Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын ес дэх дарга хэн болох вэ
-СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЭЛЛЭЭ-

Л.НОМИН

Ардчилсан намын түүхэнд анх удаа намын даргаа бүх гишүүнийхээ саналыг авч, олонхи нь дэмжвэл сонгогдсонд тооцох сонгуулиар томилохоор болсон. Хэдхэн хоногийн өмнө болсон VI Их хурлаар баталсан хоёрхон шинэ заалтаар энэ сонгуулийг зохион явуулна. Бүх гишүүний бүртгэлийг шинэчилж, тэр хооронд АН-ын даргад нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа хийж, 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүдтэйгээ нүүр тулан уулзаж, мөрийн хөтөлбөр, өөрсдийн дэвшүүлж буй бодлогоо хэлэлцүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэр дэвшүүлэхээр бүртгүүлсэн зургаан хүний хэн АН-ыг шинэчилж чадах бодлого боловсруулж, намынхаа гишүүдээс оноо авч чадна тэр дарга болох бололцоотой. Дүрмэнд зааснаар бүртгүүлэх хугацаа өнгөрсөн бямба гарагт дуусч, өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Харин сунгаанд өрсөлдөхөө удаа дараа илэрхийлж байсан ч цагаа тулахад нэр дэвшихгүй гэсэн гурван горилогч бий. Л.Болд, Г.Батхүү, П.Цагаан нар бүртгүүлэхгүй гэхдээ АН-ын даргын сонгууль зохион байгуулах зардлыг нэр дэвшигчдээс гаргууллаа гэж шүүмжилсэн. Ингээд хагас жил яригдсан АН-ын дараагийн дарга болохоор сунгаанд зургаан хүний нэр тунаж үлдлээ. 26 жилийн түүхэндээ АН найман даргын нүүр үзсэн. Харин ес дэх дарга хэн болох вэ. Бүртгүүлсэн дарааллын дагуу нэр дэвшигчидтэй танилцъя.      

Содномзундуйн Эрдэнэ


УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ хамгийн эхэнд нэр дэвшихээр бүртгүүлсэн. Сонгуульд өрсөлдөж магадгүй гэсэн таамаг байсан ч тодорхой мэдээлэл өгөөгүй. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт хүсэлтээ АН-ын Сонгуулийн хороонд хүлээлгэн өгч хамгийн эхлээд бүртгүүлсэн нэр дэвшигч болов.
Ардчилсан намын шинэчлэлийн талаар С.Эрдэнэ “Ардчилсан намын шинэчлэлийг янз янзын өнцгөөс харж, ярьж байна. Шинэчлэнэ гэдэг үгийг хүн бүхэн ярьж байгаа. Миний хувьд шинэчлэлийн асуудалд зарчмын хувьд санал нийлж байгаа. Гэхдээ заримтай нь огт санал нийлэхгүй байгаа. Зарим хүн “супер лидер” гарч ирээд л энэ намыг өөрчилчих юм шиг санаад байна. Мэдээж, хувь хүний үүрэг роль байна л даа. Гэхдээ намын бүтэц зохион байгуулалт, үзэл баримтлал, онол гээд маш олон зүйлийг бид иж бүрнээр нь өөрчилж байж шинэчлэл явагдана” гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Ардчиллын төлөөх таван нам нэгдэхэд С.Эр­дэнэ Монголын Ардчилсан намын /МоАН/ дарга байж, зөвшилцлийн үйл явцад орол­­цож явсан нэгэн.
Мөн Нийслэлийн АН-ын даргаар зургаан жил ажиллаж, Баянгол дүүргийн АН-ын даргаар 16 жил ажиллаж буй.


