Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэн нь ч дарга болсон шинэчлэлийг хамтдаа хийнэ
Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөж буй таван нэр дэвшигчийн үнэмлэхийг гардууллаа. Нэр дэвшигчид бүртгүүлэхдээ АН-ыг хэрхэн шинэчлэх мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, энэ нь ч нийтэд ил болж байгаа юм.

Намын даргын төлөөх сонгууль ч гэлээ нэр дэвшсэн таван хүний хамтын ажиллагааны эхлэл гэж хэн хэн нь хүлээж зөвшөөрч байгаа аж. Сонгуулийн санал хураалтаар олон санал авч ялсан л бол шийдвэрийг хүлээн зөвшөөрч, шинэчлэлийн бодлогуудаа нэгтэн нэг хөтөлбөр гаргахаар болжээ. Харин нэр дэвшигчидэнэ пүрэв гарагт сурталчилгаагаа эхлүүлж, 2017 оны нэгдүгээр сарын 28-нд өндөрлүүлнэ. Ингэхдээ хэн нэг нь ганцаарчилсан тоглолт хийхгүй. Бүгд хамтдаа орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд ажиллаж, АН-ын гишүүдтэйгээ уулзах юм байна. Тэгш оролцоотой байх учраас зардлыг нэр дэвшигчдээс гаргуулж байгаагаа АН-ын дарга З.Энхболд тайлбарласан. Хэдийгээр нэр дэвшигчид ямар нэг шаардлага тавиагүй ч журмаар зохицуулсан асуудал нь сонгуулийн зохион байгуулахад зарцуулах мөнгийг өөрсдөө гаргах шаардлагатай гэж үзэж. Журмаар тогтоосон 250 сая төгрөгөө төлөөгүй учир М.Чимэддорж нэр дэвшигчдээс хасагдсан байна. Ингээд С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар АН-ын даргын сонгуульд өрсөлдөх эрхтэй болж, хамтын гэрээнд гарын үсэг зурав. Уг гэрээнд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөх, АН-ын үндсэн дүрэм, журмыг дээдлэх, намын даргын сонгуулийн журмыг баримтлах, ил тод, шударга ёсыг дээдэлж, эв нэгдлийг хангах, зөвшөөрөгдсөн хэлбэрээр сурталчилгаа явуулах, бусад нэр дэвшигчдийн эсрэг сөрөг сурталчилгаа явуулахгүй, ялалт байгуулсан нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах, АН-ын шинэчлэлийн бодлогод бусад нэр дэвшигчийн хөтөлбөрийг тусгаж ажиллах гэсэн 10 заалттай.
Эв нэгдэлтэй байхыг бэлгэдэж Алунгоо эхийн сургаальд өгүүлдэг багцалсан таван сумыг АН-ын дарга З.Энхболд нэр дэвшигчдэд өгсөн юм. Н.Алтанхуяг таван нэр дэвшигчийг гарын таван хуруутай зүйрлэж ч байсан. 2016 оны арванхоёрдугаар сарын 22-нд эхэлж байгаа АН-ын даргын төлөөх сунгаа 2017 оны нэгдүгээр сарын 29-нд дуусч, он дамжин үргэлжлэх юм.

