Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Хэнд ямар бодлого, мөрийн хөтөлбөр байгаа вэ
Л.НОМИН
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн, гишүүддээ танилцуулж, санал бодлыг нь сонсч байгаа. Одоогийн байдлаар хоёр дүүрэг, найман аймгийн гишүүд дэмжигчидтэйгээ уулзаад буй. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт төстэй, ижил агуулгатай заалтууд нэлээд харагдлаа. Гэхдээ хэн нь олон санал авч ялалт байгуулна бусад нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөрийг нийлүүлж түүнийгээ хамтран хэрэгжүүлэхээ амласан. Ингээд тэдний мөрийн хөтөлбөрт АН-ыг хэрхэн шинэчлэх талаар тусгасныг тоймлон авч үзлээ.
Д.Эрдэнэбатын мөрийн хөтөлбөр
-Ардчилсан төр цөөнхийн засаглалаас иргэдийн оролцоотой нээлттэй засаглал руу маш хурдан шилжих ёстой.
-Ардчилсан төрийн зарчим нь захирагдах ёс биш нийгмийн итгэлцэл дээр тулгуурлах ёстой.
-Ардчилсан төрийн эдийн засаг дэх иргэний хязгаарлагдмал эрх нь хяналт тавих төлөөллийн эрхээр өргөжих ёстой.
-Ардчилсан төр дэх иргэдийн санхүү төсөв дээр биш иргэний баялгийн сан, хуримтлалаар өргөжин тэлж байх ёстой.
-Ардчилсан төрийн удирдлага зөвхөн нам болон цөөнх эрх баригчдаар биш иргэдийн шууд оролцоотой удирдлага дээр тогтох ёстой.
-Ардчилал баялаг хуримтлуулсан цөөнхийн халдашгүй эрхээс иргэний халдашгүй эрхэд шилжих ёстой.
-Ардчилал иргэний үг хэлэх эрх, эрх чөлөө гэсэн ойлголтоос иргэний улс төрийн эрх, хангалуун амьдрах, хуримтлал буй болгох эрхийн ойлголт руу шилжих ёстой.
-АН-ын санаачилсан хууль, тогтоолын төсөл, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийг намын гишүүд дэмжигчид болон иргэдэд таниулах, бодлогын ач холбогдлыг ойлгуулах, үр дагаварын талаар иргэдээс мэдээлэл сургамж авах чиглэлээр байнга үйл ажиллагаа явуулна.
-Улс төрийн хариуцлага тооцохгүй өнгөрдөг хөшүүн тогтолцоог өөрчилж, улс төрийн чадавхийн үнэлгээ нэвтрүүлнэ.
-Фракц, бүлэг, клубүүдийг төрийн болон улс төрийн эрх мэдлийг хуваарилах, хэн нэгэнд санхүүгийн болон бизнесийн давуу байдал бий болгоход ашиглуулахгүй байх зарчмыг баримтална.
-АН-ын туршлагатай, ахмад боловсон хүчин ажиллаж буй салбар, байгууллагад залуучууд, эмэгтэйчүүдийг хамтад нь дэмжиж ажиллуулах.
С.Эрдэнийн мөрийн хөтөлбөр
-Үзэл баримтлалаа өөрсдийн итгэл үнэмшлээр Монгол Улсынхаа хөгжлийн ирээдүйг тодорхойлох онол болгох ёстой.
-АН-ын гишүүдийнхээ санал, бодлыг сонсч намын үзэл баримтлалд тусган ажиллах болно.
-АН-ын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаанд сонгуулийн тойргийн зарчмыг хэрэгжүүлж ажиллана.
-Сонгуульд нэр дэвшигчдийг тухайн тойрогтоо ажилласан, намын гишүүдийн итгэлийг хүлээсэн байдал, ёс зүй, улс төрийн ажлын дадлага туршлага, тухайн тойргийн намын гишүүдийн саналыг хамгийн эхэнд харгалзах зарчмыг баримталж сонгохыг дэмжинэ.
-Бүх шатанд санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллана.
-АН хуулийн дагуу өөрийгөө санхүүжүүлж, бие даасан байдлыг бүрдүүлнэ.
-Бүх шатны үйл ажиллагааг дэмжих “Ардчилал сан”-г байгуулж ажиллана.
-Эмэгтэй улстөрчдийн оролцоо, чадавхийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
-АН-ын ахмадуудын сан байгуулж, тэдэнд хандсан үйл ажиллагаа явуулна.
-АН-ын дэргэд оюутны байгууллага байгуулж, залуучуудын улс төрийн оролцоог дэмжиж, мэдлэг чадварыг дэмжих сургалтуудад хамруулдаг болно.
-АН-ын үзэл баримтлал, үнэт зүйл, улс төрийн бодлого, засаглалын талаар судалгаа шинжилгээ хийж ажиллах, шинжлэх ухаанч хандлага бүхий институци байгуулан ажиллана.