Дондогдоржийн Эрдэнэбат

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат арванхоёрдугаар сарын 16-ны 11:00 цагт АН-ын даргад өрсөлдөхөө илэрхийлж, хоёрдугаарт бүртгүүлсэн. Түүнээс өмнө нэр дэвшин өрсөлдөх тухай ам нээгээгүй явсан тул сунгаанд оролцоно, оролцохгүй гэсэн янз бүрийн мэдээлэл гарсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараагаас АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэн сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд намаа удирдан оролцсон билээ. АН-ын VI Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг ахалж, хариуцан ажилласан юм.
Тэрээр “2017 он шинэчлэлийн жил байх болно. 2020 онд Монгол Улсад төрийн зөв бодлогын жишгийг бид эхлүүлнэ. Фракцийг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа байсан. Одоо эрх ашгийн бус бодлого нэгтэй фракц байх ёстой. Үүнийг шинэчлэл, дүрмийнхээ хүрээнд шийднэ” гэдгээ илэрхийлээд буй. Түүнийхээр шинэчлэлийг шинэ дарга манлайлж хийх үүрэгтэй гэж үздэг.
Д.Эрдэнэбат 2008-2012 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.


Норовын Алтанхуяг


Н.Алтанхуягийг сунгаанд оролцох нь гэнэтийн шийдвэр байв уу, урьдчилж төлөвлөсөн зүйл үү гэдэг асуулга өрнөв. АН-ын даргад өрсөлдөгчдөөс сүүл мушгин 15:20 цагт нэр дэвшихээр материалаа өгснөө бямба гарагт зарлаад орой нь Алтангадас фракц шинэ жилийн баяраа хийсэн. АН-ын долоо дахь даргаар ажиллаж үзсэн түүний хувьд шинэчлэлийн талаар ямар бодолтой явдаг нь мэдээж чухал.
“АН-ын шинэлчлэл гэж агаар тэнгэрийн тулалдаан хийх биш юу болсон талаар эхлээд мэдэх нь чухал. АН сонгуульд ялагдаагүй, ялагдуулсан юм. АН бол хийж чаддаг нам гэдгээ харуулсан” гэж Н.Алтанхуяг байр сууриа илэрхийлсээр байгаа.
Тэрээр АН-д анхнаас нь явсан хүмүүсийн нэг. АН болж нэгдэхэд оролцсон Социал демократ намын нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, 2008-2015 онд АН-ын даргаар ажиллаж байсан юм.


Жалбасүрэнгийн Батзандан


УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын даргад нэр дэвшихээ сарын өмнө мэдэгдэж байсан бол энэ сарын 17-ны бямба гарагийн 13:20 цагт бүртгүүлж баталгаажуулав. АН-ын даргын сонгууль зохион байгуулах төсвийг нэр дэвшигчид бүрдүүлэхийн тулд нэг хүн 250 сая төгрөг гаргах тухай тэр хамгийн түрүүнд мэдээлсэн. Гэсэн ч энэ өрсөлдөөнд оролцохоор болж, хандивын уулзалт хийж, дансаа зарлаад буй.  
Ж.Батзандан “АН маань ардчилсан зарчмаасаа буюу үнэт зүйлээсээ хазайх тохиолдол цөөнгүй байлаа. Одоо харин Ардчилсан намыг өөрийнх нь үнэт зүйл, зарчим, үзэл бодол дээр эргүүлэн авч ирэх нь намын дүрмийн шинэчлэлийн зорилго зорилт байх болно” гэж шинэчлэлийн талаар үзэл бодлоо хэлсэн.
АН-д орохоос өмнө тэрээр Иргэний хөдөлгөөн байгуулж, түүнийгээ нам болгон жагсч байсан учир бусад нэр дэвшигчдээс ялгаатай. Түүний АН-тай холбогдсон түүх 2008 оноос эхэлдэг. Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны гишүүнээс өөр сонгуульт ажил АН-д хийж байгаагүй.


Лувсаннямын Гантөмөр

Даргын сунгаанд өрсөлдөхөө сонгуулийн маргаашаас илэрхийлж байсан хүмүүсийн нэг бол Л.Гантөмөр. Тэрээр АН-ын даргад өрсөлдөхөө бүртгэлийн сүүлийн өдрийн хамгийн эхэнд буюу бямба гарагийн 11:30 цагт хүсэлтээ өгч, бүртгүүлсэн. АН-ыг хэрхэн шинэчлэх тухай хэлэлцүүлэг зохион байгуулж, фракцгүй болох уриалга гаргасан Л.Гантөмөр. “Нэг Ардчилал” фракцаа тарсныг мэдэгдэж, шинэчлэлийн талаархи өөрийнхөө төлөвлөгөөг намынхандаа танилцуулж, хэлэлцүүлэг хийж байв.  Тэрээр “АН-ыг үзэл бодолдоо үнэнч нам болох ёстой. Энэ нь бодлогын нам байхыг хэлнэ. Алсын хараатай нам болох ёстой. Мөн гишүүдийн, олон нийтийн нам болох шаардлагатай. Ямар ч фракцгүй, нээлттэй нам болж иргэдээ сонсдог байх нь чухал” гэж шинэчлэлийн талаар хэлсэн.
Л.Гантөмөр АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.