З.Энхболд: Ялсан хүндээ амжилт хүсээд хамтран ажиллах нь энгийн бөгөөд үндсэн дүрэм шүү
Ардчилсан намын VIих хурлаар үндсэн дүрмэндээ хийсэн хэдхэн өөрчлөлтөөр даргаа бүх гишүүнийхээ саналаар сонгохоор болсон. АН анхдагч байсаар ирсэн. Өнөөдөр ч гэсэн Монголын улс төрийн намуудаас бүх гишүүнээсээ даргаа сонгодог анхдагч нь болж байна. Цаашид бусад нам энэ жишгээр явж, шинэчлэгдээсэй гэж үзэж байгаа. Гишүүдээрээ хэлэлцүүлж, батлуулсан дүрмээ удирдлагууд нь дагаж мөрддөг байх нь шинэлэг юм. Даргад нэр дэвшигч сунгааны журмыг хүлээн зөвшөөрөх учиртай. Журмын дагуу бүртгүүлж чадаагүй хүмүүс байгаа. Хэн нэг гишүүнийг насаар нь, намд байсан хугацаагаар нь ялгасангүй. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байсан хүнд хөнгөлөлт үзүүлсэнгүй. Дүрмийн энэ өөрчлөлт 180 мянган гишүүнд нээлттэй байсан.
Нэр дэвшихэд ямар нэг босго тавиагүй боловч өрсөлдөхөөр болсон таван хүн ард түмнээсээ итгэл хүлээж УИХ-ын гишүүн болоод сайдаар ажиллаж байсан, одоо УИХ-ын гишүүн байгаа. Энэ нь ямар нэг зүйл хэлээд байгаа юм. АН-ын сонгуулийн хороо бүх ажлыг хариуцаж хийнэ. Төрийн сонгууль зохион байгуулж хоёр сая хүний саналыг авахад 10-15 тэрбум төгрөг болдог. Харин АН-ын даргын сонгуулийг 1,2 тэрбум төгрөгт багтааж байгаа юм. Төв нам бол техникийн туслалцаа л үзүүлнэ. Сонгуультай холбоотой шийдвэр гаргахад намын аль ч байгууллага оролцохгүй. Сонгуулийн хороо бүхнийг хариуцаад явна.
1996 онд намын даргын сунгаа амжилттай болсон. 2001 оны Ерөнхийлөгчийн сунгаа амжилтгүй болсон. Энэ хоёр алдаа оноотой сунгааны туршлагыг авах ёстой. Нэр дэвшигч таван хүний хэлсэн үг болгон АН-ын эв нэгдэлтэй холбоотой.Нэг зүгт харж чаддаг нам болж төлөвших юм бол 2020 оны сонгуулийн амжилт үүнээс эхэлнэ. Тиймээс хариуцлагатай байгаарай. Хэн нь ч ялж, ялагдсан намын даргад ялсан хүндээ амжилт хүсээд хамтран ажиллах нь хамгийн энгийн бөгөөд үндсэн дүрэм шүү. Та бүхнийг үүнийгээ дагаж мөрдөнө гэдэгт итгэж байна.

С.Эрдэнэ: Өрсөлдөгчид биш хамтран зүтгэгчид гэж харж байгаа

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан журмын нөхөддөө амжилт хүсье. Эрхэм нөхдөө өрсөлдөгч гэж харахгүй байгаа. Миний хамтран зүтгэгчид гэж та бүхнийг харж байгаа. АН-ыг байгуулснаас хойш 26 жилд алдаа оноо, жаргал, зовлонг хамтдаа үүрч ирсэн нөхөдтэйгээ намын даргын сунгаанд оролцож байна. Энэ сонгуулийг бидний дотоодын өрсөлдөөн гэж битгий хараасай гэж хүсч байна. Энэ бол бидний шинэчлэлийн төлөө оруулж байгаа хувь нэмэр, хамтын зүтгэл гэж хараасай. Тиймээс АН-ын мянга мянган гишүүн, ард иргэд энэ сонгуулийг өрсөлдөөн талаас нь биш намын шинэчлэлийн төлөөх бидний хамтын ажиллагаа, хамтын зүтгэл гэж харж, бүгдэд нь тэгш, шударга хандаасай, холбогдох дүрэм, журмын хүрээнд шударга ажиллаасай гэж хүсч байна. Журмын нөхөддөө, сонгуулийн хороо, 330 сум, 152 хорооны үүрт амжилт хүсье. Хэн нь ч ялсан байсан би АН-ын шинэчлэл, амжилт ялалтын төлөө, эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэх болно.

