Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
АН-ын бүлэг: Засаг дарга нарыг томилохгүй байгаа нь хүндрэл үүсгэж байна

Т.ЦЭЛМЭГ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийж дараа нь мэдээлэл өглөө. АН-ын бүлгийн дэд дарга З.Нарантуяа 2017 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны батлагдсан төсвийн талаар байр сууриа илэрхийлсэн. Ирэх оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 6,8 хувьд хүргэж буулгаж чадаагүйг шүүмжлээд Засгийн газар байгаа нөхцөл бололцоогоо ашиглаж ажиллах ёстойг сануулав. АН-ын бүлэг Төсвийн зарлагын дэд хороо болон мэргэжлийн хүмүүстэй хамтарч 2017 оны төсөв дээр нарийвчлан дүн шинжилгээ хийж байгаа аж. Зүйл заалт бүр дээр нь дүгнэлт гаргаж ажиллаж буйгаа хэлсэн.
Засгийн газраас ажлын хэсэг байгуулж Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийснээ өнөөдөр Эдийн засгийн болон Хуульзүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулна. Харин ажлын хэсгийн дүгнэлт УИХ дахь АН-ын бүлэгт ирээгүй байгааг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хөндөв. Мэдээллийг аваагүй байгаа учир Хөгжлийн банкинд шалгалт хийсэн тухай мэдээллийг долоо хоногийн хугацаагаар хойшлуулах санал хүргүүлэхээр болжээ. МАН-ын бүлэг санхүүгийн жижиг зөрчлүүдийг ярьдаг мөртлөө томоохон зээлүүдийн талаар дурддаггүйг тэрээр шүүмжилсэн юм. Хөгжлийн банкны зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүдийн компани авчээ. Гурван өдрийн өмнө холбогдох материалыг гишүүдэд өгч байж Байнгын хороодоор хэлэлцдэгийг зөрчсөн гэж тэд үзжээ. Тиймээс МАН-ын бүлгийг цаашдаа хууль зөрчихгүй, мэдээллээ цаг тухайд нь өгч байх хэрэгтэй гэв.
АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүлсэн юм. Тодруулбал, орон нутгийн сонгуулийн үр дүнгээр 104 суманд АН-ын нэр дэвшигч олонхи болсон байтал одоог болтол 75 сумын Засаг даргыг томилоогүй байна. Хоёр аймаг, нэг дүүрэгт одоо болтол томилгоо хийгээгүй байгаа. Үүнээс болоод өвөлжилт, төсвийн зохицуулалтын олон асуудал удааширсан. Улс төрийн сонголтод хүндэтгэлтэй хандах, хойрго байдлаар хандаж байгаа учир эрх баригчдад шаардлага тавьжээ. Мөн 11 мянга гаруйн төрийн албан хаагчийг хоморголон халж, гурван сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг нь өгөөгүй байгаа аж. Өвөлжилт хүндэрч байгаа энэ үед иргэдийн эрүүл мэнд, нийгмийн асуудалд төрөөс анхаарал хандуулахыг шаардлагадаа дурджээ. Улс оронд өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд болсон үйл явдалд АН-ын бүлэг улс төрийн дүгнэлт гаргахаар болсон байна. Үнэмлэхүй олонхийн хувьд хүндэтгэлтэй, хүлээцтэй хандсан ч нааштай эерэг үр дүн харагдахгүй байгаа учир улс төрийн шаардлагууд гаргаж, шаардлагатай гэвэл тэмцлийн хэлбэрт шилжихээ АН-ын бүлгийн дарга хэллээ.
-Хөгжлийн банкны том зээлүүд нь ямар учиртай гэж та бүхэн үзэж байгаа вэ. Хэд хэдэн гишүүд зээл авсан гэдэг. Тухайлбал, Л.Энх-Амгалан гишүүний компани зээл авсан байдаг?
С.Эрдэнэ: -Том зээлүүдийн эргэн төлөлт хэвийн, хуулийн хугацаандаа явж байгаа эсэх асуудал бий. Нөгөө нь өнгөрсөн хугацаанд том зээл, хөтөлбөр, төслүүдийг дан ганц АН-ын гишүүдийн компани аваагүйг нь нотлох гол баримт энэ. Нийт олгосон зээлийн 60 орчим хувь нь УИХ-д сууж байгаа болон албан тушаал хашиж байгаа МАН-ын гишүүдтэй холбоотой. Гэтэл АН хуваагаад идсэн мэтээр тодорхой тоо баримт байхгүй мөртлөө хий хоосон улстөрждөг. Зээл авах нь ямар ч компанид ил тод байтал илт улстөржүүлж байгаа нь ямар зорилготой вэ гэж байгаа юм.
Б.Пүрэвдорж: -Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын заримынх нь нэр хэвлэлээр гараагүй юм. УИХ-ын гишүүдээс заримынх нь компани энд байгаа. Эргэн төлөлт нь эргэлзээтэй байдалтай байгааг нь зарлах боломжтойг хэлье.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлтэй танилцсан уу. Өмнөх хуулиас ямар ялгаатай байгаа юм бол?
С.Эрдэнэ: -Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл гар дээр ирээгүй байгаа. Манай бүлгээс ажлын хэсэгт ороогүй. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг яаж ч боловсронгуй болгосон хэрэгжих боломжгүй. Цогц байдлаар нь хэрэгжүүлэхээр баталсан байсан юм. Эрүүгийн болон Зөрчлийн хууль батлагдаагүй байгаа нөхцөлд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль хэрэгжих боломжгүй. Прокурор, шүүх, цагдаа гээд хуулийнхан гар мухар хэвээрээ байгаа гэсэн үг. Олны нүдийг хуурсан ажил болж байгаа. Шинэчлэн боловсруулсан Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль үр дүнгээ өгнө гэдэгт бид итгэхгүй байгаа.
З.Нарантуяа: -Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг өмнөх хүчингүй болгосон хууль шинээр оруулж ирсэн төсөлтэй харьцуулж харахад хоёрхон зүйл дээр хоёр заалт нэмсэн байсан. Ажлын хэсэг магадгүй өөрчилсөн байх. Гэхдээ бид сүүлийн хувилбарыг авч үзээгүй байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд олон байгууллагын оролцоо хэрэгтэй байдаг. Гэвч тал бүрийн оролцоог багцаар нь шийдэхээр оруулж ирээгүй учраас сайн зохицуулалт хийнэ гэж найдахгүй байгаа юм.

0 Сэтгэгдэл