Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Эргээд уулзах таван нүүр

Л.НОМИН
Ардчилсан намын даргын сонгууль гурав хоноод болно. Сонгуулийн сурталчилгаа нь маргаашаар дуусна. Бүх аймаг, дүүрэгт намынхаа гишүүдтэй нэр дэвшигчид уулзаад дууссан. Ерөнхийдөө нэгдсэн сурталчилгаа шувтарч, далд хэлбэртээ ширүүхэн өрсөлдөж эхэлсэн. Сурталчилгааны хугацаанд мөрийн хөтөлбөрийн танилцуулга бүхий гарын авлага л тараасан. Хамтдаа явж уулзалтуудаа хийсэн учир хэн нэгэнд нь давуу байдал олгохгүйн тулд Намын даргын сонгууль зохион байгуулах хороо нэгдсэн байдлаар сурталчилгаа хийж байгаа. Харин олон нийтийн сүлжээний хувьд хяналт тавих боломжгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн нэг нь ганцаарчилсан тоглолт хийвэл нэр дэвшигч хасагдах журамтай. Гэхдээ энэ хамаагүй болж эхэлж байх шиг. Сум барьж, ташуур атгасан таван нэр дэвшигч нүүрэн дээрээ мишээж, нүднээс далд “зодолдож” эхлэв.
АН-ын ганц муу хүн
Фэйсбүүк, твиттерт бол байнга л С.Эрдэнэ гэдэг хүний тухай сөрөг голдуу мэдээлэл хөвөрнө. Хажууд нь байсан юм шиг л тэгж ч хууль зөрчсөн, ингэж ч идэж уусан гэж цоллож байгаа. Баянгол дүүргийн АН-ыг дэмжигч гишүүдийн холбоо гээчээс уриалга гаргасныг хэлж буй хэрэг. С.Эрдэнийг дэмжихийг уриалах биш харин ч нэр төрийг нь гутаах зорилготой бололтой. “1984 онд С.Эрдэнэ цэргийн алба хааж байхдаа Саранбаатар гэгчийг чулуугаар шидтэл нас барчихсан юм билээ. Тэр материалыг Н.Энхбаяр гарган ирж одоог хүртэл хэвлэлээр цацагдаж байна. С.Эрдэнийн гуравдагч эхнэр савны халуунаас болж цонхоор үсрэн нас барсан байдаг. Түүнийг С.Эрдэнэ зохион байгуулсан гэж гүтгэхээ зогсоо. Төрд ажиллаж байхдаа 500 тэрбум төгрөгийн үнэтэй барилга, байгууламж, зуслан, амралт байгуулж чадлаа. Энэ нь түүний ажилсаг занг илэрхийлж байтал гүтгэлэг явуулсаар байна. АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ мөнгө тараалаа гэх юм. Баярласан, талархсан сэтгэлээ мөнгөөр илэрхийлэх нь зөв. Үнэгүй зүйл оготны хавханд байдаг шүү...” хэмээн элдэв гүтгэлэгт авталгүй С.Эрдэнийг дэмжээрэй гэж уриалсан байна. Хэн ч уншсан магтан матна гэдэг шиг муухай харагдуулах гэж үнэхээр их хичээж. Нэгэнт зорилго нь ойлгомжтой болохоор аль болох олон хүнд хүргэхээр олон нийтийн сүлжээнд байнга давтан явуулсаар. Үүнд нь МАН-ынхан хүртэл хутгалдсан явна. Тус уриалгыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ итгэсэн аястайгаар жиргээндээ оруулсан байх юм. Ер нь л сөрөг мэдээллүүдийн дийлэнх нь зөвхөн С.Эрдэнэ нэр дэвшигчийн эсрэг чиглэсэн харагддаг. Олон нийтийн сүлжээнд орсон бол ганцхан муу хүн энэ намд байгаа нь даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа бололтой. Тэгвэл уг уриалга гээчид Баянгол дүүргийн АН-аас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд Баянгол дүүргийн АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо гэх хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлгүй, бусдын нэрийг барьж гүтгэлэг, доромжлол тарааж байгаа. Санаатайгаар гүтгэж, доромжилж байгаа нь Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйл, 252 дүгээр зүйл, 254 дүгээр зүйлийг зөрчиж буй учир хуулийн байгууллагад хандахаа илэрхийлжээ. Мөн Баянгол дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчдийн нэрийг барьж С.Эрдэнийг гутаах, доромжлох үйлдлээ зогсоохыг нэр бүхий хүн, түүний удирдлагад ажиллаж буй иргэдээс шаардсан байна. Ингээд сонгуулийн сурталчилгааны үлдсэн хугацаанд нам дотроо хагаралдаан үүсгэхгүй байхыг бусад нэр дэвшигч нартаа уриалжээ. Тэгэхээр энэ нь хоёрхон нэр дэвшигчийн хооронд үүссэн “тулаан” болж таарав.
