Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Хан-Уул дүүргийн 55 албан хаагчийг ажлаас нь халжээ

МАН-ынхан Засгийн эрхэнд гарсаар төрийн албанд халаа сэлгээ хийж, хамгийн сүүлийн мэдээллээр 30 орчим мянган төрийн албан хаагч ямар нэгэн байдлаар ажлаасаа халагдсан гэх мэдээллийг сөрөг хүчний бүлэг мэдээлж байна.
Харамсалтай нь, төрийн эрх солигдоод хагас жилийн хугацаа өнгөрч байгаа ч өнөө хэр “хоморголон” ажлаас халах байдалд өөрчлөлт ороогүй байна. Жишээ нь, “Хан-Уул дүүргийн ИТХ-ын 22, Засаг даргын Тамгын газрын 33 төрийн албан хаагчийг үүрэгт ажлаас нь үндэслэлгүй халах, зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдлаа” гэж Хан-Уул дүүргийн АН-аас мэдээллээ.Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн АН-ын бүлгээс ИТХ-ын дарга, Засаг дарга болон Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч нарт Төрийн албан хаагчдыг хууль бус, үндэслэлгүйгээр ажлаас халахаар шийдвэрлэн, мэдэгдэл өгсөнд эсэргүүцлээ илэрхийлэн хугацаатай шаардлага хүргүүлжээ. Шаардлагын хариуг албан бичгээр ажлын гурван өдөрт багтаан өгөхийг шаардаж байгаа бөгөөд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйл ажиллагаагааг нэн даруй зогсоож заасан хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд улс төрийн шат дараалсан арга хэмжээ авахыг мэдэгджээ. Мөн Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр хомроголон халж байгааг эсэргүүцсэн Хан-Уул дүүргийн 55 албан хаагч түр хороо байгуулж, шаардлагын хариуг хүлээж байгаа юм байна.
ан- ыүёд халж солих утгаа алдсан. тэгээд лүмпэнүүд төрийн албанд орж дампуу болгосон. халсан нь зөв. хороо дүүргийн орон тоог багасгах хэрэгтэй.
2012 онд Баянзүрх дүүрэгт АН /Д.Пүрэвдаваа/ гараад тамгын ганрын төрийн захиргааны бүх албан хаагчдыг халсан.Ямар ялгаа байна. АН халж болдог МАН халж болдоггүй юм уу. АН 2012-2016 онд дүүрэг гэлтгүй олон яам агентлаг тамгын газрын төрийн мэрэгшсэн албан хаагчдыг халж ямар ч мэдлэг чадваргүй ажлын туршлагагүй, цүнх барьж явсан хүмүүсийг ажилд оруулсан ямар ялгаа байна. Зам тээдрийн төрийн нарийн бичгийн даргаар Баттулгын бие хамгаалагч Батзаяа гэдэг нөхрийг хүртэл тавьж байсан биз дээ

МАН-ынхан Засгийн эрхэнд гарсаар төрийн албанд халаа сэлгээ хийж, хамгийн сүүлийн мэдээллээр 30 орчим мянган төрийн албан хаагч ямар нэгэн байдлаар ажлаасаа халагдсан гэх мэдээллийг сөрөг хүчний бүлэг мэдээлж байна.
Харамсалтай нь, төрийн эрх солигдоод хагас жилийн хугацаа өнгөрч байгаа ч өнөө хэр “хоморголон” ажлаас халах байдалд өөрчлөлт ороогүй байна. Жишээ нь, “Хан-Уул дүүргийн ИТХ-ын 22, Засаг даргын Тамгын газрын 33 төрийн албан хаагчийг үүрэгт ажлаас нь үндэслэлгүй халах, зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдлаа” гэж Хан-Уул дүүргийн АН-аас мэдээллээ.Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн АН-ын бүлгээс ИТХ-ын дарга, Засаг дарга болон Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч нарт Төрийн албан хаагчдыг хууль бус, үндэслэлгүйгээр ажлаас халахаар шийдвэрлэн, мэдэгдэл өгсөнд эсэргүүцлээ илэрхийлэн хугацаатай шаардлага хүргүүлжээ. Шаардлагын хариуг албан бичгээр ажлын гурван өдөрт багтаан өгөхийг шаардаж байгаа бөгөөд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйл ажиллагаагааг нэн даруй зогсоож заасан хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд улс төрийн шат дараалсан арга хэмжээ авахыг мэдэгджээ. Мөн Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр хомроголон халж байгааг эсэргүүцсэн Хан-Уул дүүргийн 55 албан хаагч түр хороо байгуулж, шаардлагын хариуг хүлээж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
2017.01.26
2017.01.26