Мөнхжаргалын Чимэддорж

АН-ын шинэчлэлийн төлөөх хөдөлгөөний төлөөлөл болж өрсөлдөөнд оролцох хүн бол М.Чимэддорж. “Нэг Ардчилал” фракцад харьяалагдаж байсан гэдэг ч Алтангадаст хамаатуулах нь бас бий. Бямба гарагийн 12:30 цагт нэр дэвших хүсэлтээ өгч, албажуулсан. Зарим эх сурвалж түүнийг нэр дэвшигчээс хассан нь сонгуульд зарцуулах мөнгөө төлөөгүйтэй холбоотой гэж байсан бол хандив цуглуулах хүлээн авалт зохион байгуулсан байлаа.  
“Нээлттэй Ардчилсан нам” шинэчлэлийн хөдөлгөөний залуучууд түүнийг даргад сойж буй. “АН-ын даргын сонгууль бол маш хариуцлагатай сонголт гэж харж багаа. Үүний дараа АН-д шинэ соёл, уур амьсгал бий болж, нам илүү цул болно. Энэ үйл явцад хувьдаа өөрийн гэсэн үүргээ бүрэн биелүүлнэ гэж харж байгаа” хэмээн М.Чимэддорж ярьсан байна.
Тэрээр 2001 онд АН-д элсч, 2007 оноос үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн 1980-аад оныхны төлөөлөл. АЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.
0 Сэтгэгдэл
Энэ Алтанхуяг хэргээс мултарахын тулд мөн ч олон янзын арга хэрэглэж байна даа зайлуул.
Нэг ч олигтой хүн алга.Энэ нам шинэчилэгдэх шинж алгаав яанаа
batzandan
batzandan aria gaigui songogch olnoo bodoj magadgui busad n estoi bag omsson hulgaich luivarchid bna
Hen ch bsan yalgaagui boojgoinuud kkkk
Shugel bish bol hen ch jahab. Shugel bish shuu naizuudaa
Д.ЭРДЭНЭБАТ
БАТЗАНДАН СУДАЛГААГААР ХАМААГҮЙ ИЛҮҮ ЯВАА ГЭНЭ ЛЭЭ ХАРИН ИТГЭЛ ДААЖ АМЬДРАХ НЬ ЧУХАЛ НӨГӨӨ ХУУЧЧУУЛ ШИГЭЭ ХУВИЙН АРДЧИЛСАН НАМ ШИГ ХАНДАЖ БОЛОХГҮЙ АРД ТҮМНИЙ АРДЧИЛСАН НАМ БАЙХ ЁСТОЙ
БАТЗАНДАН СУДАЛГААГААР ХАМААГҮЙ ИЛҮҮ ЯВАА ГЭНЭ ЛЭЭ ХАРИН ИТГЭЛ ДААЖ АМЬДРАХ НЬ ЧУХАЛ НӨГӨӨ ХУУЧЧУУЛ ШИГЭЭ ХУВИЙН АРДЧИЛСАН НАМ ШИГ ХАНДАЖ БОЛОХГҮЙ АРД ТҮМНИЙ АРДЧИЛСАН НАМ БАЙХ ЁСТОЙ
зада энэ 2 нам алинч адил юмаа улс орноо хөгжүүлсэнгүй өөрсдөө хагартлаа баяжиж өрөнд оруулалаа өөрсдөө л баахан зээл авлаа чанаргүй зээл гээд л төлөхгүй мултарч татвар төлөгч нараар төлүүлэх санаатай 76 бол ихдэж байна
Батзандан АН ийг өөрчлөж Иргэний эрх ашгийг хамгаалсан нам болгож чадна Шинээр олон иргэний байгуулаг намууд АН ийн эгнээд нэгдэж чадна
Ardchilsn nam muuhai,bayartsogtig har daa
Батзандан урваач шарваач, худлаа сайхан ярьдаг, ямар ч асуудал шийдэж чаддаггүй, шийдүүлж ч чаддагүй, маш аймааар популист, С.Эрдэнэ нь эрүүгийн элемент, Алтанхуяг Монгол төрийн мөнгийг гэр бүлээрээ идсэн авлигач, нөгөө 2 нь арай нэр цэвэр юмуу даа. Эхний 3-н аль нэгийг намын даргаар сонговол АН ерөнхийлөгчийн сонгуульд ч тэр, 2020 оны сонгуульд ч элгээрээ хэвтэнээ гэж
Batzandan
batzandan
Za daa arai tsogtoi helie gesnee helj chaddag ni Altanhyuyg l ymdaa
батзандангаас бусад нь муу нэрээр олны танил болсон чөтгөрүүд
Д.ЭРДЭНЭБАТ
Батзандан Элбэгээгээс хараат бус байж чадвал энэ намыг өөрчлөж шинэчлэж чадна Дараагийн хүн бол Атанхуяг энэ хүн одоо сайн мууг ойлогсон болуу гэхдээ АНийг шинэчлэж чадахгүй Бусад нь хэрэгүй хүмүүс
ЕӨРӨНХЙИЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЭЛЛЭЭ ГЭЖ ХАРЖ БАЙНА. НАМЫН ДАРГА СОНГОХ ХЭЛБЭРЭЭР СУРТАЛЧИЛГАА ЯВААД НАМЫН ДАРГА СОНГОГДСОНЫ ДАРАА ЭНЭ СУРТАЛЧИЛГААНД ОРОЛЦСОН ЭРХЭМҮҮДЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ОРОХ БАЙХ. АН ТОМ НАМ УЧРААС ИЙМ ЗЭРГИЙН БОДЛОГО ГАРАХ НЬ ЭНҮҮХЭНД ЮМ ДАА
”Ямар нэг нам нь сонгуульд олонх болж, торийн эрхийг барьж бодлогоо хэрэгжуулэхийг ТОРООС ХУЛГАЙ ХИЙХ БОЛОЛЖ” гэж уздэг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын бутэхгуй нохдуудээс болж АН нь СУЙРЛИЙН ИРМЭГТ ирсэн. Ийм хэцуу цаг уед ”хуний хуучин, дээлийн шинэ нь дээр” гэдэг Монгол Ухааны дагуу Н.Алтанхуягийг АН-ын дарга болгох нь ашигтай байлгуй яахав дээ. Ядаж энд нэр дэвшсэн хумуусийн дотор АН-ыг дампууруулах гээд байгаа Ц.Элбэгдоржийн оодоос ХУЦ гээд хэлж чадах хун нь Н.Алтанхуяг л байна даа. С.Эрдэнийг “Нас барсан олон хуний нэрээр тэтгэвэрийн их хэмжээний монго авч байсан нь тогтоогдсон гэж Номтойбаяр сайд зарласныг бодвол АН нь сэхэх биш, энэ хуний алдааг залруулах гэсээр байгаад суйрнэ. Элбэгдоржийн байгуулсан “нэг ардчилал” хэмээх фракцын гишуун Гантомор нь АН-ын дарга болвол намын даргыг Элбэгдоржид хулээлгэж огоод л АН нь БАЙХГУЙ БОЛНО. Монголын Ундэсний Дэвшлийн намын ул суурин дээр байгуулагдсан “МУДН фракцын гишуун Эрдэнэбатыг АН-ын дарга болговол Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан уйлдлийг нь МАН-ынхан гаргаж ирээд АН нь сэхэх биш суйрнэ. Ер нь намыг “хулгай хийх хэрэгсэл” болгосон нохдуудийг намаас хол байлгах нь зуйтэй. Батзандан бол одоохондоо АН-ын дарга хийх хэмжээнд хараахан бэлтгэгдээгуй шинэ хун тул “жижигдэнэ” шуу дээ.
Хамгийн их уншсан