Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын гишүүд гэнэт хүмүүжиж хурал таслахгүй гэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг хэлэлцсэн байна. Үндсэн хууль болон Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат нарыг томилжээ.
Харин өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн гишүүдийн ирц хангалтгүй байгаа шүүмжлэл нэлээд гарсан тул үүнд тайлбар өглөө. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Цаашид УИХ-ын гишүүдийн хариуцлага, Байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд хэрхэн цаг баримталж оролцох асуудлаар гишүүд нэгдсэн байр сууринд хүрсэн. Гишүүд Байнгын хорооны болон нэгдсэн чуулганд цагтаа ирнэ” гэв.
0 Сэтгэгдэл
Барууны бууны нохой улаан хамгаалагч байнадаа чи
Угаасаа хүмүүжилтэй нам юм чинь АН-ынхныг дууриасан хэдийгээ хумиад авах байлгүй дээ.
90 жил хүмүүжилгүй, улсаас идэж уусан, алсан талсан намынхан өнөөдөр хүмүүжинэ гэдэг юу л бол.....Үргэлж л ингэж ярьж байсан биз дээ.
Барууны бууны нохой улаан хамгаалагч байнадаа чи
Хамгийн их уншсан