Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг МАН-ынхан дэмжиж, бусад нь оролцсонгүй

Б.БИЛГҮҮН


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа хагас сарын дараа дуусна. Тэрээр 2009, 2013 онд улиран сонгогдсон тул Үндсэн хуульд заасны дагуу дахин нэр дэвших боломжгүй. Тиймээс төрийн тэргүүний төлөө АН-аас хэн нэр дэвших нь энэ намд өрнөж байгаа намын даргын сонгуулийн үр дүнгээс хамааралтай болж байгаа. Харин МАН-аас тус намын дарга М.Энхболд нэр дэвших өндөр магадлалтай бол УИХ-д ганцхан суудалтай МАХН парламентын гаднаас нэр дэвшигчээ олохоос өөр сонголтгүй. Учир нь, МАХН-ыг төлөөлөн сууж буй О.Баасанхүү 45 насны босго даваагүй байгаа юм.
Харин өчигдрөөс нэр дэвшихтэй холбоотой болон хэрхэн сонгогдох зэрэг процессын асуудлыг тусгасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ. Үүнтэй зэрэгцэн, МАХН-ынхан хуулийн төслийг дэмжихгүй гэж мэдэгдсэн бөгөөд нэг суудалтай намыг улам бүр буланд шахах хуулийн төсөл боллоо гэж дүгнэжээ. Гэсэн ч Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжлээ.
Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддаг АН-ын гурван гишүүн чөлөө авсан тул хуралдаанд ороогүй бөгөөд МАХН-ын гишүүн О.Баасанхүү сөрөг хүчний гишүүдийг байнгын хорооны хуралдаанд байлцуулах санал гаргасан юм. Гэсэн ч, сөрөг хүчний бүлэг хуралдааныг хойшлуулах санал албан ёсоор гаргаагүй тул горимын саналыг хэлэлцсэнгүй. Улмаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын бүлгийн гишүүдийг хуралдаанд оролцох боломжоор хангаагүй тул хуралдаанд суух боломжгүй гээд гарч явлаа. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эрх баригч МАН дангаар хэлэлцэн, хэлэлцэхийг дэмжив.

Хэдийгээр жилийн өмнө Сонгуулийн тухай хуулийг баталж, нэгдсэн сонгуулийн хуультай болсон ч эрх баригчид зарим нэг заалтыг нарийвчлан тусгаж, сонгуулийг тус, тусын хуулиар зохицуулах нь зөв гэж үзэж байгаа юм. Энэ талаар хууль санаачлагчид “Сонгуулийн Ерөнхий хорооноос ирүүлсэн санал, зөвлөмж, мэргэжилтнүүдийн саналуудыг тусган боловсруулсан. Ингэхдээ олон намын төлөөлөлтэй байсан УИХ зөвшилцөн гаргасан Сонгуулийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтыг хэвээр үлдээж, Ерөнхийлөгчийн сонгуулийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусган 14 бүлэг, 104 зүйлтэй төсөл боловсруулсан” гэж тайлбарлаж байна.

Өмнө нь нэгдсэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр Сонгуулийн Ерөнхий хороо хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж байсан ч баталсан байдаг. Харин энэ удаад Сонгуулийн Ерөнхий хороо өмнөх зарчмын байр сууриа баримталж, Ерөнхийлөгчийн сонгуулийг бие даасан хуулиар зохицуулах ёстой гэдгийг дэмжиж байгаа юм байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан байнгын хорооны хуралдааны эхэнд, бие даасан хуульд ямар өөрчлөлт орж байгаа талаар “Өмнөх парламентын үед Сонгуулийн нэгдсэн хуу­лийг батлах явцад нэлээд сайн ажиллаж байсан. Одоо Ерөнхийлөгчийн сон­гуу­­лийн тухай хуулийг нэр бүхий гишүүд тусад нь боловсруулаад өргөн барь­чихлаа. Бүр орвонгоор нь өөр­чилсөн зүйл байгаа юу” гэж асуусан юм.

Харин Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн “Тухайлсан сонгуулиудыг тус тусад нь хуулиар зохицуулах хэрэгтэй гэсэн  өмнөх байр сууриа бид хэвээр хадгалж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг Сонгуулийн Ерөнхий хороо дэмжиж байгаа. Өмнөх хуулиудын үндсэн зарчим алдагдаагүй. Сайжруулах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлууд тусгагдсан” гэсэн юм.

Тухайлбал, нэгдсэн хуулиар сонгуулийг зохион байгуулснаар зарим заалт дээр будилах явдал өнгөрсөн сонгуулиар гарсан гэж Сонгуулийн Ерөнхий хорооноос тайлбарлаж байна. Тиймээс одоо тусдаа хууль гарахаар төөрч будилах явдал гарахгүй гэсэн юм. Мөн “нэгдсэн хуульд орхигдуулсан зүйл заалт цөөнгүй байсан. Тодруулбал, сонгууль өгөх эрх бүхий иргэдийг орхигдуулсан тал бий. Энэхүү заалтыг хуулийн төсөлд нэмж оруулсан. Батлан хамгаалах яамны шугамаар алба хааж байгаа алба хаагчдыг бүртгэхээр хуульчилсан бол хилийн цэргийнхнийг бүртгэх эсэх нь тодорхойгүй байсан. Гуравдугаарт, УИХ хоёр удаа хуралдаж, нэг удаад нь товоо тогтоодог. Дахин хуралдаж санал авах өдрөө тогтоодог байсныг өөрчилж, нэг тогтоолоор дээрх хоёр асуудлыг шийддэг байхаар өөрчлөлт оруулсан” талаар Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн хэллээ.

Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийг харгалзан нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар баримталсан хэмжээнд байхаар төсөлд тусгажээ. Мөн нэр дэвшигчийн сонгуулийн сур­талчилгаанд радио, телевиз ашиглахад авах зөв­шөөр­­лийг Сонгуулийн төв байгуул­лагаар дамжуулан Харил­цаа холбооны зохицуулах хорооноос олгодог байсныг шууд Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгохоор, нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шууд Авлигатай тэмцэх газарт гаргаж, тус байгууллагаас тодорхойлолт авдаг байхаар өөрчлөлт оруулсан нь цаг хугацаа болон шат дамжлагыг багасган, байгууллагуудын эрх, үүргийг илүү тодорхой болгосон гэж хуль санаачлагчид үзжээ. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт байхгүй байсныг төсөлд аймаг, нийслэл, сум, дүүргээр нарийвчлан тогтоож өгөх нь зүйтэй гэсэн Сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн нэмж оруулжээ. Харин Сонгуулийн тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээг хуулийн төсөлд хэвээр үлдээсэн байна.
Харин МАХН-ын гишүүн О.Баасанхүү болоод тус намынхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эрх баригчид өөрсдөдөө зориулан гаргах гэж байна гэх байр сууриа хэд, хэдэн заалтаар иш татан мэдээлсэн юм.
Жишээ нь, энэ хуулийн 6.3-т “Дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдоно” гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм байна. Хэдийгээр Үндсэн хуульд ч энэ заалт байдаг ч МАХН-ынхан Үндсэн хуульд, Монгол Улсын уугуул иргэн нь хаана ч амьдрах, чөлөөтэй зорчих бүрэн эрхтэй гэж заасан байхад Монгол Улсад амьдардаг байх ёстой гэж хуульд тусгаад, түүнийг нь Хил хамгаалах ерөнхий газраас лавлагаагаар баталгаажуулна гэж зааж болохгүй гэж үзсэн байна.Мөн “Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол сонгуулийн жи­лийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн алба­наас чөлөөлөгдсөн байна” гэж заажээ. Гэвч, энэ хууль өөрөө нэгдүгээр сарын дун­дуур батлагдах учраас мөрдөх боломжгүй зэргээр МАХН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуу­лийн тухай хуулийн төслийг дэмжихгүй гэж мэдэгдэв.
0 Сэтгэгдэл
Ер нь манай Монгол улсын хувьд одоогийн энэ УИХ нь ОГТ ТОХИРОХГУЙ байгаа нь энэ 26 жилийн хугацаанд НОТЛОГДЛОО ШУУ ДЭЭ. Цоохон, хэдхэн Монгол хун, эрх мэдэлтэй ажилд очимогцоо л, бусадтайгаа л нийлээд, зовхон оорсдийнхоо хувийн эрх ашгийн толоо ажиллаад л, балаартуулаад л эхэлдэг шуу дээ. Тэгээд л тэр хэдээсээ салах гэж баахан ажил болж, эцэст нь Монгол улсын эрх ашиг л хохирдог юм. Ингэж байхаар олон нийтийн хараа хяналтын дор зовхон хуулийн тосол боловсруулж, олон нийтийн дотор хэлэлцуулж бэлтгэдэг, нийтээр дагаж мордох хуулийн тослийг АИХ-ын чуулганд хэлэлцуулж батлуулдаг, салбарын чанартай хуулийн тослийг тухайн салбарын мэргэжлийн хороо, ТББ-аар хэлэлцуулж УБХ-ын чуулганаар баталдаг, зовхон шуух, хууль, хяналтын салбарын тэргууний мэргэжилтэнгуудээс дотроос, маш нарийн шалгуураар, сонгон шалгаруулалтаар шалгарсан хуульч, эрх зуйчдээс бурдсэн Улсын Бага Хуралтай болвол зохино. Оороор хэлбэл УИХ-ыг шаталсан бутэцтэй АИХ ба УБХ болгон оорчилбол зохино. Энэ тохиолдолд ямар нэг сонгууль болохын омно нь эрх барьсан нам нь оорийнхоо эрх ашигт тохируулж сонгуулийн хуулийг оорчилж, нийгмийн шударга есийг алдагдуулаад байхгуй шуу дээ.
Хамгийн их уншсан