-Орон нутаг төвтэй нам болохын төлөө ажиллана.
Н.Алтанхуягийн мөрийн хөтөлбөр
-Үзэл баримтлал, үнэт зүйлээ сэргээн тунхаглана.
-Орон нутгийн намыг бэхжүүлж, хүчирхэгжүүлэн, намын бодлогыг орон нутагт чиглүүлж, гишүүдийнхээ шууд оролцоог хангана.
-Намын гишүүдээ ойр ойрхон сонсдог, оролцоо, тэдний сонгох, сонгогдох эрхийг нь хангадаг болно.
-Бүх шатны албан тушаалтныг намын анхан шатны гишүүдээсээ сонгоно.
-Улс орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө хариуцлага хүлээсэн хүчтэй нам байна.
-“Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөрөө орон даяар дахин хэлэлцүүлж, шинэчилэн хэлэлцүүлнэ.
-Намын дэргэд бодлого, сургалт, судалгааны хүрээлэн байгуулж, судалгаанд суурилсан бодлого боловсруулах байнгын ажиллагаатай бүтцийг байгуулна.
-Гишүүд, иргэд, олон нийтийн санаа бодлыг хүлээн авдаг, хэлэлцүүлэг зохион байгуулдаг танхим ажиллуулна.
-Шударга ёсыг дээдэлсэн, хариуцлагатай нам болж төлөвшинө.
-“Ёс зүйн хороо” байгуулж, намын бүх шатны албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг болгоно.
-Ахмадаа сонсох зөвлөхүүдийн танхим байгуулж, намын бодлого шийдвэрт оролцох, туршлага мэдлэгээсээ хуваалцах боломжийг хангана.
-Эмэгтэйчүүдийн оролцоо, чадавхийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
-Намын гадаад харилцааг хөгжүүлж, манлайлагч залуучуудаа гадаадын улс төрийн намуудын туршлага судлуулах, сургалтад хамруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ж.Батзандангийн мөрийн хөтөлбөр
-АН-аа олигархи, бүлэглэлийн савраас салгаж, гишүүд дэмжигчдэдээ тулгуурласан олон нийтийн нам болгоно.
-Гадаад улс орнуудад амьдарч байгаа гишүүд, дэмжигчдийнхээ санал бодлыг тогтмол сонсч, ардчиллын үнэт зүйлсийг түгээх, иргэний нийгмийг бэхжүүлэх зорилго бүхий “Ардчиллын төлөөх сан” байгуулна.
-Намын гишүүдээ хөөдөг, ялгаварладаг хоцрогдсон тогтолцоог халж, дүрмийн зөрчил гаргасан гишүүдийг улс төрийн сонгуульд оролцох, сонгуульт албан тушаал хаших эрхийг нь тодорхой хугацаагаар түдгэлзүүлдэг орчин үеийн улс төрийн хариуцлагын тогтолцоог нэвтрүүлнэ.
-Хөгжлийн бодлого тодорхойлох зорилгоор гишүүдийнхээ дунд тогтмол “Цахим санал асуулга” явуулдаг системийг нэвтрүүлнэ.
-Жил бүр намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэж дүнг цахим хэлбэрээр гишүүдэд мэдээлдэг болно.
-Шат шатны намын төсвийн зарцуулалтыг гишүүдэд ил тод нээлттэй, хяналттай болгоно.
-Намын гишүүдийн эв нэгдлийг хангах зорилгоор “Ёс зүй-Эв нэгдлийн хороо”-г байгуулна. /Эвдрэлцүүлдэг бус эвлэрүүлдэг институт хэрэгтэй байна/
-Намын их хурлыг хоёр жил тутамд хуралдуулж намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураадаг болно.
-Бүх шатны намын удирдлага, сонгуульт албан тушаалтнууд нь зөвхөн тухайн орон нутагт амьдардаг иргэд байх болно.
-Намын эв нэгдлийг бусниулж буй явцуу эрх ашгийн фракцуудыг татан буулгаж, мэргэжлийн бодлогын зөвлөлүүдэд суурилсан нэгдмэл Ардчилсан намыг бий болгоно.
Л.Гантөмөрийн мөрийн хөтөлбөр
-Бүх шатны ээлжит хурал тогтсон хугацаанд тогтвортой хуралддаг байхыг дүрмэнд нарийвчлан тусгаж, тухайн шатны намын даргын хариуцлагатай үүнийг уялдуулан зохицуулна.
-Намын дэргэд улс төрийн боловсролын сургалтын бүтэц үүсгэнэ.
-Намын хүний нөөцийн бодлогод мерит буюу мэдлэг, ур чадвар туршлагыг эрхэмлэж оролцоо манлайллыг чухалчилдаг зарчим баримтална.
