Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Ардчилсан намын VI Их хурал юу шийдэв

Ардчилсан намын VI Их хурал хоёр өдөр хуралдаж өндөрлөсөн. АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийг 21 аймаг, есөн дүүргээс ирсэн 1210 төлөөлөгч хэлэлцээд хоёр заалтыг нь баталж, үлдсэн дээр нийт гишүүдийнхээ саналыг авах хэлэлцүүлэг явуулахаар болов. Ингээд 2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр АН-ын VII Их хурлыг хуралдуулан шинэ дүрмээ батлахаар шийдэв. Үүний тулд одоогоор бүртгэлтэй байгаа 180 мянга гаруй гишүүнээ цахимаар дахин бүртгэх нь. Намын даргаа бүх гишүүний саналаар сонгох учраас бүртгэлийг үнэн зөв гаргах нь чухал.
МАН-ынханд шаардлага хүргүүлэв
ҮЗХ-ны гишүүн Х.Тэмүүжингийн шинэтгэлийн тухай илтгэл, АН-ын дарга З.Энхболдын улс төрийн илтгэлийг хэлэлцүүлж, сонгуульд оролцсон байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн юм. АН-ын VI Их хурлын төлөөлөгчдөөс УИХ дахь МАН-ын бүлэг, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагад “Хууль зүйн шинэчлэл, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай багц хуулиудыг хүчин төгөлдөр болгож, 2017 оны эхний хагас жилд багтаан хэрэгжүүлж эхлэх. Төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа хууль бус, бусармаг үйлдлээ нэн даруй зогсоож хохирсон хүмүүсийн эрхийг сэргээх. Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжсан баримтыг хуулийн байгууллагаар тогтоож бодит мэдээлэл өгөх. Хамтын тэтгэврийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулсныг яаралтай хэрэгжүүлэх. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр олонхи болсон Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүрэг, 20 аймгийн 74 сумын ИТХ-ын хууль ёсны шийдвэрээр сонгогдсон Засаг дарга нарыг яаралтай томилох. Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийг дахин явуулах Улсын дээд шүүхийн шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэх. Улс оронд тулгамдаж байгаа хүндрэлийг даван туулахын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах, Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн батлах чиглэлээр өмнөх дөрвөн жилд гарсан дэвшлийг үргэлжлүүлэхэд УИХ-д суудалтай намууд бусад улс төрийн хүчнүүдтэй хамтран ажиллах” зэргийг тус тус дурдсан байна.
Шинэтгэлийг эхлүүллээ...
Ардчилсан намын шинэтгэлийг эхлүүлсэн хурал боллоо гэж дүгнэж байна. Ардчилсан намын гишүүдийн анхан шатны үүрүүд дэх бүртгэлийг цэгцэлж, цахим болгох аж. Цахимаар бүртгүүлээд төв намаас батлахаа авах өөрчлөлтийг дүрмэндээ оруулж баталсан байна. Монголын улс төрийн намуудаас анх удаа намын даргаа нийт гишүүдийн санал хураалт сонгуулиар сонгодог болж байгаа учраас бүртгэлийг бодитой болгохоор шийджээ. 2017 оны нэгдүгээр сарын 29-нд намын даргын сонгууль болно. АН-ын даргын сонгуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай адил улс нэг тойрог гэж авч үзэхээс эхлээд бусад зарчмын дагуу явуулах юм байна. Түүний тулд АН-ын нийт гишүүдийн нэрийн жагсаалтыг гаргаж, саналын хуудсаар санал авна. Сурталчилгаа хэрхэн явуулах, яаж бүртгүүлэх зэргийг хэрэгжүүлэх сонгууль зохион байгуулах ажлыг хариуцах Дотоод сонгуулийн хороо байгуулсан. 