Д.Эрдэнэбат: АН-ын нүүр царай өөрчлөгдөнө гэдэгт эргэлзэхгүй байна

Монголын ардчилсан үнэлэмжийн, Монголын ардчилсан төрийн төлөө журмын нөхөд маань нэр дэвшиж байгаад баяртай байна. Дөрвүүлээ энэ намын жаргал зовлонг хуваалцагч, хамтрагч, ард түмний өмнө АН-ын нүүр царай болж байгаа. Намын даргын сунгаанд оролцох үү, үгүй юу гэж маш их эргэлзэж байсан. Гэхдээ Эрдэнэбатаа, АН-ын даргын сунгаанд оролцох нь нэр хүнд шүү гэж гишүүд дэмжигчид маань хэлж байсан юм. Унаж байгаа ардчиллын үнэлэмжийг дээш нь өсгөх, ардчилсан төрийн баталгааг хангах, АН шинэтгэлийг цоо шинэ суурин дээр аваачих нөхцөлийг шаардаж байгаа учраас энэ сонгуульд оролцож байгаа юм. Зөвхөн АН-ын гишүүд биш Монголын ард түмэн энэ сонгуулийг харж байгаа учраас. АН-ын амьдралын үе шат 26 жилийн дараа шинэ үнэлэмжээр үлдээх гэж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын сургамж цаашдаа хэрхэн явах дохиог бидэнд өгч байна. Орон нутгийн сонгууль АН үндэсний хэмжээний нам юм гэдгийг баталсан. АН-ын VI их хурал Монголд ардчиллыг дэмжигчдийн үзэл санаа хэвээрээ байгаа юм байна гэдгийг нотолсон. АН-ын дотоод эв нэгдэл төдийгүй Монголын ард түмний эв нэгдлийн төлөө сонгууль болж байгаа юм гэдэг итгэл үнэмшилтэй байгаа. Хамтран зүтгэгчид, найз нөхөд маань сонгуульд оролцож байгаа учраас бүгдээрээ хөтлөлцөөд энэ сонгуулийн ард гарна. Энэ сонгуулийн маргаашаас АН-ын нүүр царай өөрчлөгдөж, эв нэгдэлтэй, нэг нэгнээ дэмжсэн бодлоготой, хариуцлагатай болно гэдэгт огт эргэлзэхгүй байгаа.

Л.Гантөмөр: Хүний нөөцийн зөв бодлоготой, хариуцлагатай,
нэгдсэн нам болж чадна


Сонгуулийн их ялагдлын дараа АН-ын гишүүн бүр нэгийг эргэцүүлж, хоёрыг тунгаасан байх. Монголын улс төр, улстөрчид ард түмнээсээ холдсон. Бид гишүүдээсээ холдсон. Энэ шүүмжлэлийг гишүүн бүр хэлсэн. Бүх шатандаа итгэл алдсаныг АН-ын VI Их хуралд оролцсон гишүүд хэлсэн. Тийм учраас намын даргын сонгуулийн өрсөлдөөн, шинэтгэлийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг АН-ын гишүүдийн итгэлийг сэргээсэн үйл явдал болоосой гэж найдаж байгаа. Хүний нөөцийн зөв бодлоготой нам болоосой гэж би нэрээ дэвшүүлсэн. Хүний нөөцийн зөв бодлоготой, хариуцлагатай болох юм бол нэгдсэн нам байж чадна. Ирэх сонгуулиудад олон түмнийхээ итгэлийг буцааж авах шаардлага бидэнд бий. Хамт нэр дэвшиж байгаа хүмүүст амжилт хүсье. Бүх шатны АН-ын даргад ашигтай байх шинэчлэлийг хийх маргааш руу алхаж чадна. Шинэчлэлээс хүмүүс айдаг юм байна. Шинэчлэгдсэний дараа өөрсдөд нь ямар их ашигтай байсныг ярьдаг. Тиймээс шат шатны дарга, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн солигдохоос айж байгаа. Үүрийн дарга нар ч гэсэн өөрчлөгдөх вий гэж эмээж байгаа. Тэгэхдээ тэр өөрчлөлт шинэчлэлтэд бид хамтдаа байх болно. Харин тэр өөрчлөлт эрх чөлөөний үзлийг Монгол Улсад хүлээлгэх, улс төрийн нам үзэл бодлын уралдааны талбар гэдэг итгэл үнэмшлийг Монголын ард түмэнд авч ирэх том боломж шүү.