-Үзэл санаа, үнэт зүйл, зарчмыг тодотгосон үзэл баримтлалыг гаргана.
-Бүтээж байгаа хүн рүү дайрдаггүй нам болох ёстой.
-АН дарга нарынхаа сүүдрээс гарч, гишүүдийнхээ нам болох ёстой.
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн, гишүүддээ танилцуулж, санал бодлыг нь сонсч байгаа. Одоогийн байдлаар хоёр дүүрэг, найман аймгийн гишүүд дэмжигчидтэйгээ уулзаад буй. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт төстэй, ижил агуулгатай заалтууд нэлээд харагдлаа. Гэхдээ хэн нь олон санал авч ялалт байгуулна бусад нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөрийг нийлүүлж түүнийгээ хамтран хэрэгжүүлэхээ амласан. Ингээд тэдний мөрийн хөтөлбөрт АН-ыг хэрхэн шинэчлэх талаар тусгасныг тоймлон авч үзлээ.
Д.Эрдэнэбатын мөрийн хөтөлбөр-Ардчилсан төр цөөнхийн засаглалаас иргэдийн оролцоотой нээлттэй засаглал руу маш хурдан шилжих ёстой.
-Ардчилсан төрийн зарчим нь захирагдах ёс биш нийгмийн итгэлцэл дээр тулгуурлах ёстой.
-Ардчилсан төрийн эдийн засаг дэх иргэний хязгаарлагдмал эрх нь хяналт тавих төлөөллийн эрхээр өргөжих ёстой.
-Ардчилсан төр дэх иргэдийн санхүү төсөв дээр биш иргэний баялгийн сан, хуримтлалаар өргөжин тэлж байх ёстой.
-Ардчилсан төрийн удирдлага зөвхөн нам болон цөөнх эрх баригчдаар биш иргэдийн шууд оролцоотой удирдлага дээр тогтох ёстой.
-Ардчилал баялаг хуримтлуулсан цөөнхийн халдашгүй эрхээс иргэний халдашгүй эрхэд шилжих ёстой.
-Ардчилал иргэний үг хэлэх эрх, эрх чөлөө гэсэн ойлголтоос иргэний улс төрийн эрх, хангалуун амьдрах, хуримтлал буй болгох эрхийн ойлголт руу шилжих ёстой.
-АН-ын санаачилсан хууль, тогтоолын төсөл, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийг намын гишүүд дэмжигчид болон иргэдэд таниулах, бодлогын ач холбогдлыг ойлгуулах, үр дагаварын талаар иргэдээс мэдээлэл сургамж авах чиглэлээр байнга үйл ажиллагаа явуулна.
-Улс төрийн хариуцлага тооцохгүй өнгөрдөг хөшүүн тогтолцоог өөрчилж, улс төрийн чадавхийн үнэлгээ нэвтрүүлнэ.
-Фракц, бүлэг, клубүүдийг төрийн болон улс төрийн эрх мэдлийг хуваарилах, хэн нэгэнд санхүүгийн болон бизнесийн давуу байдал бий болгоход ашиглуулахгүй байх зарчмыг баримтална.
-АН-ын туршлагатай, ахмад боловсон хүчин ажиллаж буй салбар, байгууллагад залуучууд, эмэгтэйчүүдийг хамтад нь дэмжиж ажиллуулах.
С.Эрдэнийн мөрийн хөтөлбөр-Үзэл баримтлалаа өөрсдийн итгэл үнэмшлээр Монгол Улсынхаа хөгжлийн ирээдүйг тодорхойлох онол болгох ёстой.
-АН-ын гишүүдийнхээ санал, бодлыг сонсч намын үзэл баримтлалд тусган ажиллах болно.
-АН-ын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаанд сонгуулийн тойргийн зарчмыг хэрэгжүүлж ажиллана.
-Сонгуульд нэр дэвшигчдийг тухайн тойрогтоо ажилласан, намын гишүүдийн итгэлийг хүлээсэн байдал, ёс зүй, улс төрийн ажлын дадлага туршлага, тухайн тойргийн намын гишүүдийн саналыг хамгийн эхэнд харгалзах зарчмыг баримталж сонгохыг дэмжинэ.
-Бүх шатанд санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллана.
-АН хуулийн дагуу өөрийгөө санхүүжүүлж, бие даасан байдлыг бүрдүүлнэ.
-Бүх шатны үйл ажиллагааг дэмжих “Ардчилал сан”-г байгуулж ажиллана.
-Эмэгтэй улстөрчдийн оролцоо, чадавхийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
-АН-ын ахмадуудын сан байгуулж, тэдэнд хандсан үйл ажиллагаа явуулна.
-АН-ын дэргэд оюутны байгууллага байгуулж, залуучуудын улс төрийн оролцоог дэмжиж, мэдлэг чадварыг дэмжих сургалтуудад хамруулдаг болно.
