ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
АН-ын даргын сонгуульд идэвхтэй оролцохыг уриаллаа
Ардчилсан намын даргын сонгуульд идэвхтэй оролцохыг гишүүд дэмжигчдэдээ Монголын ардчиллыг үүсгэн байгуулагчдын холбоо уриаллаа. Намын даргаа сонгохын тулд АН-ын гишүүдийн бүртгэлээ шинэчилж, цахим хэлбэрт оруулж байгаа. Урьдчилсан байдлаар 169 мянган гишүүн бүртгүүлсэн гэж тэд хэллээ. Бүртгэлийн талаарх мэдээллийг эцсийн байдлаар өгөөгүй байгаа. Цахим бүртгэлээ хийлгэсэн АН-ын гишүүд даргын сонгуульд санал өгөх эрхтэй. АН-ын VI Их хурлаас даргын сонгуулийг хэрхэн явуулах талаар дүрмийн өөрчлөлтөө оруулж, тэр дагуу нь нэр дэвшигчид сурталчилгаагаа хийж байгаа. Энэ сарын 29-ний ням гарагт болох уг сонгуульд Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр нар нэр дэвшин өрсөлдөж буй. Тэд 21 аймагт уулзалтаа хийж дуусаад нийслэлийн дүүргүүдэд сурталчилгаагаа үргэлжлүүлж байгаа юм.
Монголын ардчиллыг үүсгэн байгуулагчдын холбооноос нийт гишүүдийнхээ саналаар намын даргыг сонгосноор удирдлагын хэт төвлөрөл задарч, шийдвэр гаргах үйл ажиллагаанд дэмжигчдийнхээ үзэл бодол, саналыг тусгах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа гэлээ. Тийм учраас энэ сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан байна.

0 Сэтгэгдэл