Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
АН даргаа хайж байна

Б.БИЛГҮҮН
АН-ын даргад нэр дэвшигчийн бүртгэл болон тус намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл өчигдрөөс эхэллээ. Намын даргад өрсөлдөх гишүүнийг энэ сарын 17-ныг дуустал бүртгэх бөгөөд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, татвараа төлсөн гишүүн нь намын даргаа сонгох сонгуульд оролцох эрхтэй болох юм байна.
Намын даргын Сонгуулийн хороог нийт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс тус бүр нэг төлөөлөл багтаажээ. Харин тус хороо нь удирдлага зохион байгуулалтаа хийн, улсын хэмжээнд нийт 339 сонгуулийн салбар хороог байгуулсан байна. АН-ын дүрэмд зааснаар намын даргад нэр дэвшигч нь 40 хоногийн хугацаанд сурталчилгаагаа хийх бол намын даргыг тодруулах сонгууль нэгдүгээр сарын 29-нд болох юм.
Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас зарим зүйлийг тодруулав.
-АН-ын даргад өрсөлдөх хүнд ямар шалгуур тавьж байгаа вэ?
-АН-д сүүлийн таван жил гишүүн байсан хүн даргад өрсөлдөх эрх эдэлнэ. Сонгуулийн хорооноос уржигдар гаргасан журмаар ингэж тогтсон. Намын даргад нэр дэвшигч нь УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийн шалгуур хангасан байх. Тухайлбал, гэм буруугүй байх нь нотлогдсон гэх мэт шалгуур байгаа. Нэр дэвшигчид дангаараа ухуулга, сурталчилгаа хийхгүй. Сонгуулийн хорооноос нэгдсэн журмаар хамтад нь авч явж, орон даяар сурталчилгааг нь зохион байгуулна. Мөн халз мэтгэлцээнийг орон даяар нэгэн зэрэг хийхээр төлөвлөж байна.
-Намын дарга болсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэж дүрэмдээ заасан юм уу?
-Шинээр намын дарга болсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй, тэр хүн Ерөнхий сайд л болох ёстой.
-Л.Гүндалай АН-д элсэнэ гээд өргөдөл өгсөн ч хүлээж аваагүй гэж байна. Ямар үндэслэлээр бүртгэх боломжгүй байв?
-Л.Гүндалай “Ард түмнээ хайрлая” намын дарга. Намын даргыг чөлөөлөх асуудал Их хурлаар шийдэгддэг. Л.Гүндалай өөрөө хүсэлтээ л гаргасан болохоос биш намын даргаа өгөөгүй байгаа. Өөрөөр хэлбэл, манай нам өөр намын гишүүнийг хүлээж авдаг заалт байхгүй. Дээрээс нь, Хөвсгөлийн АН болоод бусад газраас “Л.Гүндалай АН-д элсэх ёс зүй байхгүй” гэх асуудлыг тавьсан.
ЗӨВ ШҮҮ

0 Сэтгэгдэл
2016.12.13