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл багтсан нийт 30 гишүүнтэй хороо юм. Сонгуулийн ерөнхий хороо шиг гэж үзэж болох нь. Саналыг автомат машинаар бус гараар тоолж, 50+1 зарчмаар бус хамгийн олон санал авсныг нь шууд АН-ын дарга болсонд тооцно. Ингэж сонгууль явуулахдаа гадаадын туршлага судалсан гэнэ. 1997 онд Английн Консерватив нам парламентын 130 суудлаа сонгуулиар алдаад парламентын бүлгээс даргаа сонгодог дүрмээ нийт гишүүдээсээ сонгодог болгож өөрчилж байжээ. Хэдхэн хүн, хамаатан саднаараа хүрээлүүлсэн дарга нарын нам боллоо гэдэг шүүмжлэлийг Ардчилсан намынхан хүлээн авч энэ томоохон өөрчлөлтийг хийжээ. Намын даргад өрсөлдөх хүмүүст хэд хэдэн шалгуур тавьсан байсныг Их хуралд оролцсон гишүүдийн шаардлагаар хассан байна. Ардчилсан намын гишүүн, 18 нас хүрсэн л бол даргын сонгуульд өрсөлдөж болох нь. Нэр дэвшигчдийн өргөдлийг арванхоёрдугаар сарын 10-нд хүлээж авч эхэлсэн. Энэ өдрийг сонгосон нь учиртай. Олон улсын хүний эрхийн өдөр, Монголд Ардчилсан хөдөлгөөн эхлүүлсэн Монголын Ардчилсан холбооны байгуулагдсан өдөр. Сонгуулийн сурталчилгаа арванхоёрдугаар сарын 19-нөөс буюу санал хураахаас 40 хоногийн өмнө эхэлж байгаа. Сурталчилгаа хэрхэн хийх, аймаг, дүүргийн хурлуудаа яаж хийх, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө хэрхэн боловсруулж, танилцуулах, санал өгөх гишүүдийн нэрсийн жагсаалтыг ил болгох, саналын хуудас хэвлэж тараана, сонгуулийн дүнг гаргах гээд бүгдийг төрийн сонгууль шиг явуулах болжээ. АН-ын даргын сонгуулийн дараа хоёрдугаар сарын 12-нд болох Их хурлаас бусад аймаг, дүүргийн намын даргаа сонгохоо шийднэ. 109 суманд ИТХ-д олонхи, хоёр аймгийн ИТХ-д олонхи болсон учир үүнээс бусдад нь АН-ын даргыг нийт гишүүдээс нь сонгох байдлаар сонгууль явуулах аж.
Зургаан чухал зарчим гэж юу вэ
Шинэчлэл хийх зургаан зарчим цаашид үргэлжлэнэ. Чухам ямар байдлаар шинчлэл явуулахыг Их хурал дээр УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин танилцуулсан.
1. Эв нэгдэлтэй нам
Ардчилсан нам нь Үзэл баримтлал, Үндсэн дүрэм, бодлого шийдвэр дээр нэгдсэн эвийг эрхэмлэгч улс төрийн хүчин байна.
2. Нээлттэй, цахим нам
Ардчилсан нам нь гишүүнчлэл болон оролцооны нээлттэй байдал, дотоод ардчилал, сайн засаглалыг эрхэмлэгч, мэдээллийн ил тод байдал, чөлөөт урсгалыг дэмжигч улс төрийн хүчин байна.
3. Үзэл санаа, үнэт зүйлээ эрхэмлэгч нам
Ардчилсан нам нь Монгол хүний аюулгүй байдал, хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, уламжлал, түүх соёлоо дээдлэгч, иргэн төвтэй ардчиллыг түгээн дэлгэрүүлэгч, хуулийн засаглалыг бэхжүүлэгч, бүтээлч, хүртээмжтэй, ногоон эдийн засгийг дэмжигч, үр ашигтай, цомхон, мэргэшсэн төрийн албатай байх бодлогыг эрхэмлэгч, авлигыг үл тэвчигч улс төрийн хүчин байна.
4. Бодлогын нам
Ардчилсан нам нь судалгаанд суурилсан бодлого боловсруулах чадвар бүхий бодлогын институци, аливаа асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг, эрүүл саруул хэлэлцүүлэгийн индэр болсон улс төрийн хүчин байна.
5. Итгэл хүлээхүйц нам
Ардчилсан нам нь шударга үнэн, ёс зүйг эрхэмлэгч, нийтийн ашиг сонирхлын төлөө, олны итгэл даадаг улс төрийн хүчин байна.
6. Хариуцлагатай нам
Ардчилсан нам нь тайлагнал, хяналт, хариуцлагын тогтолцоо бүхий улс төрийн соёлтой, хариуцлагатай ардчиллыг түүчээлэх улс төрийн хүчин байна.

0 Сэтгэгдэл