Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
60 сая төгрөгийн шагналын сантай өсвөрийн шатарчдын УАШТ эхэллээ
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
ЦАГ АГААР: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
Засгийн газар гадаадын зээл, тусламжуудаа юунд зарцуулах вэ

Л.НОМИН
Засгийн газраас авах гадаадын зээл буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 2017 онд нийт 117 төсөл хөтөлбөрийг 857,7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс зээлийн 74 төсөл хөтөлбөрийг 723,1 тэрбум, буцалтгүй тусламжийн 43 төсөл хөтөлбөрийг 134,6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх юм байна. Энэ бүхэн ирэх оны төсөвт тусгагдсан гэсэн үг.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын мэдэлд засаглал сайжруулах чиглэлийн гурван төсөл хэрэгжүүлэх боломж бий. Дэлхийн банкны 450 сая ам.долларын 2016-2018 онд хэрэгжүүлэх олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах буцалтгүй тусламжийн төсөлд ирэх 2017 онд 345 сая төгрөг зарцуулахаар тусгаж. Дэлхийн банкны ухаалаг засаглал хөнгөлөлттэй зээлийн төслийг 19,4 сая ам.доллараар 2015-2020 он хүртэл хэрэгжүүлэхээс ирэх онд 4,6 тэрбум төгрөг зарцуулна гэжээ. Харин Швейцарийн Хөгжлийн агентлагийн 600 мянган швейцарь франкийн төсөвтэй төвлөрлийг сааруулах буцалтгүй тусламжийн төслийг 2015-2018 онд хэрэгжүүлж байгаа бол 2017 онд 443,6 сая төгрөг гаргах юм байна. Тэгвэл бусад салбарт ямар төслийг аль улсын Засгийн газар, олон улсын байгууллага, банк санхүүгийн байгууллага санхүүжүүлж, олгохоор болсныг танилцуулъя.
Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээлийг зөвхөн төмөр замд
Сангийн сайд19 төслийг хэрэгжүүлэхээс зургаа нь 2017-2020 онд хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээл аж. Тухайлбал, өмнөх онуудад шийдэгдсэн зээлүүд цөөнгүй байна. Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад 2015 оны тавдугаар сард албан ёсны айлчлал хийхдээ 1 тэрбум ам.долларын зээл олгохоо мэдэгдсэн. Тэрээр Монгол-Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан стратеги түншлэлийн хэлэлцээр хийж, 1 тэрбум ам.долларын зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоо илэрхийлсэн төдийгүй Монголын парламентын хүндэтгэлийн чуулганд үг хэлж байсан билээ. Тэгвэл тус зээлийн хэлэлцээрийн дагуу 2017-2020 он хүртэл хөнгөлөлттэй зээлийн төслийг хэрэгжүүлэхдээ төмөр зам, төмөр замын холбогдох дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхээр тогтсон. Энэтхэг улсын гарал үүсэлтэй бараа үйлчилгээгээ 75 хувийг эзлэх ёстой гэсэн шалгуур тавьсан зээл юм байна. 2017 онд зээлийн хүрээнд 6 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар төлөвлөжээ. Хамгийн ойрын хугацаанд ашиглалтад оруулж болох ажил бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км экспортын төмөр зам. Төмөр замын ажлын 70 гаруй хувийг нугалдаг далангийн ажил үндсэндээ дуусч 80 гаруй хувьтай байгаа талаар Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хэлсэн. Тэгвэл зам тээврийн салбарт гадаадын зээл тусламж зөвхөн авто зам, нисэх онгоцны буудалд зарцуулагдахаар байгаа юм. Тэгэхээр Энэтхэгийн зээлийн хөрөнгийг төмөр замын төслүүдэд оруулах боломжтой гэж болох нь.
БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад 2014 онд төрийн айлчлал хийхдээ гурван жилийн хугацаанд нийтдээ 1 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоор шийдээд буцсан. 2015-2019 оны хооронд уг зээлийг олгохоос ирэх жил 13,1 тэрбум төгрөг Монгол Улсад орж ирэх нь гэсэн үг.
Буцалтгүй тусламжийн өөр нэг эх үүсвэр нь Европын холбооны 65 сая еврогийн 2014-2020 онд хэрэгжих төсөл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон тогтвортой өсөлтийн чиглэлээр хоёр төсөл хэрэгжүүлснээр 2017 онд 3,1 тэрбум төгрөг буцалтгүй тусламжаар авах юм байна.
Бүгд найрамдах Австри улсын Засгийн газрын 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээс 6,3 тэрбум төгрөг, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газрын 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээс 1,1 тэрбум төгрөгийг дараа жилээс эхлэн гурван жилийн хугацаанд үе шаттайгаар авч, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц гээд олон салбарт авах боломжтой. Харин Япон улсын Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдэд тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор 11,9 тэрбум иен болон 9 тэрбум иенийн зээлээс 943 сая, 445,2 сая төгрөг тус тус өгөх аж.
Багагүй хэл ам болж буй Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд Хятадын тал нийтдээ 703,46 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл 2017-2022 онд олгохоо мэдэгдсэн. Үүнээс 1,3 тэрбум төгрөгийг нь ирэх жил санхүүжүүлэх юм байна. Харин Оросын талтай хийж буй хэлэлцээр амжилтад хүрвэл энэ ажил эхлэх боломжтой. Засгийн газрын хямралыг даван туулах онцгой хөтөлбөр болон ирэх 2017 оны улс төсөвт оруулан тооцохдоо Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхлэх юм бол манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн.
