Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг энэ сарын 17-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн, дэмжсэн ч эргүүлэн татахаар болжээ. Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг буцаах шийдвэр гаргасан байна. Тиймээс өнөөдөр Байнгын хорооны хуралдаан зарлаж, хууль санаачлагчид нь хуулийн төслийг татахаар болжээ. Хуулийн төслийг буцаах болсон нь МАН энэ хуулийг өөрсдөдөө зориулан батлуулах гэж байгаа гэх нийгмийн уур амьсгалтай холбоотой гэгдэж байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өргөн барьж, өөрөө байнгын хороо даргалан хэлэлцүүлж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэх сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулсан юм. Мөн Н.Энхболд болон М.Энхболд нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай мөртлөө нэг нь санаачилж, нөгөөх нь батлуулах гэж байгаа гэх хардлага дагуулсан билээ.
Мөн УИХ-ын гишүүн С.Жавхлан өөр намд элсч, тухайн намаасаа хуулийн бусад шаардлага хангасан хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжгүй болгосон гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэрвээ энэ хууль батлагдвал МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөх боломжгүй болж байгаа, энэ нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн эсэргүүцэж байсан. Харин хуулийн төслийг эргүүлэн татсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль Сонгуулийн тухай нэгдсэн хуулиар зохион байгуулагдах нь бололтой. УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг товыг удахгүй хэлэлцэж тогтох ёстой.

0 Сэтгэгдэл