Ж.Батзандан: Монгол төрд шинэчлэл хэрэгтэй учраас
АН шинэчлэгдэх шаардлагатай


АН-ын шинэчлэл эхэлж байна. Монголыг шинэчлэх шаардлагатай байгаа учраас АН шинэчлэгдэж байгаа юм. Монгол төрд шинэчлэл хийх хэрэгтэй байгаа учраас АН шинэчлэгдэх шаардлагатай. Өнөөдрөөс АН-ын 180 мянган гишүүн шинэчлэлийг эхлүүлж байна. АН нээлттэй байх уу, хаалттай байх уу гэдгийг бид энэ шинэчлэлээр шийднэ. Найман жил бид хаалттай нам байлаа. Бүх дотоод сонгуулиа хийгээгүйг эцэс болгоё. Бүх хаалга цонхоо нээх хэрэгтэй. АН хүний эрх, шударга ёсны төлөө нам байх ёстой. АН-ын үндэсний эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг нам болж байж Монголын улс төрийн намын шаардлагыг, XXI зуун, глобалчлалын шаардлагыг хангаж чадна. АН бүлэглэл фракцын гарт орсон байх уу, ард түмний олон нийтийн байх уу гэдгийг энэ шинэчлэлээр бид шийднэ. Бүлэглэлд биш бүх гишүүддээ үйлчилдэг нам болъё. Нэгдмэл АН-ын төлөө шинэчлэл хийх болно. Нөхөддөө амжилт хүсье. АН-ыг бий болгохын төлөө 26 жил зүтгэсэн туршлагатай, гайхамшигтай улстөрчид. Энэ сунгаанд өрсөлдөх нь миний нэр төрийн хэрэг. Сонгуулиар хэн ч намын дарга болсон миний бие хүлээн зөвшөөрч хамтдаа явах болно.
Н.Алтанхуяг:Эвийн хүчээр илүү ихийг бүтээцгээе
АН-ыг зургаан жил удирдсан хүний хувьд энэ удаагийн сунгаанд оролцохгүй байя гэж бодсон юм. Гэсэн ч хойшлуулж болшгүй шийдвэрийг журмын нөхдийнхөө санал хүсэлтээр гаргалаа. Залуучууд, дунд үе, ахмадууд гар гараасаа барилцаад намынхаа төлөө, Монгол Улсынхаа төлөө хамтдаа зүтгэх ёстойг олон хүн хэлсэн. Дутуу үлдээсэн ажлуудаа үргэлжлүүлэн хийж, Монголдоо сайхан амьдрахын төлөө хамтран зүтгэе гэж нэрээ дэвшүүлсэн юм. АН-ын даргын сонгууль зөвхөн манай намын дотоод асуудал биш. Нийт монголчуудын асуудал. Одоо бидэнд хоосон магтаал, хорссон үзэн ядалт хэрэггүй. Өмнөх ажлаа л хиймээр байна.АН-ынхан зам барилга, орон сууц, жижиг дунд үйлдвэрлэл гээд урьд хожид байгаагүй ажил хийж чадсан. Хууль эрхзүй, боловсрол, нийгмийн халамжийн салбарт шинэчлэлийг эхлүүлж чадсан. Амаар биш ажил хэргээр зүтгэж чаддаг нам гэдгээ бид харуулсан. АН-ыг дотор нь бутаргах, сонгуульд ялагдуулах олон үйлдэл хийснийг одоо бүгд мэддэг болсон. АН-ын шинэчлэл гэж ярьж далимдуулж байгаад газрын хөрснөөс арчих хүсэлтэй бүлэглэл энэ намыг хувьчилж, хөрөнгө мөнгөтэй