Түлэнхийн төвийн барилгад 10,4 тэрбум төгрөг зарцуулна
Үеийн үед хөрөнгө мөнгөгүйн гачланг хөнддөг эрүүл мэндийн салбарт найман төслийн зээл байгаагаас хоёр нь буцалтгүй тусламж. Нэг нь олон жилийн турш яригдаж буй Түлэнхийн төвийн барилгын хөрөнгө оруулалт. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсад парламентын ордон барих зориулалтаар анх олгохоор шийдвэрлээд байсан Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг Түлэнхий төвийн барилгад оруулахаар шийдсэнээ мэдэгдсэн. Нийтдээ 12 сая ам.долларын буцалтгүй тусламжийг хоёр хувааж авахаар төлөвлөсөн бололтой. 2017 онд 10,4 тэрбум төгрөг тус барилгад зарцуулахаар тусгажээ. Гэхдээ анх Кувейтийн тал парламентын ордон барихад зориулна гэж хөрөнгийг гаргахаар болж, барилгынх нь зураг төслийг ч хийсэн. Барих газрыг шийдэлгүй нэлээд хэдэн жилийг ардаа үдсэн болохоор эмнэлгийн барилгад санхүүжилтийг нь шилжүүлэхийн тулд тус улстай хэлэлцээр хийж таарна. Түүний дараагаас л Түлэнхийн төвийн барилгад мөнгө олдох уу, үгүй юу гэдэг нь тодорхой болно гэсэн үг.
Азийн хөгжлийн банкнаас 2011-2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт 14 сая ам.долларын буцалтгүй тусламжаас ирэх жил 1,5 тэрбум төгрөг эрүүл мэндийн салбарт авах юм байна. Бусад хөнгөлөлттэй зээлээс ирэх онд нийтдээ 33 гаруй тэрбум төгрөг эрүүл мэндийн салбарын шинэчлэлд зарцуулагдах аж. Үүн дотор 2012-2018 онд хэрэгжихээр төлөвлөсөн Бүгд найрамдах Солонгос улсын Экспорт-импорт банкнаас 55,45 сая ам.доллараар санхүүжүүлэх Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгын шавыг өнгөрсөн тавдугаар сард тавьсан. Уг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 11 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвд 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Тэгвэл ирэх онд уг зээлийн төслөөс 10,9 тэрбум төгрөг гаргахаар болсон байна. Харин энэ мөнгө Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгад зарцуулагдах эсэх нь тодорхой бус. Яагаад гэвэл эхлүүлсэн хүмүүс нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар. Зарим ажил, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс Ж.Эрдэнэбатын Засгийн газар татгалзаж, буцааж, цуцалж байгаа учраас.
Мазаалай хамгаалахад хятадууд 2,5 тэрбум төгрөг өгнө
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын мэдэлд нийт 12 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байгаагийн дөрөв нь шинээр хэрэгжиж эхэлж буй аж. Түүгээр ч барахгүй байгаль орчны салбарт гадаадын банк, улс орнуудын өгдөг зээл буцалтгүй тусламж хэлбэртэй эргэн төлөгддөггүй нөхцөлтэй юм байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дөрвөн төслийн хэрэгжих хугацаа 2017 онд дуусна. Эдгээр нь нийтдээ 2,1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр байгаа юм. Сонирхолтой нь 173,3 сая төгрөгийг зөвхөн илтгэл бэлтгэхэд зарцуулах нь. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын үндэсний хоёр жил тутмын тайлан илтгэл боловсруулахад энэ мөнгө зориулагдана. Даян дэлхийн байгаль орчны сан үүнийг нь санхүүжүүлж буцалтгүй тусламж үзүүлнэ.
Харин шинээр хэрэгжүүлж эхлэх буцалтгүй тусламжийн зээлийн төслүүд дундаас хэд хэд нь анхаарал татаж байлаа. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө салбарыэ сайд Д.Оюунхорол хэлэлцүүлэг хийлээ гэж шүүмжлүүлээд байсан гэр хорооллын айлуудын бие засах газрыг доторлох, сайжруулснаар хөрсний бохирдлыг бууруулахад Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 3 сая ам.долларын буцалтгүй тусламж 2016-2020 онд олгохоор болсон. Үүнээс ирэх онд 1,5 тэрбум төгрөгийг нь суулгахаар болж.
Мөн Мазаалай хамгаалах хоёр ч төсөл шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. БНХАУ-ын Засгийн газраас нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийг 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх нь. Гэхдээ ирэх жилд 1,1 тэрбум төгрөг зарцуулах аж. Мазаалайн амьдарч буй газар нутгийг судлах, идэш тэжээл, нөөц хангамжийг нь нэмэгдүүлэх зорилготой төсөл. Нөгөө зээл нь бас л Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламж. Нийтдээ 3,5 сая ам.долларын санхүүжилттэй. Мазаалай баавгайн судалгаа, хамгааллын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, зориудын аргаар үржүүлэх, тоо толгойг нь өсгөхөөр 2016-2020 оны хооронд хэрэгжүүлэхээс ирэх онд 1,5 тэрбум төгрөг олгохоор төвлөсөн байна.
Хөвсгөл нуурын орчим аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих зорилготой Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сангийн 3 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл 2016-2019 оны хугацаанд хэрэгжих юм. Үүний 2,9 тэрбум төгрөгийн 2017 онд авч ашиглахаар болжээ. Гэвч Байгаль орчин аялал жуулчлалын яамны төслүүд дунд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн нэг ч төсөл хөтөлбөр тусгагдаагүй байв.
Үргэлжлэл бий...
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

2 Сэтгэгдэл
DR. ADITYA

2024.12.16
2024.12.16