-АН-ын үзэл баримтлал, үнэт зүйл, улс төрийн бодлого, засаглалын талаар судалгаа шинжилгээ хийж ажиллах, шинжлэх ухаанч хандлага бүхий институци байгуулан ажиллана.
-Орон нутаг төвтэй нам болохын төлөө ажиллана.
Н.Алтанхуягийн мөрийн хөтөлбөр-Үзэл баримтлал, үнэт зүйлээ сэргээн тунхаглана.
-Орон нутгийн намыг бэхжүүлж, хүчирхэгжүүлэн, намын бодлогыг орон нутагт чиглүүлж, гишүүдийнхээ шууд оролцоог хангана.
-Намын гишүүдээ ойр ойрхон сонсдог, оролцоо, тэдний сонгох, сонгогдох эрхийг нь хангадаг болно.
-Бүх шатны албан тушаалтныг намын анхан шатны гишүүдээсээ сонгоно.
-Улс орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө хариуцлага хүлээсэн хүчтэй нам байна.
-“Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөрөө орон даяар дахин хэлэлцүүлж, шинэчилэн хэлэлцүүлнэ.
-Намын дэргэд бодлого, сургалт, судалгааны хүрээлэн байгуулж, судалгаанд суурилсан бодлого боловсруулах байнгын ажиллагаатай бүтцийг байгуулна.
-Гишүүд, иргэд, олон нийтийн санаа бодлыг хүлээн авдаг, хэлэлцүүлэг зохион байгуулдаг танхим ажиллуулна.
-Шударга ёсыг дээдэлсэн, хариуцлагатай нам болж төлөвшинө.
-“Ёс зүйн хороо” байгуулж, намын бүх шатны албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг болгоно.
-Ахмадаа сонсох зөвлөхүүдийн танхим байгуулж, намын бодлого шийдвэрт оролцох, туршлага мэдлэгээсээ хуваалцах боломжийг хангана.
-Эмэгтэйчүүдийн оролцоо, чадавхийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
-Намын гадаад харилцааг хөгжүүлж, манлайлагч залуучуудаа гадаадын улс төрийн намуудын туршлага судлуулах, сургалтад хамруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ж.Батзандангийн мөрийн хөтөлбөр-АН-аа олигархи, бүлэглэлийн савраас салгаж, гишүүд дэмжигчдэдээ тулгуурласан олон нийтийн нам болгоно.
-Гадаад улс орнуудад амьдарч байгаа гишүүд, дэмжигчдийнхээ санал бодлыг тогтмол сонсч, ардчиллын үнэт зүйлсийг түгээх, иргэний нийгмийг бэхжүүлэх зорилго бүхий “Ардчиллын төлөөх сан” байгуулна.
-Намын гишүүдээ хөөдөг, ялгаварладаг хоцрогдсон тогтолцоог халж, дүрмийн зөрчил гаргасан гишүүдийг улс төрийн сонгуульд оролцох, сонгуульт албан тушаал хаших эрхийг нь тодорхой хугацаагаар түдгэлзүүлдэг орчин үеийн улс төрийн хариуцлагын тогтолцоог нэвтрүүлнэ.
-Хөгжлийн бодлого тодорхойлох зорилгоор гишүүдийнхээ дунд тогтмол “Цахим санал асуулга” явуулдаг системийг нэвтрүүлнэ.
-Жил бүр намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэж дүнг цахим хэлбэрээр гишүүдэд мэдээлдэг болно.
-Шат шатны намын төсвийн зарцуулалтыг гишүүдэд ил тод нээлттэй, хяналттай болгоно.
-Намын гишүүдийн эв нэгдлийг хангах зорилгоор “Ёс зүй-Эв нэгдлийн хороо”-г байгуулна. /Эвдрэлцүүлдэг бус эвлэрүүлдэг институт хэрэгтэй байна/
-Намын их хурлыг хоёр жил тутамд хуралдуулж намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураадаг болно.
-Бүх шатны намын удирдлага, сонгуульт албан тушаалтнууд нь зөвхөн тухайн орон нутагт амьдардаг иргэд байх болно.
-Намын эв нэгдлийг бусниулж буй явцуу эрх ашгийн фракцуудыг татан буулгаж, мэргэжлийн бодлогын зөвлөлүүдэд суурилсан нэгдмэл Ардчилсан намыг бий болгоно.
Л.Гантөмөрийн мөрийн хөтөлбөр-Бүх шатны ээлжит хурал тогтсон хугацаанд тогтвортой хуралддаг байхыг дүрмэнд нарийвчлан тусгаж, тухайн шатны намын даргын хариуцлагатай үүнийг уялдуулан зохицуулна.

0 Сэтгэгдэл