биш. Зүгээр л Алтанхуягаар оролдож байгаа юм. Хэлж болох, болохгүй юм гэж бий. Гэхдээ надад хэлэх зүйл маш их байна. Монголд цөөнх нь баяжиж, олонхи нь ядуурч амьдарна гэж байхгүй. Ийм яриа үүсгэчихээд уул уулаар нь аваад явчихаж байгаа юм. Оюутолгойн хоёр тэрбумын хэтрэлт, Тавантолгойг тэр чигээр нь, “Эрдэнэт”-ийн 49 хувь гээд.
Манай намынхан хэрэлддэг биш хэрэлдүүлсэн юм
Ардчилсан нам засаглаж чаддаггүй гэж харуулах гэж оролдсон. Хоорондоо хэрэлддэг гэсэн. Манай намынхан хэрэлддэг биш хэрэлдүүлсэн юм. Сая Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны хурлаа сайхан хийгээд явлаа. Ойлголцох л ёстой. Түүнээс дээрээс нь чулуу шидээд байж болохгүй. Намайг Ерөнхий сайд байхад Л.Гансүхийг хорьчихоор нь очиж уулзахад маргааш нь хэвлэлээр намайг гөвж эхэлсэн. Алтанхуяг аа, чи Засаг барьдаггүй юм, бүлэглэл засаг барьж байна л гэсэн үг байсан. Ч.Сайханбилэгийн үед хамгийн ойрхон байдаг найз Г.Эрдэнэбүрэнг нь бариад шоронд хийчихсэн. Одоогийн Ерөнхий сайд ч бас зовж байгаа байх. Ийм байдлыг засч залруулахад Монгол Улсын Ерөнхийлөгчид улсаа гэсэн сэтгэл зүрх хэрэгтэй.
Хэн нэг хүнийг жишээ нь Н.Энхбаярыг авласан шиг байдлаар явбал Монголын нийгэм зөв болохгүй харин ч буруу тийшээ явна. Монгол Улсын Ерөнхийлөгчөө шоронд хийдэг жишиг тогтоосон. Монголын улс төрийн тогтолцоо сайн болоогүй юм байна. Хэн гэдэг Ерөнхий сайд, хэн гэдэг Ерөнхийлөгч байхаас их зүйл хамаардаг болчихсон юм байна. Хүмүүжил, зарчим, боловсрол, үнэт зүйл гэх мэт хувь хүний маш их зүйл нөлөөлнө. Шуналтай хүн өөртөө илүү их эрх мэдэл авах, их мөнгөтэй болох гэдэг. Үе үеийн Ерөнхийлөгчид эрх өгөөд л байсан. Үүнд УИХ ч буруутай. Эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулсан. Заримыг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах байдлаар засч болно. Улсаа өөрчилье гэвэл байгаа байдлаа бодитоор нь ярьж, зөв шийдэх хэрэгтэй. Зөвхөн бүлэглэлийн эрх ашигт нийцүүлж шийддэг байж болохгүй. Бүлэглэл бол одоо асар их мөнгөтэй болсон. Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй л бол бүх зүйл болчих гээд байгаа юм уу. Намын гишүүдтэй өрсөлдөөд нийт гишүүдээсээ санал авч шийдэгдэнэ.
Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг гурав хамтраад явъя гэсэн чинь тэгээгүй. Дараа нь Тавантолгойг ингэж явуулж болохгүй гэж тэр хоёр таараагүй. Хамт явна гэсэн яасан бэ гэж би асуухад “Миний овог солигдож байгаа юм байна” л гэсэн. Явцуу эрх ашгийн төлөө, би тэнд очиж тийм дарга болно гэж тохиролцоонд орж улс орныг нурааж болохгүй. Ирээдүйд хэн ч хэзээ ч ийм юм хийж болохгүй шүү. Зарчимтай л байх ёстой.

0 Сэтгэгдэл
bid
altanhuyagiin zasgiin gazar sain ajillasan, bi altanhuyagiin hun bish tanih ch ugui, gehdee ter olon fraktsiig zangidaj olon namiin bair suuriig urdchilan harj chadsan. ene songuuliig ch bas ingej bolohgui gej helj baisan ter alsiin haraatai . gansuhiig nuursnii hergeer horisond haramsaj baina. odoo humuus unetei nuurs tuleed zovood baij l baina
2016.11.24
2016.11.22
2016.11.22
2016.11.22
2016.11.22
2016.11.22