Магтаалд бас учир бий
Нэгдсэн сурталчилгаа хэн нэгнийг илүү үзэлгүй тэгш явсан. Харин зарим нэр дэвшигчийн олон нийтийн сүлжээнд идэвхтэй явуулж буй эерэг сурталчилгаа нь эсрэгээрээ нөлөөлж магадгүй. Л.Гантөмөрийн багийн гишүүд болох М.Батчимэг тэргүүтэй хэсэг залуус хоёр хоногийн өмнө хэвлэлийн хурал хийсэн. Тэгэхдээ “АН-ын дарга З.Энхболд нэр дэвшин өрсөлдөж буй хүмүүсээс УИХ-ын гишүүдийг дэмжээрэй гэж “Цензургүй яриа” нэвтрүүлгээр хэлсэн нь шударга бус” хэмээн мэдэгдсэн. Нэр дэвшигчдээс Л.Гантөмөрийг хас гэж хэлсэн тухай тэдний мэдээлэлд мөн дурдав. Харин үүнийх нь хариуд АН-ын дарга З.Энхболд ““Цензургүй яриа” нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үз. Энэ гүтгэлгээ зогсоо” хэмээх товчхон тайлбар өгсөн. Мэтгэлцээн явуулахыг шаардахтай зэрэгцэн гомдол дагуулсан мэдээлэл хийсэн Л.Гантөмөрийн багийнхан тус болохоосоо ус болчихоогүй байгаа.
Нөгөө талд сөргөлдөөний гадна үлдсэн нэр дэвшигчдээс өөрийгөө магтаж, дөвийлгөсөн сурталчилгааг маш сайн хийж байгаа. Ямар нэг санал асуулгад тэргүүлж байна, АН-ын гишүүд тэр нэр дэвшигчийг дэмжиж байна гэх мэт мэдээлэл цөөнгүй гарсан. Тэгвэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Манай нам нэг ч удаа судалгаа явуулаагүй. Хийлгэх ч үгүй. Дэлхий нийтийн жишигт улс төрийн намууд даргынхаа сунгааг ингэж өрсөлдөөнтэй хийдэг. Даргаа сонгосны дараа хамтраад ажилладаг. Таван хүн өрсөлдөж байгаа нь харин ч сонгууль эрүүл болж байгааг харуулсан хэрэг” гэж тайлбарласан нь далдуур муудалцсан ч бай дараа нь хамтраад ажиллах ёстой гэдгийг сануулжээ.
АН-ын даргад өрсөлдөгчдийн зарим нь магтаалын үгийнхээ тунг тааруулаагүйгээс таагүй харагдаж эхэлсэн нь ч бий. Хэтэрхий их “Би би” гэж байгааг харагддаг. Бялуурсан их магтаал уналт руу уруудуулдаг бол харлуулах дайралт ихэдвэл өрөвдүүлэн улмаар рейтингийг нь өсгөж өгдөгийг зарим зөвлөгч, пиарчид нь анзаарахгүй байх шиг. Хэдий тэд өнөөдөр өрсөлдөгч ч гэсэн даргын сонгууль дуусаад дөрөв нь жирийн гишүүнээрээ үлдэнэ. Тийм болохоор эргээд уулзах нүүртэй байх хэрэгтэй. Эвлэрэх зай үлдээж өрсөлдөхийг АН-ын гишүүд хүсч байгааг сануулъя.
Гуравхан өдрийн дараа Ардчилсан намын даргын сонгуульд фракц бүлэглэл ярьж, өнөөдөр мөнгөөр угжин, ходоодоор нь захирах гэж оролдож байгаад нь саналаа өгөх үү. АН ирээдүйд хэрхэн ялах тухай цаашлаад улс орны эрх ашгийг хэрхэн хамгаалах асуудлыг хөндөж байгаа нэгнийг намын даргаараа сонгох уу гэдэг хоёр салаа замын өмнө ирчихээд байна. АН өнгөрсөн хугацаанд нийтийн эрх ашиг бус фракц, бүлэглэлийн эрх ашгийг хангахын төлөө ажилласныхаа “гавьяагаар” гудамжинд лааз өшиглөж яваа. Тиймээс шинэчлэгдэхийн тулд бүх гишүүдээрээ намын даргаа сонгуулж, хуваагдаж бус хамтарч асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлсэн. Харамсалтай нь намын даргад нэр дэвшигчид гишүүдээ хайрцаглаж, фракцалж, хатуу гишүүнчилсэн бүртгэл хийж, элдэв сөрөг сурталчилгаа явуулж эхэлсэн нь намаа шинэчлэх бус дарга болохоор улайрч, шатаж эхэлсний илэрхийлэл. “Их санасан хүнд төрийн жолоог бүү атгуул” гэх үг бий. АН-ын хувь заяа хааш эргэхээс их юм шалтгаална. Тэр хувь заяа шинээр сонгогдох даргаас бүрэн хамааралтай. Даргаа сонгох сонгууль нь ирэх ням гарагт тохионо.
Ямарч л байсан олон нийт Эрдэнээд олигтой юм бага ярьж байгаа нь энэ хүний улс төрд орсоноос хойш ард түмний өгч байгаа үнэлэлт гэдэгт нэг их эргэлзэх хэрэггүй л болов уу. Нэр хүндтэй байсан бол өмөөрөх нь олон л байх ёстой биздээ.

0 Сэтгэгдэл
2017.01.28