Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН МҮОНРТ-ийн захирлыг шинээр томилно


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсгийн МҮОНРТ-д хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ.

 Ажлын хэсэгт Сангийн яам, Үндэсний аудитын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөлөгчид ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд МҮОНРТ-ийн удирдлагад шүүмжлэлтэй хандав. Ажлын хэсгийн ахлагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Шалгалтын дүнгээр МҮОНРТ-д хууль хэрэгждэггүй юм байна. Ялангуяа эрх барих дээд байгууллага нь болох Үндэсний зөвлөл, ерөнхий захирал, захирлын зөвлөл нь ажлаа хуулийн хүрээнд хийгээгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тэр байтугай ерөнхий захирлыг нь томилохдоо Үндэсний зөвлөл нь улс төрийн намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа, ажлаа хүлээлгэж өгөөгүй хүнийг томилсон.

Үндэсний зөвлөл нь 2015 онд 37 тогтоол гаргаснаас долоо нь, 2016 онд 40 тогтоол гаргаснаас гурав нь хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн. Үндэсний зөвлөлийн гишүүд 100 хувийн ирцтэйгээр хуралдаа сууж байгаа гээд бүгдэд нь урамшуулал олгосон  байна. Гэтэл А.Мөнхбат гэдэг хүн тодорхой шалтгааны улмаас хуралдаа суугаагүй. Харин Үндэсний зөвлөл нь тэр хүний нэр дээр МҮОНРТ-ээсээ 10-аад сая төгрөг авчихсан байдаг” гэв. Мөн ерөнхий захирал нь Үндэсний зөв¬лөлийнхөө шийдвэргүйгээр аж ахуйн нэгж¬тэй гэрээ байгуулж мөнгө шилжүүлсэн баримт ч илэрсэн байна. Тэгэхээр  МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тодорхой болжээ. Дараагийн даргын нэр ч тодорсон гэнэ. Тухайлбал, МАН-ын зүгээс Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Н.Дэмбэрэлийг томилох шийд гарч буй аж. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан