Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн түшээд үү баячууд уу
УИХ-ын 57 гишүүний хадгалмж нь нийтдээ
74 тэрбум 882 сая 444 мянган
төгрөг болж байгаа юм.


Тэгвэл хамгийн их хэмжээний хадгаламжтай УИХ-ын гишүүнээр Б.Наранхүү 21 тэрбум 195 сая 800 мянган төгрөгтэйгээр тэргүүлсэн. Л.Болд 17 тэрбум 864 сая 391 мянган төгрөгийн хадгаламжтай удаалав. Ж.Ганбаатар 13 тэрбум 231 сая 635 мянган төгрөг, Ц.Гарамжав 12 тэрбум 464 мянган төгрөг, С.Бямбацогт 2 тэрбум 350 мянган төгрөг, Сү.Батболд 1 тэрбум 224 сая 675 мянган төгрөг, Х.Баделхан 1 тэрбум 4 сая 986 мянган төгрөг хадгаламжиндаа байршуулж дараа нь бичигдээд байна. Б.Батзориг 850 сая, М.Оюунчимэг 710 сая төгрөгийн хадгаламжтай гэж Авлигатай тэмцэх газарт мэдүүлжээ.


Жилийн орлогыг нь жагсааж үзвэл

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 10 тэрбум 304 сая 620 мянган төгрөг,

Б.Дэлгэрсайхан 4 тэрбум 736 сая 885 мянган төгрөг,

Ж.Энхбаяр 4 тэрбум  253 сая 773 мянган төгрөг,
 
С.Бямбацогт 4 тэрбум төгрөг,

Ц.Гарамжав 3 тэрбум 994 сая 658 мянган төгрөг,

Н.Цэрэнбат 2,5 тэрбум төгрөг,

Б.Ундармаа 1 тэрбум төгрөг,

Б.Чойжилсүрэн 1 тэрбум 382 сая 308 мянган төгрөг олдог гэжээ.


Харин УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь буюу нэр бүхий 25 гишүүн арилжааны банкинд зээлтэй гэнэ.

Н.Амарзаяа ХААН, ХАС банкинд 37 сая төгрөгийн өртэй.
Ё.Баатарбилэг 92 сая,
Ж.Бат-Эрдэнэ 85 сая,
Б.Саранчимэг 369,6 сая,
Х.Болорчулуун 200 сая,
Ц.Даваасүрэн 71 сая, Д.Цогтбаатар 183,2 сая,
Д.Лүндээжанцан 12 сая,
Д.Сумъяабазар 887,4 сая,
Ж.Батзандан 1 тэрбум 5 сая,
Н.Энхболд 287 сая,
Ө.Энхтүвшин 290 сая төгрөгийн зээл банк, байгууллага, хувь хүнээс авчээ.







0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан