ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн эргэн тойронд

Т.ЦЭЛМЭГ
Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл өнгөрсөн сард эхэлж багагүй хугацаа өнгөрсөн ч 5000 хүн л хандсан тухай мэдээлэл гарсан. Тэгвэл уг бүртгэлийг ямар журмаар хэрхэн хийж, хэзээ эцсийн тоог тодорхой болгох тухай тодрууллаа.
Одоогийн байдлаар 20 мянган хүн АН-ын гишүүний татвараа төлсөн байна. Татвараа тушаахдаа регистрийн дугаараа бичиж оруулсан байх ёстой. Орон нутаг ялангуяа сумдын АН-ын хорооны гишүүний татварыг, анкетын хамт аймгийн намдаа хүргэх юм. Үүнийг нь аймгууд төв намд албан ёсоор хүлээлгэн өгч бүртгэлийг цахим хэлбэрт оруулна. Цахим бүртгэлийн системийг зөвхөн төв АН ашиглах эрхтэй байх аж. Өөрөөр хэлбэл, гишүүдийнхээ мэдээллийг цахим хэлбэрт оруулах ажлыг төв АН-д хийх юм байна. Түүнээс өмнө бүх шатны намын хороод жилийн татвар болох 1200 төгрөг тушаасан гишүүдийн анкетыг бүртгэж дуусгана. Иргэний үнэмлэхийн хуулбар, АН-ын батлахын хуулбар, шинээр элсч буй бол өөрийн гараар бичсэн өргөдлөө анкетын хамт мөн татвар төлж байж бүртгүүлэх боломжтой болно. Цахим бүртгэлд нэр нь орсон, санал өгөх эрх нээгдсэн буюу жилийн татвараа төлсөн бол АН-ын даргын сонгуульд санал өгөх боломж бүрдэнэ.
2017.01.06–ны 00 цагт шинэчилсэн бүртгэлийг албан ёсоор хаана. Энэ нь сум болон дүүргийн АН-ын бүртгэлийг дуусгаж, дунд шатны буюу аймаг, нийслэлийн намын хороонд бүртгэлээ хүлээлгэн өгсөн байх сүүлийн хугацаа. Тухайн аймаг бүх сумын АН-ын гишүүний бүртгэлийг авч төв намд хүргүүлэхэд бэлтгэнэ. Ингэхдээ тухайн сумын болон дүүргийн гишүүдийн нэрсийг файлаар болон цаасаар хамтад нь битүүмжлэлтэйгээр хүлээлгэн өгөхийг журмаар заажээ. Файл, цаасан дээр буулгасан нэрс зөрөхгүй байх хариуцлагыг тухайн сум, дүүрэг, аймаг болоод нийслэлийн бүртгэл хариуцсан комисс хүлээх юм. Сум, дүүргийн АН-ын хороо нь бүртгэл хариуцсан гурван хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж, гишүүдийн бүртгэлийн нэрсийг битүүмжлэн аймаг, нийслэлийн АН-д хүргүүлнэ. Нийслэл, аймгийн бүртгэлийн комиссыг 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, төв АН-д хүргэж, файл болон цаасан дээрх нэрийн жагсаалтад алдаа гарахгүй байхад анхаарах гэнэ.
2017.01.10-нд төв АН-д 21 аймаг болон нийслэлийн АН-ын нийт гишүүнийхээ бүртгэлийг өгөх сүүлийн өдөр. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр АН-ын даргын сонгуульд өрсөлдөж буй таван нэр дэвшигч тус бүр нэг ажиглагч байлцуулж гишүүдийн бүртгүүлэх нэрсийг хүлээн авах юм байна.
2017.01.10-20-ны хооронд нийслэл, 21 аймгаас ирүүлсэн гишүүдийн бүртгэлийн нэрийг member.demparty.mn цахим хаягт бичиж оруулж дуусгана. Энэ ажилд АН-ын даргад нэр дэвшигч таван хүнийг төлөөлөх ажиглагчид албан ёсоор хяналт тавих үүрэгтэй.
2017.01.20-ны өдрөөс хойш АН-ын нийт гишүүдийн цахим бүртгэлийг харж болох нь. Энэ бол АН хэдэн гишүүнтэйг мэдэж, харж болох хамгийн бодитой бүртгэл байх юм.
2017.01.20-ны дотор татвар төлсөн боловч регистрийн дугаар буруу бичсэнээс шалтгаалж цахим бүртгэлд ороогүй гишүүн гарвал алдааг засч, залруулна.
2017.01.20-25-ны дотор АН-ын гишүүний анкетаа ирүүлсэн ч member.demparty.mn цахим хаягт бүртгэгдээгүй байвал алдааг зассан байх ёстой.
2017.01.26-ны 17 цагт төв АН-ын хэрэг эрхлэх газар цахим бүртгэлд хамрагдаж, татвар төлсөн АН-ын даргын сонгуульд санал өгөх эрхтэй гишүүдийн нэрийн жагсаалтыг бүх тойргийн санал хураах байрны харьяаллаар нэгтгэж АН-ын даргын сонгуулийн хороонд хүргүүлнэ.

0 Сэтгэгдэл