хэдхэн хүний өмч болгохоор улайрч байна. АН ялагдсанд мянга мянган гишүүд огтхон ч буруугүй. Хэлсэн ярьснаа өнгөрсөн юм гэж орхилгүй эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой. Болоод өнгөрсөн асуудалд дүгнэлт хийгээд урагшлах цаг нь болсон. Ардчилагдчид эвтэй байхдаа яаж бүтээж чаддагаа харуулсан. АН-ын шинэчлэл бол Монголын шинэчлэл. Бидэнд талцал гэдэг ганцхан дайсан л байна. Их зорилготой хүмүүст олон жижиг зовлон учирдаг. Эв нэгдэлтэй ард түмэнд давахгүй саад, хүрэхгүй зорилго гэж байхгүй. Эвийн хүчээр илүү ихийг бүтээцгээе.
0 Сэтгэгдэл
”Ямар нэг нам нь сонгуульд олонх болж, торийн эрхийг барьж бодлогоо хэрэгжуулэхийг ТОРООС ХУЛГАЙ ХИЙХ БОЛОЛЖ” гэж уздэг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын бутэхгуй нохдуудээс болж АН нь УНЭНДЭЭ СУЙРЛИЙН ИРМЭГТ ИРСЭНДЭЭ. Ийм хэцуу цаг уед ”ХУНИЙ ХУУЧИН НЬ, ДЭЭЛИЙН ШИНЭ НЬ ДЭЭР" гэдэг Монгол ухааны дагуу Н.АЛТАНХУЯГИЙГАА АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА БОЛГОЖ, НАМАА АВЧ УЛДЭХ, АН-ын ГИШУУД, ДЭМЖИГЧИД ЭЭ ХАМГААЛЖ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ БАЙЛГУЙ ЯАХАВ ДЭЭ. Ядаж энд нэр дэвшсэн хумуусийн дотор АРДЧИЛСАН НАМЫГ БУХ ШАТНЫ СОНГУУЛЬД УНАГААЖ, ард тумний дотор тэр нам шиг МУУ МУУХАЙ ЗУЙЛ БАЙХГУЙ ЮМ ШИГ ХАРАГДУУЛААД БАЙГАА Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ООДООС ХАРЖ БАЙГААД "ХУЦ" ГЭЖ ХЭЛЭЭД АРДЧИЛСАН НАМАА ХАМГААЛЧИХ ХУН Н.АЛТАНХУЯГААС ООР БАЙХГУЙ ШУУ ДЭЭ. С.Эрдэнийг "Нас барсан олон хуний нэрээр тэтгэвэрийн их хэмжээний монго авсан нь тогтоогдсон" гэх шиг Нийгмийн даатгалтай олон юм сохоод л ирвэл, энэ хуний алдааг залруулах гэсээр байгаад АН нь суйрнэ. Элбэгдоржийн байгуулсан “нэг ардчилал” хэмээх фракцын гишуун Гантомор нь АН-ын дарга болвол намын даргыг Элбэгдоржид ирэх жил хулээлгэж огоод л АН нь УУСААД БАЙХГУЙ БОЛНО. Монголын Ундэсний Дэвшлийн намын ул суурин дээр байгуулагдсан “МУДН фракцын гишуун Эрдэнэбатыг АН-ын дарга болговол Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан уйлдлийг нь МАН-ынхан гаргаж ирээд АН нь сэхэх биш суйрнэ. Ер нь намыг “хулгай хийх хэрэгсэл” болгосон нохдуудийг намаас хол байлгах нь зуйтэй. Батзандан бол одоохондоо АН-ын дарга хийх хэмжээнд хараахан очоогуй, бэлтгэгдээгуй хун тул “жижигдэнэ” шуу дээ.
батзандан нэгээр гарна
Хамгийн их уншсан